Амжилтанд хүргэх 15 зуршил

Амжилтанд хүрэхийн тулд юунаас эхлэх хэрэгтэй вэ? Мэдээж танд сайн төлөвлөгөө хэрэгтэй. Бас бизнесийн часхийсэн гялалзсан санаа, санаа нийлсэн баг хамт олон байвал илүү үр бүтээлтэй ажиллаж чадна. Тиймээс ч бид та бүхэндээ таны бизнесийг төдийгүй хувь хүний хувьд амжилтанд хүргэх 15 зуршлыг сонирхуулъя. Амьдрал ахуйд тань гарцаагүй хэрэг болно гэдэгт итгэл төгс байна. 

Амжилтанд хүргэх 15 зуршил
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Нойр авах

Улс төр, урлаг соёл, спорт гээд л бүхий  салбарт цойлон гарсан одтой, амжилттай яваа хүмүүс цаг төлөвлөлт, зохион байгуулалтыг дээд зэргээр хийж чаддаг. Тиймдээ ч тэд ажиллах үедээ ажиллаж, амрах үедээ амарч чаддаг юм. Сэтгэл хөдлөл, уур бухимдлаа дээд зэргээр хянаж төвийг сахин, биеэ цэгнэж сурахад тэсвэр тэвчээр, хүлцэнгүй байдал хэрэгтэй ч, амралт ч мөн хэрэгтэй юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, бизнесмэн Доналд Трамп (Donald Trump) өдөрт дор хаяж 30 минут биеэ амрааж, оюун бодлоо төвлөрүүлж чаддаг ажээ.

Нойр авах

2 Хэзээ ч битгий бууж өг

Аливаа ажлыг эхлүүлж чадна гэдэг нь амжилтынхаа тал хувийг туулсантай тэнцүү. Учир нь эхлэл ямагт хэцүү байдаг. Гэвч нэгэнт эхлэн, зорьж хийсэн бол түүнийхээ эцсийг нь үзнэ гэдэг хэн хүнд байдаггүй эрхэм чанаруудын нэг билээ. Амжилттай яваа эрхмүүд бүгд өөрсдийн өндөрлөг, байр суурьт хүрэхээсээ өмнө маш олон удаа унаж, бүдэрч алдаж явсан. Гэвч тэд хэзээ ч бууж өгөөгүй юм. Тиймээс та ч гэсэн зорилгынхоо төлөө тууштай тэмцээрэй.

Хэзээ ч битгий бууж өг

3 Өөртэйгөө ярилцах

Өглөө бүр орноосоо хэрхэн сэргэг, эрч хүчтэй сэрэх вэ? Үүний хариулт нь зорилгоо санах юм. Зорилготой хүн хэзээд түүнийхээ төлөө тууштай тэмцэх, сул зүйлд алтан цагаа үрдэггүй юм. Мэдээж үүний тулд та оюун бодлоо төв байлгаж, цэгцлэх хэрэгтэй шүү дээ. Алдарт "Apple" компанийг үндэслэгч, Стив Жобс (Steve Jobs) амьд ахуйдаа үргэлж өөрөөсөө "Хэрвээ өнөөдөр чиний амьдрах сүүлийн өдөр бол чи юу хийх вэ?" хэмээх асуудаг байсан аж. Харин тэрээр үүнийхээ хариуд "Дэлхийг өөрчлөх ямар нэгэн зүйл" хэмээдэг байжээ. 

Өөртэйгөө ярилцах

4 Хобби

"Yahoo" компанийн үүсгэн байгуулагч Марисса Майер (Marissa Mayer), чөлөөт цагаараа аяган бялуу хийх, алдартай найруулагч, продьюсер Квентин Тарантино (Quentin Tarantino) дартаст тоглоом цуглуулах хоббитой гэнэ. Тэд ажлын ачаалал, их стрессийн хажуугаар дуртай зүйл, хоббигоо хөгжүүлэн, эрч хүч, урам зоригийг авдаг байна. 

Хобби

5 Цахим ертөнцтэй харилцах

Энэ нь таныг өдөржин, шөнөжин цахим ертөнцтэй харилцаж, гэр бүлээ анзаарах сөхөөгүй суу гэсэн үг биш юм шүү. Зөвхөн авах гээхийн ухаанаар хандаж, хэрэгтэй мэдээллээ авч, хэрэгцээгүй үедээ түүнээс холдож, өөрийгөө чөлөөлж байх хэрэгтэйг сануулсан юм. 21-р зуун бол мэдээлэл технологийн эрин үе билээ. Тиймдээ ч түүнээс хол, огтхон ч хэрэглэхгүй, харахгүй үзэхгүй байх нь боломжгүй юм. Тиймээс хэрэгтэй зүйлсээ авч, бусад үедээ гэр бүлтэйгээ аз жаргалтайгаар цагийг өнгөрүүлэхийг зориорой.

Цахим ертөнцтэй харилцах

6 Утасгүй сүлжээ

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс өөр хоорондоо утасгүй сүлжээ, интернэтээр холбогдож мэдээлэл солилцож байна. Зөвхөн гэртээ байхдаа бус, ажил төрлөө амжуулангаа үүгээр бизнесээ өргөжүүлэх боломжтой. Тиймээс хөдөлгөөнтэй, гүйлгээ ухаантай бизнесмэн хүмүүс иймэрхүү замаар өдөр тутмынхаа ажлыг явуулдаг юм. Та ч гэсэн тэдний эгнээнд нэгдээрэй. 

Утасгүй сүлжээ

7 Унших

Өнөө үед ном унших, эрдэм мэдлэгээ дээшлүүлэх залуус маш их болжээ. Энэ нь үнэхээр бахархууштай хэрэг юм. Урьд нь залуус сурах, ном уншихад төдийлөн анхаарахгүй тоглох, цэнгэхэд түлхүү анхаардаг байсан. Харин сүүлийн үед залуус өөрт нь юу чухал байгааг сайтар ухамсарлаж, өөрийгөө хөгжүүлэх болсон билээ. "Microsoft" компанийн үүсгэн байгуулагч, Билл Гейтс (Bill Gates) жилд ойролцоогоор 50 ном уншсан байдаг ажээ. Тиймээс та ч гэсэн номыг эрхэм нөхрөө болгоорой.

Унших

8 Оюун бодлоо цэгцлэх

Том бизнесийн ард том эрсдэл, том стресс байх нь ойлгомжтой. Тиймээс ч томоохон компанийн удирдагч, гүйцэтгэх захирлууд үргэлж өөрийгөө элдэв уур бухимдал, стрессээс ангид байлгахыг эрмэлздэг. Тиймээс зав чөлөөгөөрөө агаарт гарах, бясалгах, өөрийн дуртай зүйлээ хийх мэтээр цагийг үр бүтээлтэйгээр өнгөрүүлдэг.

Оюун бодлоо цэгцлэх

9 Буяны үйл

Баян хүмүүс сайн дурын ажил хийдэг үү? Тиймээ тэд хийдэг. Үүнийхээ хэрэнд тэдний ажил, амьдрал ч гэсэн тогтуун сайхан явдаг юм. Бидний сайн мэдэх урлаг соёлын алдартнууд, улс төрч, зохион бүтээгчид бүгд л олон нийтийн үйл ажиллагаа, сайн дурын буяны байгууллагуудад хандив өгсөн байдаг. Их биш ч, сэтгэлийн тус өглөг олон хүнд амьдрал бэлэглэдэг учиртай. Та ч гэсэн үүнд нэгдээрэй.

Буяны үйл

10 Өөрийгөө хөгжүүлэх

Алдартай, авьяастай хүмүүс ингээд л боллоо гээд өөрийгөө гаргуунд гаргадаг гэж үү? Үгүй юм. Тэд аль болох өөрийнхөө хийж чадахаас чадахгүй хүртэл өөрсдийгөө сорьж, хөгжүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Та зохион бүтээгч байж болно. Тэгвэл яагаад өөр зүйлд ч гэсэн өөрийгөө сорьж болохгүй гэж? Мөн нэгэнт эзэмшсэн мэргэжил, ажилдаа ахиц гаргахын тулд өөрийгөө сорьж, хөгжүүлж байна гэдэг нь амжилттай хүмүүсийн өдөр бүр хийдэг зүйлсийн нэг юм. Та ч гэсэн тэднээс дутахгүй шүү дээ.

Өөрийгөө хөгжүүлэх

11 Дасгал хөдөлгөөн хийх

Өдөрт дор хаяж 15-30 минут дасгал хийж байх нь бидний биед маш чухал юм. Ядаж л суудлын ажил хийдэг бол өдөр бүр шатаар буух, гарах, тэрчлэн явган алхаж байх нь нэг ёсны дасгал болно. Фэйсбүүкийг үндэслэгч, Марк Цукерберг (Mark Zuckerberg) хэлэхдээ, "Хэлбэр дүрс, гадаад үзэмж, биеийн галбир бол маш чухал. Учир нь тэр бүгд тухайн хүнийг ямар нэгэн байдлаар илэрхийлж, илтгэж байдаг юм. Тиймээс илүү эрч хүчтэй, идэвхитэй амьдрах хэрэгтэй" хэмээсэн байдаг. 

Дасгал хөдөлгөөн хийх

12 Сургуулилт

Жүжигчин Натали Портман (Natalie Portman), "Хар хун" кинондоо тоглохоос жилийн өмнөөс баллетаар хичээллэж эхэлсэн байдаг. Энэ бол бэлтгэл сургуулилтын амьд жишээ юм. Аливаа зүйлийг хүмүүст хүргэх, танилцуулахаас өмнө түүнийг 10, 20, 30 гүйцэтгэх төгс болох хүртэл хийх хэрэгтэй. Ийм болохоор л удирдагчид, үргэлж манлайлагч байдаг юм.

Сургуулилт

13 15 минут

Өдөрт дор хаяж 15 минутыг өөрийгөө сэргээх, ажлын бүтээмжээ дээшлүүлэх зүйлсийг хийж өнгөрүүлэх хэрэгтэй. Энэ нь дуг хийх, тоглох, юу ч бодолгүйгээр дуу сонсох, нүүрээ будах гээд юу ч байж болно. Хамгийн гол нь та түүнээсээ маш их таашаал, амар амгаланг мэдэрдэг байх ёстой. 

15 минут

14 Унтраа!

Хааяа ч гэсэн утсаа унтраагаад жинхэнэ утгаараа амраад үзээрэй. Үнэхээр сайхан санагдах болно. Орондоо орохоос цагийн өмнө утсаа унтраах, өөрөөсөө хол тавих, цхим ертөнц, хэрүүл маргаан, стресс болох бүхий л зүйлсээс өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Ингэж байж л өглөөг илүү эрч хүчтэй, идэвхитэй өнгөрүүлэх боломжтой болох юм. 

Унтраа!

15 Хөгжилдөх

Алдартай олны танил, ажил амьдрал нь жигдэрсэн хүмүүс үргэлж ажиллаж байдаг гэж санаагүй биз. Тэгвэл үгүй юм. Тэд өөрсдийн их ажлын хажуугаар хэзээд амрахаа мэддэг, төлөвлөж, хувиарлаж чаддаг хүмүүс аж. Амралтыг амарсан шиг өнгөрүүлж чаддаг учраас, ажлын өдрүүддээ илүү эрч хүчтэй, гайхалтай өнгөрүүлж чаддаг билээ.

Хөгжилдөх

78
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()