Стив Жобсын суут 10 зарчим

Дэлхийг өөрчилсөн алим буюу “Apple” компаний үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs) нь 2011 оны 10-р сарын 5-ны өдөр хорвоог орхисон билээ. Жобс Дэлхийн IT технологийн түүхэн дэхь хамгийн алдартай хүмүүсийн нэгд үүрд тооцогдоно гэдэгт итгэлтэй байна. Харин бүгдээрээ энэ суут хүнийг ажилдаа ямар зарчмуудыг баримталдаг байсантай танилцацгаая.

Стив Жобсын суут 10 зарчим
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Төгс төгөлдөрт тэмүүл

Стив Жобс бүтээлүүдийнхээ хамгийн жижиг хэсгүүдэд хүртэл маш их анхаарал тавьдаг байсан. Жишээлбэл iPod-ны танилцуулах ёслолын урьд шөнө нь “Apple”-ийн ажилчид төхөөрөмжийн чихэвчний оролтыг сольж, бүтэн шөнийг нойргүй өнгөрүүлжээ. Учир нь iPod-ны чихэвчний оролт нь чихэвчийг хийх үед үл ялиг няс хийсэн дуу гарах ёстой гэж тэр шийджээ. (Julie Jacobson / AP Photo)

Төгс төгөлдөрт тэмүүл

2 Мэргэжлийн хүнтэй хамтарч ажилла

Компанийхаа борлуулалтын сүлжээг гаргахаасаа өмнө тэрээр “Gap” компаний Микки Дрекслерийг багтаа хөлсөлсөн байна. (Daniel Barry / Getty Images)

Мэргэжлийн хүнтэй хамтарч ажилла

3 Харамсах зүйлгүй cancel-даж чад

Жобс нь олон нийтийн гарт хүргэсэн бүтээлүүдээрээ ч тэр, бас үйлдвэрлэлийг нь харгис өршөөлгүйгээр зогсоож, татан гаргасан бүтээлүүдээрээ ч алдартай билээ. Жишээлбэл Жобс “Palm Pilot”- клоныг бүтээх ажилдаа маш их хөдөлмөр, хүч зарцуулан ажиллаж байсан боловч гар утасны бүх тоглуулагчийг зах зээлээс шахаж гаргана гэдэг ирээдүйг олж харсныхаа дараа бүх ажлаа харамсах зүйлгүйгээр зогсоож, инженерүүдээ iPod дээр ажиллуулж эхэлжээ. (AP Photo)

Харамсах зүйлгүй cancel-даж чад

4 Зорилтот хэрэглэгчдэд хэт найдах хэрэггүй

“Хүмүүс юу хүсээд байгаагаа мэддэггүй. Хүсээд байгаа зүйлийг нь өгөхөөс нааш.”- гэсэн Жобсын алдартай үг байдаг. Тиймээс тэрээр өөрийгөө хэрэглэгчийн байр сууринд тавьж, ямар нэгэн төхөөрөмжийг худалдаж аваад, олон сарын турш түүнийгээ хэрэглэж, олон янзаар туршдаг байжээ. (Beth Keiser / AP Photo)

Зорилтот хэрэглэгчдэд хэт найдах хэрэггүй

5 Суралцах, судлах нь төгсөшгүй өрнөх үйл явц

“Apple”-ийн өмнөх бүтээлүүд дээр ажиллаж байхдаа Жобс “Sony” компаний төхөөрөмжүүдийн хэлбэр дүрс, үйлдэл, шрифтийн байдал зэргийг их судалдаж байжээ. Харин анхны “Mac”-ийн корпусан дээр ажиллаж байхдаа тэрээр компанийхаа машины зогсоол дээгүүр эргэлдэж, герман болон итали машинуудын гаднах бүтцийг судалж байсан аж. (Paul Sakuma / AP Photo)

Суралцах, судлах нь төгсөшгүй өрнөх үйл явц

6 Аль болох энгийн бай

Жобсын дизайны гол философи бол энгийн, хялбар байдал. iPod-ны хамгийн эхний загварыг гаргаж байхдаа тэрээр дизайнерууддаа илүү товчлууруудыг аль болох танахыг тушааж байжээ. Тэр дундаа асааж, унтраах товчлуурыг хасахыг үүрэгдэж байв. Дизайнерууд гомдоллож, үгэлж, дургүйцэн байж олон хоног ажилласны эцэст алдарт дугуй хэлбэрийн товчлуурны бүрэлдэхүүнийг бүтээжээ. (Anonymous / AP Photo)

Аль болох энгийн бай

7 Нууцаа нууцал

“Apple” компанийхан дунд бусдад олон юм ярьж явдаг хүн нэг ч байхгүй. Нууцыг задруулдаггүй чанарыг мэдээж өөрөө маш сайн хэвшүүлснийхээ ачаар хамт олондоо дадуулж чадсан Жобсын шинэ бүтээл бүрийн танилцуулга нь үргэлж дуулиан тарьж, тэр өдрийнхөө Дэлхий дахины мэдээ болж чаддаг. Хэрэв өмнө нь хэн нэгэн нь нийтэд задалчихдаг байсан бол мэдээж хүмүүс бүтээл бүрийг нь тэгж их хүлээхгүй л байсан байх.

Нууцаа нууцал

8 Цөөн хүнтэй баг

«Macintosh»-ын анхны багт илүү ч үгүй дутуу ч үгүй 100 хүн ажиллаж байсан. 101 дэхь ажилтан гараад ирвэл хууччуудын нэг нь түүнд зай тавьж өгдөг журамтай байв. Жобс компанийхаа 100 хүний нэрийг л тогтоож чадна гэж шийджээ. (Paul Sakuma / AP Photo)

Цөөн хүнтэй баг

9 Уурга, ташуураа тааруул

Жобс ерөнхийдөө хатуу дарга байсан боловч Apple-ийн ажилчдын хувьд түүний гайхалтай хувь шинж чанар нь гол ажиллах урам зориг нь болж байсан. Mac-ын анхны хувилбар дээр Apple-ийн ажилчид гурван жилийн турш долоо хоногийн 90 цагаар ажиллахад юу хүргэсэн бэ? Жобсын зөн совин, түүний байлдан дагуулал. Үүний ачаар нь Apple-ийн домогт Mac бий болсон юм. (Sal Veder / AP Photo)

Уурга, ташуураа тааруул

10 Анхны загвар дээр ажиллах буюу ноороглож байх

Жобсын бүтээсэн бүхэн нь ноорогтой байсан. Техник, програм хангамж, “Apple” сэтгүүл нь хүртэл. Архитектор болон дизайнерууд нь сэтгүүлийн нооргийг оффисоос нь холгүйхэн орших байранд нууцаар, бараг бүтэн жил шахмын туршид хөдөлмөрлөн бүтээжээ. Харин Жобсыг нэг л зүйлийг өөрчлөхөд тэд ахиад л эхнээс нь хийдэг байв. (Craig Ruttle / AP Photo)

Анхны загвар дээр ажиллах буюу ноороглож байх

31
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()