Дэлхийн хамгийн алдартай тайчигчдын амьдрал

2016-06-26, 13:14
15,909

Дэлхийн хамгийн алдартай, эрэгтэй тайчигчдын "Dreamboys" хамтлаг байгуулагдаад 25 жил болж байгаа юм. Тэд сэтгүүлчидтэй өөрсдийн өнгөрсөн амьдралын хөгжилтэй, дурсамжтай, халуухан мөчүүдийг ийнхүү хуваалцжээ. "Dreamboys" нь 1980, 90-ээд оны үед охид бүсгүйчүүдийг жинхэнэ шуугиулж, шоу бизнесийг атгаж явсан билээ. 

Дэлхийн хамгийн алдартай тайчигчдын амьдрал

1

Өдгөө 64 настай Барри Бекки (Barry Becky) анх 1985 онд гарсан "Levi's"-ийн жийнсний рекламыг хараад, тайчигч эрчүүдийн хамтлаг, цаашлаад клуб нээх санаагаа олсон гэдэг. 

2

Барри хэд хэдэн залуус шалгаруулан авч, өөрөө ахлан, зар сурталчилгаанд тоглож эхлэв. Өөрсдийнх нь тайчих тачаангуй хөдөлгөөнүүдийг 2000 гаруй хүмүүс цугларан ирж харахыг мэдрээд, энэ зах зээлд хэзээ ч ганхахгүй бат бэх байр суурийг эзэлснээ мэдсэн гэдэг. 

3

4

Удалгүй тэд Лондонгийн Уордор гудамжны нэгэн жижигхэн клубт тайчих үзүүлбэр үзүүлж эхлэв. Европын улс орнуудаас зөвхөн тэднийг зорин ирж үзэх камертай жуулчид ихэсчээ. 

5

Охид бүсгүйчүүд ч гэсэн тэсэж ядан хүлээн, тэднийг цоо ширтэн суудаг байжээ. 

6

Машины сурталчилгаанд тоглох охидыг шүлсээ гоожуулах шахам харан суудаг үе өнгөрч, харин нимгэн хувцсаа нэг нэгээр нь шидлэх залуусыг нүд цавчилгүй харан суудаг бүсгүйчүүдийн үе эхлэв. 

7

Тэдний тайчих үзүүлбэрийг алдарт жүжигчин Барбара Виндсор (Barbara Windsor) хүртэл ирж үзэн, тэд бүр телевизийн шоунд хүртэл уригдан оролцжээ. Энэ нь тэдний нэр алдрыг бүр өндөрт мандуулсан юм. 

8

Тун удалгүй Герман, Орос, Грек, Малта арлаар хүртэл аялан тоглолт хийв. 

9

Английн алдарт "DreamBoys" клубын анхны гишүүдийн нэг Жэсон Стийл (Jason Steele) Уэльсийн гүнж Дианагийн хувийн дасгалжуулагч байсан гэдэг. 

10

Тэд сүүл рүүгээ Клиф Ричард (Cliff Richard), болон алдарт Spice Girls хамтлагийнхантай хүртэл хамтран ажилласан байна. Бүр уран сайхны кинонд ч тоглосон гэдэг. 

11

Тэднийг галзуу хэмээн шүүмжлэх, үзэн ядах хүмүүс цөөнгүй байсан ч охид бүсгүйчүүд тэдэнд ухаангүй хайртай байсан юм. 

12

Тэдний "Dreamboys" хамтлаг 2011 онд тарсан байна. Нас нь ч явж, нэр хүнд нь ч буурч эхэлжээ. Гэхдээ л тэд шоу ертөнцийн түүхэнд гайхалтай хувьсгалыг авчирсан баатрууд мөн билээ. 

13

14

15

16

17

18

19

45
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()