Ямар хүмүүс гэмт хэрэг үйлддэг вэ?

Эрүүл ухаанаар бодсон ч боловсрол өндөртэй, хүмүүжил сайтай, элэг бүтэн тайван амьдрал дунд өссөн хүн гэмт хэрэг хийж, шоронгийн хаалга татаад явахгүй нь мэдээж. Тэгвэл яг энэ тал дээр судалгаа хийхээр АНУ-ын мэргэжилтнүүд хүнд болон хөнгөн ялтай хүмүүсийг судалж, ерөнхий шинжүүдийг нь гаргасан байна. Тэдний судалгааны дүн бодит үнэнтэй яв цав нийцэж, дараах үр дүнг гаргажээ. 

Ямар хүмүүс гэмт хэрэг үйлддэг вэ?

1 Өөртөө итгэлтэй

Гэмт хэрэгтнүүд ихэвчлэн өөртөө маш итгэлтэй, аминдаа хайртай байдаг. Тэд өөрсдийгөө ер бусын, хамгийн гайхалтай нэгэн хэмээн бодох нь ч бий. Өөрсдийн төлөвлөсөн, зорьсон бүхнээ биелүүлэхийн тулд олон шат дараалалтай төлөвлөгөө боловсруулж, түүндээ зориулан сэтгэл зүйгээ ч гэсэн бэлддэг. Энэ нь тэдэнд яг л хийх ёстой, зөв зүйлээ хийх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг гэнэ. 

Өөртөө итгэлтэй

2 Бэртэл гэмтэлд ач холбогдол өгдөггүй

Мэдээж гэмт хэрэгтнүүдэд бэртэх гэмтэх, түүний ул мөрүүд болох шарх сорвиуд түгээмэл ажиглагддаг. Тэгэхээр тэд үүндээ нэг их ач холбогдол өгөхгүй, харин ч өөрсдөөрөө бахархдаг байж болох юм. Учир нь тэдний биед учирсан бэртэл, шарх сорив нь нэг ёсондоо маш баатарлаг, эр зоригтой зүйлсийн нэг. Тэд үүгээрээ ч бусдаас ялгардаг байна.

Бэртэл гэмтэлд ач холбогдол өгдөггүй

3 Хүчирхийлэгч

Тэд дургүйгээ хүрсэн үедээ хэнийг ч бэртэж гэмтээх, хүчирхийлэхээс буцахгүй. Тэдний хувьд өөрийн хүслийг хангах, бусдыг хүчирхийлэх нь энгийн л зүйлсийн нэг, бараг амьдралынх нь шаардлага ч болдог байх талтай. Өөрсдийн хийсэн зүйлдээ хэзээ ч харамсахгүй, харамслаа ч ахин гэмт хэрэг гаргахгүй байна гэх баталгаа үгүй. Тиймээс гэмт хэрэгтний халдлагад өртөх, шөнө оройн цагаар гадуур ганцаараа явахаас зайлсхийгээрэй. Таны төсөөлөө ч үгүй царай төрхтэй хүн таныг алахад бэлэн байж байдаг юм. 

Хүчирхийлэгч

4 Ганц бие эсвэл салсан байдаг

Цуврал алуурчид, гэмт хэрэгтнүүдийн 80 хувь нь ганц бие, салсан, эсвэл тогтвортой харилцаагүй байдаг ажээ. Мөн ихэвчлэн эрчүүд багтдаг. Тэд нийгмээс тусгаарлагдсан, ганцаардмал хүмүүс байдаг учир алтваа гэмт хэрэгт уруу татагдах нь элбэг байна. 

Ганц бие эсвэл салсан байдаг

5 Ганц бие байхыг илүүд үздэг

Дээр дурдсанчлан гэмт хэрэгтнүүдийн ихэнх нь ганц бие амьдралыг илүүд үздэг. Учир нь түүнийг хажуунаас хориглох, хийх үйлдлийг нь хорьж цагдан, зогсоох нь үнэхээр залхмаар санагддаг. Харилцааны тал дээр бүрэг, дотогшоо, ганцаардмал хүмүүс ихэвчлэн гэмт хэрэг үйлддэг ажээ.

Ганц бие байхыг илүүд үздэг

6 Маш ухаалаг

Хэрвээ цуутай гэмт хэрэгтнүүд бизнесийн салбарт, эсвэл шинжлэх ухаан, боловсролын салбарт хүч сорьсон бол маш амжилттай явах байсан хэмээх үнэнд ойрхон таамаг гаргасан байдаг. Учир нь тэдний ихэнх нь тархины үйл ажиллагаа сайтай, алсын хараатай, сэргэлэн хүмүүс байдаг. Тиймдээ ч нөхцөл байдлыг өөрчлөх, мэдрэх, өөрийн талд оруулахдаа мэргэжлийн юм. Харамсалтай нь тэдгээр хүмүүсийн ихэнх нь буруу зүйлд өөрийн оюун санааг зориулдаг нь хачирхалтай.

Маш ухаалаг

7 Олон хувилбараар ажилладаг

Та анзаарсан бол гэмт хэрэгтнүүд аливаа зүйл дээр ажиллах, төлөвлөгөө гаргах үедээ үргэлж олон хувилбар, нөөц төлөвлөгөөг хэдийн бэлдсэн байдаг. Энэ нь ганцхан төлөвлөгөөнд ач холбогдол өгч, бүхнээ зориулалгүй эрсдлийг тооцоолон, аль болох амжилттай ажиллахад хүргэдэг тэдний гол баримтлал ажээ. 

Олон хувилбараар ажилладаг

8 Зэвсэгтэй явдаг

Гэмт хэрэгтнүүд их бага ямар нэгэн хэмжээгээр биедээ заавал зэвсэгтэй явдаг. Тэд юун дээр ажиллахаас хамаарч зэвсгийн хэмжээ, хүчин чадал нь өөрчлөгддөг гэсэн үг юм. Гэвч тэд ямар нэгэн байдлаас халаасны хутга, зэвсэгтэй явдаг тул учир битүүлэг, сэжиг бүхий нэгнээс зайгаа барьж, болгоомжтой харьцсан нь дээр гэнэ.

Зэвсэгтэй явдаг

9 Хэн нэгэнд өш хонзон санасан эсвэл сэтгэцийн эмгэгтэй байдаг

Аливаа гэмт хэрэг, хүн амины хэрэг үйлдэж байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар хэн нэгэнд өш хонзон санасан, эсвэл сэтгэцийн эмгэгтэй байдаг. Тиймээс ч тэд юу ч хийхээс буцахгүй байх нь цөөнгүй. Хэрвээ хэн нэгэнд маш их өш санаж хэрэг үйлдсэн бол дараах хариуцлагад ч гэсэн бэлэг байдаг. 

Хэн нэгэнд өш хонзон санасан эсвэл сэтгэцийн эмгэгтэй байдаг

10 Үзэл баримтлалдаа үнэнч

Тэд өөрсдийн хийж байгаа зүйлийг буруу гэдгийг мэддэг ч хэзээ ч түүнээсээ ухрахгүй. Учир нь ихэнх гэмт хэрэгтнүүд өөрсдийн хийсэн үйлдэлдээ бат итгэсэн, үзэл баримтлалдаа маш үнэнч байдаг байна. Тиймээс тэднийг буруу замаас нь гаргаж, зөв зам руу оруулахад бэрх байдаг. Гэвч нэгэнт зөв зам сонгосон бол түүндээ ч мөн тууштай байж чадна.

Үзэл баримтлалдаа үнэнч

11 Үргэлж далд, нууцлагдмал байдаг

Гэмт хэрэгтнийг гаднаас нь хараад таах боломжгүй. Учир нь тэд маш нууцлаг байдаг. Гаднаасаа энгийн сайхан хувцасласан царайлаг эр ч, дотроо хорон санаа өвөртөлсөн байхыг үгүйсгэхгүй. Ялангуяа гэмт хэрэгтнүүдийн сэжиглэхийн аргагүй энэхүү арга сүүлийн үед улам л нарийссаар байгаа билээ. 

Үргэлж далд, нууцлагдмал байдаг

27
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()