Зай багатай угаалгын өрөөг хэрхэн тохижуулах вэ?

Хэрвээ гэрийн тань угаалгын өрөө санаанд нийцэхгүй жижиг талбайтай бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ өрөөний зай талбайг хэмнэх, дээр нь илүү олон зүйлсийг багтааж, цэлгэр уужуу харагдуулах аргуудыг хүргэж байна. Ингээд дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Зай багатай угаалгын өрөөг хэрхэн тохижуулах вэ?
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Ханын тавиур

Үнэхээр сайхан санаа байгаа биз. Зай талбайг хэмнэхээс гадна, таны гоо сайхны эд зүйлсийг эмх цэгцтэй харагдуулахад тустай байдаг. Хэрвээ зориулалтын тавиур байхгүй бол, мод ашиглан өөрийн гараар хийсэн ч болох шүү дээ. 

Ханын тавиур

2 Толинд хүрээ хийх

Хэрвээ та угаалгын өрөөгөө илүү содон, өвөрмөц харагдуулахыг хүсвэл, угаалгын өрөөний толинд гоёмсог хүрээ, жаазыг хийж өгөөрэй. Гэхдээ ингэх нь өрөөний зай талбайг цомхон, жижгэвтэр харагдуулдаг талтай. Тиймээс аль болох цайвар өнгийг сонгох нь зүйтэй.

Толинд хүрээ хийх

3 Угаалгын өрөөний тавиур

Угаалгын өрөөндөө зурагт үзүүлсэнтэй ижил гоёмсог өлгүүрийг тогтоовол, алчуур, бие угаагч, зэрэг хэрэгцээт зүйлсийг тохож болох юм. Мөн усанд орохдоо хувцсаа тайлаад сагс руу хийх, эсвэл өлгөж болох аж. 

Угаалгын өрөөний тавиур

4 Нэмэлт тавиур

Угаалгын өрөөний ханын шүүгээнд хэрэгцээтэй зүйлсээ эмх цэгцтэй өрж тавин, хэрвээ шаардлагатай бол шүүгээний хаалганд жижиг тавиуруудыг нэмэлтээр тогтоож өгч болно. Ингэснээр юмс бүхэн эмх цэгцтэй болж, ахин дахин хөглөрч, танд ажил удахгүй болох юм. 

Нэмэлт тавиур

5 Жижиг зүйлсийг тогтоох соронзон

Төмөр хавчаар, жижиг боолт зүйлсийг хадгалахад үнэхээр төвөгтэй байдаг шүү дээ. Саванд хийгээд амархан хаягдана, авахад ч үнэхээр хүндрэлтэй байдаг. Харин ийнхүү хананд тогтоосон байхад тэр бүх асуудлууд шийдэгдэнэ гээд бод доо.

Жижиг зүйлсийг тогтоох соронзон

6 Угаалгын сагс

Эд зүйлээ хийх, хадгалах шүүгээ байхгүй нөхцөлд энэхүү аргаар асуудлыг шийдэж болох юм. Гэрт байдаг угаалгын сагсаа ашиглаад хөшигний тавиур дээрээ тогтоон, саван, шампунь эд зүйлсээ хийх боломжтой. Гэхдээ даацыг хэтрүүлэхгүй байх тал дээр бодолцоорой. Мөн угаалгын сагс олдохгүй нөхцөлд, хуванцар сав байхад болно.

Угаалгын сагс

7 Хаалганы дээрх тавиур

Хэрвээ та байрандаа засвар хийхээр зэхэж байгаа бол, энэхүү аргаас санаа аваарай. Угаалгын өрөөний хаалганы дээр тавиур хийж өгснөөр, дээр нь маш олон зүйлсийг багтааж тавих боломжтой болох юм. Мөн аюулгүй байдлаа бодоод урдуур нь багахан хаалтыг ч хийж өгч болох шүү дээ.

Хаалганы дээрх тавиур

8 Хос хөшиг

Угаалгын өрөөндөө иймэрхүү загварын хос хөшиг хийж өгвөл, илүү тохилог, дээр нь талбай томтой харагддаг. Мөн хүсвэл жижиг сувинер, ханын гоёл зэргээр чимэглэж болох юм.

Хос хөшиг

9 Мөлхөө тавиур

Иймэрхүү намхан мөлхөө тавиурууд угаалгын өрөөнд маш зохимжтой байдаг. Өргөн хэрэглээний саван, биеийн шингэн, тос зэргээ тавих боломжтой. Мөн хүсвэл өөрөө ч хийсэн болох юм. Зураг дээр харагдаж байгаа шиг нарийхан тогтоогуур, бариултай шүүгээнүүд нь илүү цэмцгэр харагддаг юм шүү. 

Мөлхөө тавиур

10 Соронзтой самбар

Хэрвээ гоо сайхны хэрэглэл, косметикаа хэрхэн хадгалах талаар эргэлзэж байвал бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Танд ердөө соронз, зургийн жааз байхад л хангалттай юм. Тиймээс тэдгээрийг соронзтой холбож, зурагт үзүүлсэн шиг тогтоож өгөөрэй.

Соронзтой самбар

11 Бас нэгэн тогтоогч

Ердөө шилэн сав, тогтоогч төмөр, мод байхад л та маш хөөрхөн авсаархан цуглуулгатай болох юм. Зөвхөн шүлэн сав гэлтгүй гоёмсог хуванцар сав байсан ч болох билээ.

Бас нэгэн тогтоогч

12 Илүү том, цэлгэр толь

Толь хэзээд жижиг өрөөг талбай томтой, сэлүүхэн харагдуулдаг. Тиймээс зай талбай багатай өрөөнд ийнхүү том толь, шүүгээ угаалтуурыг нэг дор цогцоор шийдэж өгөөрэй. Үнэхээр гоёмсог болно гэдэгт итгэлтэй байна.

Илүү том, цэлгэр толь

13 Алчуураа хуйлж тавих

Бүрэн хатсан алчуурыг зай талбай хэмнэх үүднээс ийнхүү ороож тавих нь зохимжтой. Харин нойтон үед ийнхүү хумих нь алчуурыг үнэр оруулж, таагүй болгодог.

Алчуураа хуйлж тавих

14 Шүүгээ хийх

Угаалгын жижиг өрөөны угаалтуур болон ванны дор энэ маягаар шүүгээг хийж өгвөл, зай талбайг маш ихээр хэмнэхээс гадна, өрөөг илүү тохилог, зайтай харагдуулдаг.

Шүүгээ хийх

15 Давхар өлгүүр

Хаалгандаа зурагт үзүүлсний адил, хэд хэдэн өлгүүрийг тогтоож өгснөөр, илүү олон зүйлийг нэг дор багтааж өгөх юм.

Давхар өлгүүр

80
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()