Эмэгтэйчүүдийн хамгийн их хэлдэг худал үгс

Яг үнэндээ юу гээч? Хэн нэгэнд гэм хоргүй, тунг нь тааруулсан худал үг амьдралыг илүү хялбар болгодог. Бодит амьдрал дээр эрчүүд илүү хортой худал ярьдаг бол харин эмэгтэйчүүд арай хор багатай буюу зөвхөн цаг хугацаа, түр зуурын сэтгэл зүйн байдалтай хамааралтайгаар худал ярьдаг нь тогтоогджээ. Ингээд та бүхэнд эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл хэлдэг худал үгсийг сонирхуулж байна. 

Эмэгтэйчүүдийн хамгийн их хэлдэг худал үгс
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

1 "Яг гарлаа"

Болзоо товлосон юмуу хамтдаа гадуур гарахаар төлөвлөсөн үед үс зүсээ янзалж, нүүрээ будаж, өмсөх хувцсаа сонгосоор 30 минут хүлээлгэх нь энгийн үзэгдэл. Тэгэхдээ бүр цагийн өмнө "За яг гарлаа" гэж хэлнэ гээч!

"Яг гарлаа"

2 "Би ядраад байна"

Хаа нэг тийшээ явах үед үүнийг хэлж байгаа бол явах хүсэлгүй байгаагаа илэрхийлж байгаа хэрэг. Эсвэл залхуу нь хүрсэн байх магадлалтай. 

"Би ядраад байна"

3 "Энэ цамцыг хямдарсан байхад нь авсан юм аа"

Эмэгтэйчүүдийн хамгийн том сул тал бол дэлгүүр хэсч, үргүй зарлага их гаргах явдал юм. Үүнийгээ найз залуу, нөхөр, эсвэл бүр ээж ааваасаа нуухын тулд жинхэнэ үнийг нь далдалж, хямдралтай байхад нь авлаа хэмээн худал хэлдэг. 

"Энэ цамцыг хямдарсан байхад нь авсан юм аа"

4 "Будгаа сэргээчихээд ирье"

Болзооны үеэр тэд ингэж хэлж байгаа бол "Очиж нэг давсгаа суллачихаад ирье" эсвэл "Гэдэс эвгүйрхээд байна" гэсэн үг. 

"Будгаа сэргээчихээд ирье"

5 "Би харгүй ээ"

Харгүй эмэгтэй хүн байдаг гэж үү???

"Би харгүй ээ"

6 "Утасны цэнэг дуусчихаж ээ"

Найзуудтайгаа нэг үдшийг өнгөрөөнө хэмээн гарсан тэр орой шөнөжингөө утсаа аваагүй, сүүлдээ утас нь бүр холбогдохоо ч больсон тохиолдолд жинхэнээсээ цэнэг нь дууссах байх магадлал ер нь л тун цөөхөн. Учир нь эмэгтэйчүүд хэзээ ч утсаа цэнэглэхээ мартаж, хариуцлагагүй байдал гаргадаггүй юм. Тиймээс энэ нь "Намайг тайван орхи" гэсэнтэй л ижил. 

"Утасны цэнэг дуусчихаж ээ"

7 "Би өлсөхгүй байна"

Хэрвээ өлсөөд байна гээд хэлчих юм бол залуудаа ховдог гэсэн сэтгэгдэл төрүүлэх вий гэхээс айдаг. 

"Би өлсөхгүй байна"

8 "Би уурлаагүй байна"

Эмэгтэйчүүд хамгийн ихээр уурласан үедээ "Би ерөөсөө уурлаагүй байна" гэж хэлдэг сонин хүмүүс шүү. 

"Би уурлаагүй байна"

9 "Юу ч хийгээгүй ээ"

Хайртыгаа байхгүй үед эмэгтэйчүүд сексийн амьдралдаа шинэ зүйл оруулах гэж насанд хүрэгчдийн кино үздэг байх ч магадлалтай. Ямартай ч тэдний энэ үгэнд бүү итгэ. Ямар нэгэн зүйл хийсэн л байж таарна. 

"Юу ч хийгээгүй ээ"

10 "Тэр чинь зүгээр л миний найз шүү дээ"

Хэрвээ та "Friends with benefits" киног үзсэн бол эрэгтэй эмэгтэй гэмгүй сайхан найзууд гэж байдаггүйг ойлгох болно. Тиймээс найз гэсэн үгээр халхалж, хэн нэг эрэгтэйг үнэхээр өмгөөлж байвал найз бүсгүйдээ сэрэмжтэй байхыг зөвлөх нь зүйтэй. 

"Тэр чинь зүгээр л миний найз шүү дээ"

11 "Миний биений юм ирчихсэн"

Сексээс зугтаах хамгийн аятайхан шалтаг биш гэж үү? 

"Миний биений юм ирчихсэн"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()