Царай муутай хүмүүсийн давуу талууд

Муухай эмэгтэй гэж үгүй хэмээн ярилцдаг ч бодит амьдрал дээр тэднийг гадаад төрх, царай зүсээр нь ялгаварлан үзэж, бүр гоочилж шүүмжилдэг нь ч нууц биш. Ажилд ороход хүртэл царайны зөв дүр төрхтэй хүн авна гэхчлэн шаардлага тавьдаг болоод байгаа нь царай зүсний гоё сайхан өнөө үед хичнээн чухал болсныг илчлэх шиг. Гэхдээ үнэн хэрэгтээ царай муутай хүмүүст ч мөн бусдаас ялгарч гарах давуу тал гэж байдаг юм шүү. Ингээд та бүхэндээ царай муутай хүмүүсийн давуу талуудыг танилцуулъя.

Царай муутай хүмүүсийн давуу талууд
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Цэвэр, ариун

Тэд хөөрхөн, царайлаг охидыг бодвол залуустай маяглаж, сээтгэнэх нь харьцангуй цөөн шүү. Залуустай харилцаа үүсгэхдээ ч тааруу төдийгүй амьдралын гол чухал зүйл нь эр эмийн харилцаа гэхээсээ илүүтэй амжилт ирээдүй хэмээн үздэгт оршино. Тиймдээ ч тэд нөхөрт гаран, бусдын гэргий болтлоо цэвэр ариун биеэ хадгалсаар байдаг бөгөөд  ганц бие гэлтгүй сэтгэл, зүрх нь ч нандин, энхрий хэвээр байдаг билээ.

Цэвэр, ариун

2 Ухаантай

Сэтгэл тогтворгүй болгох элдэв хайр дурлалын асуудал, хувцас загвар, нүүр будаг зэрэгт төдийлөн анхаарлаа хандуулдаггүй тэд хичээл сургууль, ажил мэргэжилдээ л хамаг цаг, заваа зарцуулдаг тул амжилтад хүрэх магадлал харьцангуй өндөр байдаг аж. Мөн тэдний ихэнхи нь ухаантай болоод өөртөө итгэлтэй хүмүүс байх төдийгүй хэлж байгаа үгс бүхэн нь хэр цэцэн цэлмэг гэдгийг нь илтгэнэ.

Ухаантай

3 Жинхэнэ хайртай учрах боломж...

Амьдралын хамгийн чухал зүйлсийн нэг бол жинхэнэ хайр, насан туршийн хань. Хэрэв та үүрдийн хань, үнэнч хайраа олсон бол өөрийгөө хамгийн азтай нэгэнд тооцоорой. Харин царай зүс тааруу бүсгүйчүүдийн тухайд жинхэнэ хайртайгаа ихэнхдээ л учирч чаддаг. Учир нь тухайн залуус бүсгүйн өнгө мөнгө бус, зүрх сэтгэлд нь дурласан тул энэ хайр нь хэзээ ч хөрөхгүй юм. Тэгээд ч гоо үзэсгэлэн гэдэг зуурдын л зүйл, харин үнэнч сэтгэл гэдэг үүрдийн үнэт баялаг гэдэг шүү дээ. 

Жинхэнэ хайртай учрах боломж...

4 Сайхан сэтгэлтэй

Тэд хэзээ ч бусдыг дорд үзэж, ялгаварлан гадуурхаж харилцдаггүй юм. Ямар ч хүнтэй эв зүйгээ гайхалтай олж чаддаг бөгөөд маш соёлтой хүмүүс байдаг нь бусдын талархлыг хүлээдэг. Биеэ тоосон их зан, аальгүй сээтэгнүүр араншин зэргийг хамгийн муухай зүйл гэж үздэг төдийгүй тусламж хэрэгтэй хүн бүхэнд гараа сунгаж чаддаг тэднийг гайхалтай гэхээс өөр аргагүй.

Сайхан сэтгэлтэй

5 Хөрөнгө мөнгө хардаггүй

Өдгөө эмэгтэй хүн бүр л хөрөнгө чинээ ихтэй, хөлөө олсон хүмүүстэй болзож, цаашлаад хамтран амьдрахын тулд юу ч хийхэд бэлэн болсон цөвүүн цаг болж дээ. Харин царай муутай бүсгүйчүүд хэзээ ч тийм бодол өвөртөлж явдаггүй юм. Зүгээр л хүмүүсийн сэтгэл зүрхийг чагнаж, тохирох нэгнийг сонгодог билээ.

Хөрөнгө мөнгө хардаггүй

6 Дэмий зүйлд цаг, мөнгөө үрдэггүй

Тэд бусдад сайхан харагдахын тулд гоо сайхандаа анхаарч, хэрэгцээгүй зүйлсд цаг гарздах үнэхээр дургүй. Хийж бүтээхийн төлөө төрсөн гэлтэй тэд хөрөнгө мөнгөө хамаагүй зүйлд ч мөн үрдэггүй байна. Будаг шунх гэхээсээ илүүтэй, бодол оюундаа хөрөнгө оруулах дуртай төдийгүй аль болох хэмнэж, амьдралаа авч явахыг илүүд үздэг.

Дэмий зүйлд цаг, мөнгөө үрдэггүй

7 Хувиршгүй

Нэг зүйлд чин сэтгэлээсээ шунан дурласан бол түүнийгээ хаяж, замынхаа голоос буцна гэж үгүй. Тэдний чин үнэнч сэтгэл, зүрх нь хамгийн том давуу тал юм. Гадаад үзэсгэлэн цаг зуурынх харин дотоод гоо үзэсгэлэн үүрд мөнхийн гэдэгтэй адил царай муутай бүсгүйчүүдийн сайхан сэтгэл, чин хүсэл өөрчлөгдөхгүй гэдэгт бүрэн итгэж болно.

Хувиршгүй

8 Хошин шогийн мэдрэмжтэй

Та өөрийнхөө эргэн тойронд байдаг хамгийн хөгжилтэй бүсгүйчүүдийн талаар бодоод үз дээ. Зайлшгүй тэд өөрийнхөөрөө, элдэв ааль маяггүй нэгэн байх нь олонтаа. Тэднийг царай муутай гэхээсээ илүү эгдүүтэй хэмээн нэрийдэж ч болно. Залууст хөөрхөн гэхээсээ илүү хөгжилтэй охид таалагддаг гэсэн судалгаа ч байдаг юм шүү.

Хошин шогийн мэдрэмжтэй

9 Өөртөө итгэлтэй

Тэд хэзээ ч өөрсдийгөө царай муутай хэмээн гутарч, итгэлээ алддаггүй аж. Хүмүүс царай муутай гэх тусам, итгэлээ сэргээн, тэмцэж эхэлдэг байна. Яг л доромжлох тусам долоон бурхан шиг гэрэлтэнэ гэгчээр тэд улам дээшээ асч байдаг юм. Гадаад төрх, гайгүй залуус, ганган байдал бус гагцхүү мэдлэг боловсрол, хүн чанартаа анхаарч явдаг билээ.

Өөртөө итгэлтэй

10 Тэргүүлэгч байж чаддаг

Мэдээж ямар нэгэн улс орон, бүлэг байгуулал, анги хамт олон гэхчлэн олон нийт оршин байгаа газарт тэргүүлэгч, удирдагч хэрэг болж, хамгийн чухал байр суурийг эзэлдэг юм. Харин ихэнхи удирдагчид царай муутай байх нь гайхмаар зүйл шүү. Энэ нь мөн л тэдний хичээл зүтгэл, өөртөө бус өрөөлд анхаарлаа хандуулж, алхам тутамдаа өөрийгөө цэнэглэж явдаг зэргээс хамааралтай байдаг юм. Хүн бүр тэднийг царай муутай гэхээсээ илүү хүчирхэг хэмээн нэрийддэг билээ. Эцэст нь хэлэхэд царай муутай хүмүүс мандтугай!

Тэргүүлэгч байж чаддаг

129
таалагдаж байна

50
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()