Америкт болсон сэтгэл шимшрэм явдал

2016-06-28, 09:55
36,018

Хүн бүхэн амьдралдаа нэг л удаа дунд сургуулиа төгсдөг. Энэ бол амьдралын хамгийн гэрэл гэгээтэй үе билээ. Гэвч энэхүү сайхан мөчөө азгүй тохиолдлоор баллаж орхисон нэгэн хүүгийн өрөвдөлтэй, хэдий ч сэтгэл хөдөлгөм түүхийг та бүхэнд хүргэхээр бэлдлээ. 

Америкт болсон сэтгэл шимшрэм явдал
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

1

Скотт Данн (Scott Dunn) хэмээх энэ хүү өнгөрөгч 5-р сарын 22-ны өдөр автомашины аймшигт осолд оржээ. Тэрээр 3 хоног ухаангүй байсан бөгөөд энэ хугацаанд төгсөлтийнх нь баяр болж өнгөрсөн нь харамсалтай.

2

Тэрээр ээждээ "Би төгсөлтийн баяртаа оролцмоор байна" хэмээн хэлсэн ч, нэгэнт бүх зүйл оройтсон байлаа. Харин ээж нь хүүгийнхээ сургууль болох Пенсилвани мужийн "East Juniata" сургуулийн захирал Бенжамин Фаусей (Benjamin Fausey)-д хүсэлт гаргаж, хөөрхий хүүгийнх нь төлөө ахин нэг удаа төгсөлтийн баяр зохион байгуулахыг гуйжээ.

3

Ингээд сургуулийн захиргааны шийдвэрээр, "East Juniata" ахлах сургуулийн бүх төгсөгчид зөвхөн Скоттод зориулж ахин нэг удаа төгсөлтийн баяр хийхээр төлөвлөжээ. Хүүг осолд орсноос хойш 3 долоо хоногийн дараа ёслолыг зохион байгуулсан байна. 

4

Гэвч энэ бүхнийг Скоттоос нууж, гэнэтийн бэлэг барихаар төлөвлөжээ. Харин Скотт ганцаархнаа үе тэнгийнхнээсээ хоцорч, найз нөхөдтэйгээ хамт баярлаж цэнгэж чадахгүй нь хэмээн гуниглаж байсан гэдэг. Ээж нь түүнд бүх нууцыг дэлгэхэд Скотт баярын нулимс унагасан юм. 

5

Скоттын шарх сорив, бэртэл гэмтэл гүйцэд эдгээгүй ч сэтгэл нь ихэд хөдөлж, олон олон төгсөгчдийн өмнө бахархалтайгаар дипломоо гардаж авчээ. Бүх төгсөгчид зөвхөн түүний төлөө ахин нэг удаа төгсөлтийн хувцас өмсөж, цацагт малгайгаа дээш шидсэн юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()