Чихэвчээр хөгжим сонсох ямар хор хөнөөлтэй вэ?

Хөгжим та бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? Ялангуяа залуу үеийнхнийг хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Залуу насны эрч хүч, цог заль бүхэн хөгжмийн цоглог хэмнэлтэй бүжиглэж, уйтгар гуниг, бүтэлгүй дурлал бүхэн хайрын уянгалаг романстай хамт оршин байдаг билээ. Гэвч цаг ямагт хөгжим сонсох, ялангуяа чихэвчний хөгжим маш муугаар нөлөөлдөг гэдгийг доорх мэдээллээс хүлээн авна уу. 

Чихэвчээр хөгжим сонсох ямар хор хөнөөлтэй вэ?
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Өсвөр насныхны сонсголд муугаар нөлөөлдөг

Ялангуяа өсвөр насныхны хувьд, тэд үргэлж л чихэвчтэй хөгжим сонсож явдаг. Хичээл дээрээ, харихдаа, хичээлээ хийж байхдаа, унтахдаа хүртэл энэ маягаар чихэвчнээс хамааралтай болдог. Энэ нь тэдний амьдралыг илүү эрч хүчтэй, сайхан болгодог, тэрчлэн гадаад үзэмжээсээ ч тэр сайхан харагддаг хэмээн андуурдаг. Үргэлж энэ маягаар чанга, нүргээнтэй хөгжмийг сонсох нь тархины эд эсийг ядрааж, аливаа зүйлийг удаан ойлгох, тэрчлэн сонсголд маш муугаар нөлөөлдөг. Үүнээс болж насаараа сонсгол муутай, чихний аппараттай амьдарч буй хүмүүс маш олон байдаг. Тиймээс аль болох зайлсхийх, сонсож байгаа үед дууг нь султгаж байх хэрэгтэй.

Өсвөр насныхны сонсголд муугаар нөлөөлдөг

2 Гунигтай дуу хүний сэтгэлийг тавгүй болгодог

Зөөлөн намуухан, сонгодог дууг аяар сонсоход, хүн маш ихээр тайтгарч, тайвширдаг. Харин үхэл хагацал, уй гашууг илтгэх дуу бидний зүрхэнд гуниг хуруулж, сэтгэлийг тогтворгүй болгож орхидог. Зөвхөн гунигтай дуу гэлтгүй, ямар нэгэн дуун дээр өрнөсөн таагүй үйл явдлууд тохиолдож байсан бол тэр ч мөн нөлөөлнө. Тухайн дуу нь гарахад өнгөрсөн таагүй дурсамж бүхэн сэдэрч, сэтгэлийг маш ихээр тавгүйтүүлдэг. Зөвхөн ийм шалтгаанаас болж, амиа егүүтгэх, таагүй зүйлсэд орооцолдсон хүмүүс олон юм. 

Гунигтай дуу хүний сэтгэлийг тавгүй болгодог

3 Хичээл, ажил хийхэд саад болдог

Дуу сонсох нь аливаа нарийн зүйлийг ухаж ойлгох, анхаарлаа төвлөрүүлэхэд маш ихээр саад болдог. Ялангуяа огт чимээгүй орчинд ажиллаж сурсан хүмүүст хөгжим яг л "тэсрэх бөмбөг" гэсэн үг. Оюун бодлоо төвлөрүүлж, цэгцэлж чадахгүй, дээр нь ажлаа төвлөрч хийж чаддаггүй. Хийлээ гэж бодоход ажлын бүтээмжийг багасгадаг байна. Тиймээс хичээл хийх, чухал ажлын үеэр чихэвчтэй хөгжмийг сонсохгүй байсан нь дээр юм. Сэтгэлээ сэргээх, идэвхээ нэмэгдүүлэхийн тулд намуухан дууг зөөлөн тавиад ажлаа хийгээрэй.

Хичээл, ажил хийхэд саад болдог

4 Дуу сонсож байхдаа жолоо барих нь аюултай

2014 онд, Канад улсад хийсэн судалгаагаар осолд орсон хүмүүсийн ихэнх нь тухайн үед чанга дуу сонсож байсан нь тогтоогдсон байна. Зам тээврийн ослын ихэнх нь жолоо барьж байхдаа утсаар оролдох, согтуу байх, хурд хэтрүүлсэн тэрчлэн чанга дуу сонсож байсан зэргүүд багтдаг байна. Ялангуяа хөдөө замд, орой үдшийн цагаар явж байхдаа, чанга нүргээнтэй дуу чимээнээс хол байхыг хичээгээрэй.

Дуу сонсож байхдаа жолоо барих нь аюултай

5 Замбараагүй дуу чимээ

1955 - 2010 оныг хүртэл бүхий л урсгалын хөгжмүүд нэгэн жигд хэмнэлтэй, вариацын хэмжээ, ая нь жигд дугаралттай байсан. Харин сүүлийн үед дууны програмын тусламжтай тэдгээрийг хооронд нь хольж, маш замбараагүй болгож байгаа юм. Амьд хөгжим, дуунд хүртэл "mix" хийж хэмнэл, аяыг өөрчлөх нь элбэг тохиолдоно. Ингэснээр тухайн дууг сонсож байгаа хүнд маш их дарамт, сэтгэлийн тогворгүй байдал үүсэх боломжтой байна. Нэг талаар "чимээгүй дайн" ч гэж илэрхийлж болно. Дотоод бодол зөрчилдөн, сэтгэлийн тодорхойгүй чиг хандлагатай болж эхэлдэг.

6 Хүмүүсийг донтуулдаг

Хөгжмийн хэл, утга уянга, хэмнэл, цохилт бүхэн биднийг галзууруулах шахдаг. Үдэшлэг цэнгүүн, арга хэмжээ, спорт зааланд хичээллэх гэх мэт үйл ажиллагаанд эрч хүч хайрлан, илүү утга учиртай болгодог юм. Тиймээс ч бидний ихэнх нь түүнээс хамааралтай болсон гэхэд болно. Бүхий л цаг мөчид хөгжмөө асаамаар санагдаж, шинэ дуу бүхнийг шимтэн сонсоно. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр хүмүүсийн хөгжимд хэр зэрэг донтсон болохыг харуулж байгаа юм.

Хүмүүсийг донтуулдаг

7 Поп дуу хүний бүтээлч чадварыг эвддэг

АНУ-ын 35-45 насныхны дунд авсан судалгаагаар ажил дээрээ поп дуу сонсдог хүмүүсийн 38 хувь нь ажлын бүтээмж бага, цаг барихдаа тааруу байдаг гэх хачирхалтай судалгаа гарчээ. Учир нь түргэн хэмнэлтэй, поп дуунууд хүмүүсийн сэтгэлийг үймүүлж, хэрэггүй олон бодлыг төрүүлдэг байна. Тиймдээ ч тэдгээрийн хажуугаар ажлаа хийнэ гэдэг маш төвөгтэй байдаг аж. 

Поп дуу хүний бүтээлч чадварыг эвддэг

8 Харилцаанд муугаар нөлөөлөх нь бий

Хэт их хөгжим сонсох нь хосуудын харилцаанд сэв суулгадаг гэвэл та итгэх үү? Учир нь энэ сексийн мэдрэмжийг бууруулж, тухайн хүнд ямар нэгэн онцгой мэдрэмжийг төрүүлдэггүй гэнэ. Түүнчлэн зөвхөн хөгжим сонсож байж л өөртөө итгэлтэй байж, хайртдаа өөрийгөө ойлгуулах, нөхцөл байдлыг сайхнаар эргүүлэх боломжтой болж эхэлдэг. Эсрэгээрээ ямар нэгэн хөгжимгүй үед, сэтгэл гутралд орж, өөртөө итгэлгүй болон, харилцаандаа идэвхигүй болох сөрөг талтай байна.

Харилцаанд муугаар нөлөөлөх нь бий

9 Урлагийн хүмүүс хооллох буруу зуршилтай байдаг

Олны танил алдартай уран бүтээлчид, бүгд л маш завгүй ажилтай байдаг. Тэдний ажил ид үедээ үүрийн гэгээнээс, үдшийн бүрий болтол үргэлжлэх нь бий. Тиймдээ ч тэр бүрийд гэрийн халуун хоолыг идээд байна гэж үгүй юм. Замдаа таарсан хайрсан, шарсан хурц хоолыг идэж дотор гэдсээ өвтгөж орхидог.  Мөн архи согтууруулах ундаа, хар тамхи, хэт их чихрийн хэрэглээ зэргээс болоод эмчилгээнд хүртэл хамрагддаг билээ. 

Урлагийн хүмүүс хооллох буруу зуршилтай байдаг

10 Настай хүмүүсийн зүрхэнд нөлөөлдөг

Өндөр настай хүмүүс чанга дуу сонсох, түргэн хэмнэлтэй дуу сонсох зэрэг нь нөгөөтэйгүүр тэр чигтээ эрсдэл гэнэ. Учир нь тэдний зүрх дууны хүчтэй хэмнэл, дууг тэсвэрлэх чадваргүй бөгөөд зүрх дэлсэх, шигдээс болоход ч хүргэж болох гэнэ. Харин эсрэгээрээ намуухан, уянгалаг дуу нь тэднийг тайвшруулдаг. Энэ мэт шалтгаанаар нас барсан ахмад настнууд цагдаа нарын гэмт хэргийг бүртгэлийг цөөнгүй эзэлдэг байна.

Настай хүмүүсийн зүрхэнд нөлөөлдөг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()