Япон хүүхдүүд ингэж хооллодог

2016-06-25, 17:19
14,967

Япончуудыг бид хичнээн соёлтой, цэвэрхэн ард түмэн гэдгийг мэднэ. Тэгвэл тэд бүр багаасаа ийм хүмүүжлээр хүмүүжиж, цэвэр цэмцгэр, срёлтой байдал, бие биенээ хүндлэх хүндлэлийг олж авдаг ажээ. Ингээд та бүхэндээ Японы дунд сургуулийн хүүхдүүд хэрхэн өдрийн хоолоо иддэг тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 

Япон хүүхдүүд ингэж хооллодог
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1

Сургууль дээрээ өдрийн хоол иднэ гэдэг тэдний хувьд зүгээр ч нэг цайны цагаа өнгөрөөж буй хэрэг биш, харин боловсролын системийнх нь бас нэгэн чухал хэсэг байдаг. Сайтама хотын дунд сургуулийн 5-6-р ангийн хүүхдүүдийн тухай энэхүү бичлэг дээр харуулна. 

2

Сургуулийн гадаа ногооны талбай байх бөгөөд дунд ангийн сурагчдын өөрсдийнх нь тарьж ургуулсан төмс ногоог хураан авч, хоол хийж сурагчдад үйлчилнэ. Сургуулийн гал тогоонд нийт 5 тогооч байх бөгөөд тэд өдөр бүр 3 цагийн хугацаанд нийтдээ 720 хүүхдийн хоол бэлтгэдэг аж. 

3

Өнөөдрийн хоолонд нухсан төмс, лийрний соустай шарсан загас өгч байна. Түүнчлэн савтай сүү ч бас дагалдуулна. Хүүхдүүд цайныхаа цаг болохоор гэрээсээ авчирсан хормогч, малгай, маскыг зүүн, гараа угааж ариутгаад, хоолны өрөө лүү явж хоолоо авчирцгаах бөгөөд тогооч нарт баярлалаа хэмээн хэлэхээ мартахгүй. 

4

Анги бүрт тусгай сүүний сав, аяга таваг, халбага сэрээ байна. 

5

6

Сүүгээ ууж дууссаны дараа, бүгд хайрцгаа задалж, дахин боловсруулахад бэлтгэнэ. 

7

Бүх хоолоо идсэний дараа тэд шүдээ угаацгаана. Иймийн тулд сойзоо өдөр бүр авч явдаг юм. 

8

Хэрэглэсэн аяга тавгаа том ангийнхан бол гал тогоо руу оруулж өгнө, харин бага ангийн сурагчид цахилгаан шатныхаа тэнд үлдээдэг ажээ. 

9

Шалаа ч мөн цэвэрлэнэ. Бүх зүйлсээ жин тан, цэвэр цэмцгэр болгож байж, тэд үдээс хойшхи хичээлдээ ордог байна. Дэлгэрэнгүйг доорх бичлэгнээс авч үзээрэй. 

100
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()