Амьдрахад хамгийн хямд өртөгтэй хотууд

Урин дулааны цаг айлчлан ирж, аялал зугаалгаар явахаар зэхэж байгаа хүмүүстээ зориулан, аялаж, амьдрахад хамгийн хямд өртөгтэй хотуудыг танилцуулж байна. Магадгүй таны аяллын төлөвлөгөөнд эдгээрээс багтаж ч мэдэх юм шүү дээ. Ингээд та бүхэндээ аялж, амьдрахад хамгийн тааламжтай 17 орныг танилцуулж байна.

Амьдрахад хамгийн хямд өртөгтэй хотууд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

17 Белград, Серби

Серби улсын нийслэл бөгөөд улсынхаа хамгийн том хот юм. Тус хот нь Сава гол, Дунай мөрөн хэмээх олон улсын чанартай 2 том гол мөрний уулзварт, Төв Европын Паннонийн тэгш өндөрлөг, өмнөд Европын Балканы хойгийн зааг дээр оршдог. 2007 оны байдлаар 1,710,000 оршин суугчтай Белград хот нь Зүүн Өмнөд Европт Стамбул, Афин, Бухарестын дараа 4-т орох том хот болно. Хотын нэр нь серби хэлээр Цагаан хот хэмээх утгатай. Европын хамгийн эртний хотуудын нэг болох тус хотоос археологийн судалгаагаар МЭӨ 6-р мянганы үеийн суурингийн үлдэгдэл олджээ.Стратегийн хувьд чухал байрлалтай учраас түүхийнхээ туршид 115 удаа өрнө, дорны янз бүрийн армиудын тулалдааны талбар болж, 44 удаа сүйтгэгдэж байсан аж. Хотын газар нутаг нь Сербийн нийт нутгийн 3.6%-ийг эзлэх бөгөөд тус улсын хүн амын 24% нь оршин суудаг. Бага зэрэг хуурай, халуун цаг агаартайг эс тооцвол Белград бол үнэхээр гайхалтай газар юм. Халуун нь дунджаар +43.6, хүйтэн нь -26 хүрдэг байна. Байрны үнэ, болон иргэдийн цалин нь амьжиргаандаа хүрэлцэхүйц гэнэ.

Белград, Серби

16 Колкат, Энэтхэг

Энэтхэг улс нь эдийн засгийн шинэчлэлийн үр дүнд өсөлтөөрөө дэлхийд хоёрт ордог боловч ядуурал, бичиг үсэгт тайлагдахгүй байх, хоолны хомсдол зэрэг нь элбэг байна. Эдийн засгийн хувьд амьжиргааны түвшнээс доогуур хүн ам 25%, инфляци 4,2%, хөдөлмөрийн чадвартай хүн ам 482,2 сая, ажилгүйдэл 9,2%, аж үйлдвэрийн өсөлт 7,4%, цахилгаан энерги үйлдвэрлэл 547,2 миллиард. кВт.цаг, цахилгаан энергиин хэрэглээ 510,1 миллиард. кВт.цаг. байна. Харин тус газрын хувьд, Хүүгли голын орчим байрладаг. Ойролцоогоор 15 сая хүн амьдардаг бөгөөд хамгийн том метротой юм. Мөн амьдрахад хамгийн хямд өртөгтэй газруудын нэг билээ. 

Колкат, Энэтхэг

15 Сараево, Герцеговина

Босни Герцеговина улсын хамгийн том нийслэл хот юм. 315.000 хүн амьдардаг бөгөөд эдийн засгийн төв газруудын нэг билээ. Тус газар нь яг л коммунист дэглэмийн үеийг санагдуулам, амьдрахад тун таатай, хямд өртөгтэй улсуудын нэг аж. 2014 онд Босни ба Герцеговина ДНБ-ий хэмжээ 18,5 тэрбум доллар байсан бөгөөд нэг хүнд ногдох ДНБ нь 10,4 мянга доллар юм.

Сараево, Герцеговина

14 Алматы, Казахстан

Сүүлийн жилүүдэд эдийн засаг, санхүү нь өссөөр байгаа тул амьдрах өртөг багатай газрын нэгээр бичигджээ. 2014 онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 420 тэрбум ам.доллар байсан. Нэг хүнд 24000 доллар ноогдоно. Дунд Азид эдийн засгийн чадавхиар тэргүүлдэг. Жилийн өсөлтийн хувь нь 8% аж. Газрын тос, шатдаг хийн олборлолтоос их орлого олдог. Мөн нүүрс, өнгөт төмөрлөг, төмрийн хүдэр, үр тариа экспортолдог. Банкны системийн хөгжил сайн. Банкны нийт хөрөнгийн хэмжээ 50 сая доллар байдгаараа Украйны жишигт хүрсэн гэнэ. Үнийн өсөлт тогтвортой 10%-аас бага ажээ.

Алматы, Казахстан

13 Монтеррей, Мексик

Мексикийн баруун хойд хэсэгт орших тус хот нь 2006 оны байдлаар дэлхийн хамгийн тайван, амьдрахад таатай газруудын 94-т бичигдсэн байдаг. Мөн л хамгийн тайван, хямд өртөгтэй улсуудын нэгт ороод байгаа юм. Мексик улс нь 1,972,550 км² газар нутагтайгаараа дэлхийн 14-р, Америк тивийн 5-р том орон болохоос гадна 112.3 сая хүн амтай тул дэлхийд 11-т жагсдаг. Испани хэлт орнуудаас хамгийн олон хүн амтай улс гэгддэг. ҮНБ-ийг нь худалдан авах чадварын паритетаар тооцвол Мексикийн эдийн засаг нь дэлхийд 12-т ордог байна.

Монтеррей, Мексик

12 Тбилиси, Гүрж

Зүүн Европын түүхэн хотуудын нэг Гүрж улсын нийслэл Тбилиси нь жуулчдын хөл холхисон, амар тайван, амьдрахад таатай нөхцөл бүрдсэн газруудын нэг билээ. 2010 оны тооцоогоор нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ нь 2,658 доллар байжээ. 

Тбилиси, Гүрж

11 Скопье, Македон

МЭӨ 4000 оноос эндэхийн түүх эхэлнэ. Тус газарт ажилгүйдлийн түвшин 30 хувьтай байдаг. Энэ нь бусад орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Тиймдээ ч өргөн хэрэглээний барааны үнэ хямд байдаг ч сүүлийн жилүүдэд үнийн хэт хөөрөгдөлд өртөөд байгаа аж. 2012 оны тооцоогоор нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ нь 4,935 доллар байжээ. 

Скопье, Македон

10 Лусака, Замби

Замби улсын нийслэл бөгөөд хамгийн том хот юм. Улсынхаа өмнөд хэсэгт орших тус хот нь далайн түвшнээс дээш 1300 метр өргөгдсөн. 2000 оны тооллогоор 1,084,703 хүн оршин сууж байсан ба Африкийн хамгийн хурдацтай томорч буй хотуудын нэг болно. Замби улсын засгийн газар, худалдаа үйлчилгээний төв тус хотоос Замбийн хурдны замын 4 чиглэл салбарлан гардаг. Мөн жуулчдын хөл тасардаггүй, амьдралын өртөг, бусад газруудтай харьцуулахад, харьцангуй багатай гэнэ.

Лусака, Замби

9 Габороне, Ботсвана

Тус улс Өмнө Африкт орших улс юм. Ботсвана урд талаараа Өмнөд Африк, баруун хойд талаараа Намиби, зүүн хойд талаараа Замби, зүүн талаараа Зимбабве гэх дөрвөн улстай газраар хиллэдэг далайд гарцгүй орон юм. Нутгийн 70% нь Калахарын цөлд оршино. Дэлхийн 47-р том газар нутаг болох 581,730 км² талбайт нутагт 2,029,307 хүн амьдран суудаг. Хүн амын нягтрал - 3.4 хүн/км². Ботсвана 1966 онд Их Британиас тусгаар тогтнохдоо хамгийн буурай улс буюу нэг хүнд оногдох ДНБ 70 доллар байсан бол хурдтайгаар хөгжиж, өдгөө дэлхийн дунджаас илүү дээгүүр эдийн засагтай хөгжиж буй улс болжээ. Харин Габороне хотын хувьд, эдийн засаг, санхүүгийн төвлөрсөн, томоохон хотуудын нэг юм. Гэвч тус газарт ажилгүйдлийн түвшин 20 хувьтай байна. Мөн л амьдрахад таатай газраар нэрлэгдсэн аж.

Габороне, Ботсвана

8 Карачи, Пакистан

Пакистан улсын Синд мужийн төв, далайн боомт хот юм. Хүн амаараа дэлхийд дээгүүрт тооцогддог бөгөөд Пакистаны банк санхүү, аж үйлдвэр, худалдааны төв нь болно. Мөн Пакистаны үзвэр үйлчилгээ, хэвлэл, программ хангамж, анагаах ухааны хамгийн том компаниуд энд үйл ажиллагаагаа явуулдаг. Карачи нь өмнөд Ази болон Исламын орнууд дотроо дээд боловсролын төв болж өгдөг. Карачи нь Исламабад хот баригдах хүртлээ Пакистаны нийслэл байсан бөгөөд тухайн бүсийнхээ хамгийн том, завгүй боомтуудын нэг болох Карачи боомтын байрлах газар оршино. Британийн Энэтхэг хуваагдаж, олон Урду ба Гужрати хэлээр ярьдаг Мохажирууд буюу дүрвэгчид ирснээс хойш хүн ам нь ихэд нэмэгджээ. 1947 онд Британиас тусгаар тогтносноос хойш хотын томоохон эдийн засаг нь Пакистан болон бусад орнуудын олон цагаач нарыг өөртөө татаж чадсан байна. Улс төрийн тогтворгүй байдлыг үл харгалзан байн чинээлэг амьдралыг хүссэн иргэд одоо ч гэсэн Карачид ирсээр байгаа ажээ. Тус газарт хүчирхийлэл, цэвэр усны хэрэглээ хомсч, хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй бага гэнэ. 

Карачи, Пакистан

7 Тунис, Тунис

Барууны эдийн засаг, үйлдвэрлэлийн өлгий болсон газруудын нэг юм. Африкийн олон хотуудын адил, сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл нь захын дүүргүүдэд төвлөрч байгаа гэнэ. Мөн л амьдрахад таатай, хямд өртөгтэй газруудын нэг юм.  2014 онд Тунисийн ДНБ-ий хэмжээ 48,6 тэрбум доллар байсан бөгөөд нэг хүнд ногдох ДНБ нь 11,4 мянган доллар байжээ.  

Тунис, Тунис

6 Минск, Беларус

Тус улсын газар нутгийн 40 хувь нь ой модоор хучигдсан, бөгөөд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарууд өндөр хөгжсөн. Беларусийн 9.85 сая хүн амын ихэнх нь нийслэл Минск болон түүнийг тойрсон мужийн төвүүдэд төвлөрсөн байдаг. Хүн амын 80% гаруй нь Беларусь үндэстэн бөгөөд орос, польш, украйны үндэстний цөөнхүүд оршин сууна. 1995 онд явагдсан бүх ард түмний санал асуулгын үр дүнд тус улс беларусь, орос гэсэн 2 албан ёсны хэлтэй болсон юм. ЗХУ-ын адил комунист дэглэм дасан зохицсон, үйлдвэрлэлийн зах зээл нэвтэрсэн хотуудын нэг юм. Ажилгүйдлийн түвшин харьцангуй багатай газруудын нэгт тооцогддог.

Минск, Беларус

5 Йоханнесбург, Өмнөд Африк

Өмнөд Африкийн хамгийн том хотын нэг болох Йоханнесбург нь бизнесийн хувьд, дэлхийн төв болж байна. Амьжиргааны өртөг харьцангуй бага боловч, гэмт хэрэг, аллагын түвшин өндөртэй гэнэ. 5 сая гаруй хүн амтай Йоханнесбург хотын ДНБ-ий хэмжээ нь 2014 оны байдлаар 16,370 доллар байжээ. 

Йоханнесбург, Өмнөд Африк

4 Блантире, Малави (Blantyre, Malawi)

Санхүү, хөдөө аж ахуйн салбарын өлгий болсон Африкийн энэхүү улс нь хөгжлийн түвшин харьцангуй буурай учир, амьжиргааны зардал, өртөг багатай юм. 2014 онд Малави улс 1,49 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнийг экспортоор гаргасан бөгөөд нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ нь 821 доллар ажээ. 

Блантире, Малави (Blantyre, Malawi)

3 Бишкек, Кыргызстан

Кыргызстан улсын нийслэл, тус улсын тэргүүн их хот. Бишкекийн засгийн эрх нь ямар нэгэн мужид харьяалагддаггүй учир улсын хот гэж ойлгож болно. Тэгэхдээ өөрийг нь эргэн тойрон хүрээлсэн Чүй мужийн төв байх үүрэг оногдсон байдаг. Бишкек улсынхаа хойд биед Иссык-Куль нуураас баруун хойно Тэнгэр уулын салбар болох Хиргисийн нуруу (хир. Кыргыз Алатоо)-ны 4,855 м өндрөөс харагдахуйцаар ар хормойд нь д.т.д 800 метрт Чүй голын хөндийд оршдог. Бүхэлдээ 169,6 км² газар нутагтай тус хотод 2009 онд 851,703 хүн оршин сууж байлаа.Тэдний 66.2% нь хиргис, 23.0% нь орос хүмүүс байгаа юм байна. 1897 онд 7 мянга, 1926 онд 37 мянга, 1989 онд 611 мянган хүн амтай байсан түүхтэй.

Бишкек, Кыргызстан

2 Кейптаун, Өмнөд Африк

Кейптаун нь хүн амаараа Өмнөд Африкийн хоёр дахь том хот бөгөөд Кейптаун хотын метрополи бүсийн хэсгийг үүсгэдэг хэсэг нь юм. Баруун Кейп мужийн төв бөгөөд Өмнөд Африкийн хууль тогтоох нийслэл болно. Кейптаунд Үндсэний Парламент болон олон засгийн газрын байрууд оршино. Кейптаун нь өөрийн боомт, Кейпын цэцгийн бүс дэхь байршил, Тэйбл уул, Кейп цэг зэргээр алдартай. Мөн Өмнөд Африкт аялал жуулчлалаараа дээгүүр орно.Йоханнесбург хот тэлж өргөжихийн өмнө Кейптаун нь Өмнөд Африкийн хамгийн хот хот байжээ. 2007 оны тооллогоор Кейптаун нь 3.5 сая хүнтэй хэмээн тогтоогджээ. 2,455 квадрат километр нутаг дэвсгэр нь улсын бусад хотуудаас том бөгөөд үр дүнд нь харьцангуй бага нягтшилтай. Кейптауны ах дүү хотууд нь Францын Ницца, Израйлийн Хайфа юм.

Кейптаун, Өмнөд Африк

1 Виндхук, Намиби

Виндхук нь Бүгд Найрамдах Намиби Улсын нийслэл, хамгийн том хот юм. Төв Намибид, далайн түвшнээс дээш 1700 метр орчим өргөгдсөн Хомас тэгш өндөрлөгт байрладаг. 2011 оны байдлаар 322,500 оршин суугчтай, шилжилт хөдөлгөөний улмаас хүн ам нь тасралтгүй өсч буй хот болно.Тус хот нь нутгийн уугуул хоньчин омгуудын дунд эртнээс мэдэгдэж байсан рашааныг түшиглэн үүсч, хөгжжээ. Улмаар 1840 онд Орлам омгийн ахлагч Ёнкер Африканер энд суурьшиж, омгийнхондоо зориулж чулуун сүм босгосноор хурдацтай томорч эхэлсэн байна. Гэвч хэд хэдэн дайн тулааны улмаас эвдрэн сүйдэж, балгас болсон тус хотыг 1890 онд Германы эзэнт гүрний армийн хошууч Курт фон Франсуа сэргээн босгожээ.Өдгөө Виндхук нь Намибийн нийгэм, эдийн засаг, соёлын төв бөгөөд тус улсын бараг бүх компани, засгийн газрын болон боловсрол, соёлын байгууллагууд Виндхукт төвлөрдөг.

Виндхук, Намиби

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()