Хоол идэхдээ бидний гаргадаг алдаа

2016-06-29, 16:47
25,265

Хоол хүнс бүхэн өөр хэмжээний илчлэг, шим тэжээлтэй байдаг. Тэдгээрийг зохих цагт нь биедээ авч байх шаардлагатай. Жишээ нь маханд агуулагдах уураг, илчлэг маш их учраас оройн цагаар хэрэглэх нь тохиромжгүй, өглөө ч тохиромжгүй, харин өдрийн хоолонд хэрэглэж болдог. Энэ мэтчилэн хоол хүнсийг хэзээ идэх тохиромжтой болох тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна. 

Хоол идэхдээ бидний гаргадаг алдаа

1 Хар шоколад

Хар шоколадыг өглөө идэхэд зүрхний шигдээсээс хамгаалж, хөгшрөлтийг удаашруулах өндөр ач холбогдолтой байдаг. Харин махан хоолны дараа идэхэд өөхөн давхаргыг нэмэгдүүлж, таргалуулах аюултай. 

Хар шоколад

2 Жүрж

Жүрж, мандариныг хоолны дараа идвэл хоолыг шингээж, ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Харин өлөн элгэн дээр идвэл ходоодны хүчлийн хэмжээг нэмэгдүүлж, шарх үүсгэх аюултай. 

Жүрж

3 Самар

Төрөл бүрийн самрыг үдийн цайны үеэр идвэл цусны даралтыг багасгаж, зүрхний цусан хангамжийг сайжруулах эерэг талтай. Харин оройн хоолны үеэр идэх нь жин нэмэх шалтгаан болдгийг санаарай. 

Самар

4 Будаа

Будааг үдийн цайны үеэр идэх нь нүүрсусны хэмжээг тэнцвэржүүлж, өдрийн туршид таныг эрч хүчтэй байхад тусална. Харин оройн цагаар идэх нь таргалуулах, гэдэс дүүргэх шалтгаан болдог. 

Будаа

5 Улаан лооль

Өглөөний цайндаа улаан лооль тогтмол идэж хэвших нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, өөх шатаах үйл явцыг түргэсгэдэг. Харин пектин болон оксалат хэмээн улаан лоолинд агуулагддаг бодисууд нь оройн цагаар идсэн тохиолдолд ходоодны хорт хавдар үүсгэх магадлалтай байдаг. 

Улаан лооль

6 Тараг

Таргийг оройн цагаар идвэл хоолыг шингээж, хорт бодисыг биеэс гадагшлуулдаг. Харин өглөө өлөн элгэн дээр идвэл ходоодны хүчлийг ихэсгэж, 12 нугалаа гэдэсний шархлаа үүсгэдэг. 

Тараг

7 Төмс

Өглөөний цайндаа төмс хэрэглэх нь цусан дахь холестрины хэмжээг бууруулж, эрдэс бодисоор биеийг сэргээдэг. Харин оройн цагаан бусад ногоонуудтай холилдон харьцуулагдаж, жин нэмэх эрсдэлтэй. 

Төмс

8 Алим

Өглөө алим идэх нь сахарын хэмжээг тэнцвэржүүлж, холестрины хэмжээг бууруулдаг. Харин оройн цагаар ходоодны хүчлийг ихэсгэдэг байна. 

Алим

9 Мах

Үдийн хоолондоо өөх тос багатай мах хэрэглэх нь төмрөөр хангаж, эрч хүчээр сэлбэдэг. Харин оройн цагаар мах идсэн тохиолдолд шингэтлээ 4-6 цаг хангалттай болдог тул ходоодонд маш муугаар нөлөөлдөг. 

Мах

10 Гадил

Өглөө болон өдрийн цагаар гадил жимс идэх нь дархлааг сайжруулж, арьсны чийгийг нэмэгдүүлэн, өнгөлөг толигор болгодог. Харин оройн цагаар идэх нь ходоодны салстыг нэмэгдүүлж, хоол шингэх явцыг удаашруулдаг байна. 

Гадил

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()