Дэлхийн хамгийн үнэтэй зүйлс

2016-06-30, 18:06
21,496

Олон эриний туршид хүмүүс хамгийн үнэтэй металыг алт хэмээн бодсоор иржээ. Юугаар ч үнэлж баршгүй цаг хугацаа болон бусад үнэт зүйлсийг алттай зүйрлэдэг учраас арга ч байхгүй юм. Гэхдээ алт бол үнэ өртгийн хувьд энгийндээ л орно. Харин түүнээс үнэмлэхүй өндөр үнэтэй зүйлсийг танилцуулж байна. 

Дэлхийн хамгийн үнэтэй зүйлс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

16 Сафлор - Грамм нь 11 доллар

Эрүүл мэндэд асар их тустай, халуун ногооны төрлийн энэхүү ургамал нь маш ховор ургадаг төдийгүй хурааж авах явц нь хэцүү байдаг тул ийм өндөр үнэтэй байдаг ажээ. 

Сафлор - Грамм нь 11 доллар

15 Алт - Грамм нь 56 доллар

Алт - Грамм нь 56 доллар

14 Родий - Грамм нь 58 доллар

Цагаан алтны төрлийн энэхүү металл нь маш ховордоо тооцогдоно. Нэг тонн дэлхийн царцдас тутамд 0,001 гр родий агуулагддаг гэж бодохоор үнэтэй байхаас аргагүй юм. 

Родий - Грамм нь 58 доллар

13 Цагаан алт - Грамм нь 60 доллар

Шар алтнаас ялгарах зүйл нь хүчил, шүлт болон бусад химийн нэгдлүүдэд хэр барагтай уусахгүй тэсвэр сайтай юм. 

Цагаан алт - Грамм нь 60 доллар

12 Метамфетамин - Грамм нь 100 доллар

Мансууруулах бодисны нэгэн төрөл. Мэдээж дэлхий даяар хууль бусаар зарах, хилээр нэвтрүүлэхийг хориглосон. 

Метамфетамин - Грамм нь 100 доллар

11 Хирсний эвэр - Грамм нь 110 доллар

Бат бөх, гайхалтай чанартай эврээсээ болж өдгөө сүйрлийн ирмэг дээр байгаа хөөрхий хирсийг агнах нь мөн л хууль бус явдал юм. Хирсний эврээр эм хийдэг бөгөөд хутганы бариул хийж ч болно. 

Хирсний эвэр - Грамм нь 110 доллар

10 Героин - Грамм нь 130 доллар

Та мэдээж кинон дээрээс харж байсан байх. Героинд донтох нь бүү хэл ганц л удаа сорж үзсэн хүн ахин тэр мэдрэмжийг авахын тулд амиа өгөхөөс ч буцахгүй болдог, тийм хүчтэй "аймшиг" юм. 

Героин - Грамм нь 130 доллар

9 Кокайн - Грамм нь 236 доллар

Мансууруулах бодисууд дундаа хамгийн хүчтэй, аюултайд тооцогддог. 

Кокайн - Грамм нь 236 доллар

8 ЛСД - Грамм нь 3000 доллар

ЛСД - Грамм нь 3000 доллар

7 Плутони - Грамм нь 4000 доллар

Мөнгөлөг өнгөтэй цацраг идэвхит энэхүү металл нь сансрын хөлгөнд эрчим хүчний эх үүсвэр болдог төдийгүй цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглагддаг. 

Плутони - Грамм нь 4000 доллар

6 Пейнит - Грамм нь 9000 доллар

Алмазнаас хэд дахин ховор, үнэтэй энэхүү эрдэнийн чулууг дэлхий дээр цөөн хэдэн хүн л мэддэг юм. Улаан хүрэн өнгөтэй тансаг энэхүү чулууг одоогоос 65-хан жилийн өмнө л нээж илрүүлсэн ажээ. 

Пейнит - Грамм нь 9000 доллар

5 Таиффети - Грамм нь 20,000 доллар

Хүрэн ягаан өнгөтэй мөн л маш ховор эрдэнийн чулууг хамгийн үнэтэй захиалгаар л гоёл чимэглэлд хэрэглэдэг байна. 

Таиффети - Грамм нь 20,000 доллар

4 Тритий - Грамм нь 30,000 доллар

Хагас килограммыг л олборлож үйлдвэрлэхэд 15 сая доллар болдог гэнэ. Фосфортой нэгдэн гэрэлтдэг тул маш эрэлт хэрэгцээтэй байдаг. 

Тритий - Грамм нь 30,000 доллар

3 Алмаз - Грамм нь 55,000 доллар

Алмаз - Грамм нь 55,000 доллар

2 Калифорниум - Грамм нь 25-27 сая доллар

Одоогоор мэдэгдээд буй хамгийн үнэтэй химийн элемент юм. Анх 1950 онд АНУ-ын Калифорнийн их сургуулийн төв лабороторид гаргаж авч байсан тул ийн нэрлэжээ. Газрын тос олборлоход ашиглагдана. 

Калифорниум - Грамм нь 25-27 сая доллар

1 Антиматтер - Грамм нь 62.5 их наяд доллар

Ертөнцийн хамгийн үнэтэй зүйл бол антиматтер юм. Энэ нь биднийг бүтээдэг маттерын эсрэг шинж чанартай атомыг бүтээгч партиклууд юм. Асар өндөр хурдтай мөргөлдөөний үед антиматтер партиклууд үүсдэг байна. Онолын дагуу бол бид ирээдүйд энэхүү бодисын тусламжтайгаар сансрын хөлгийн шатахуун бүтээж, сансарт нисэх боломжтой. Гэвч үүний зөвхөн нэг грамм хүрэхтэй үгүйтэйг гаргаж авахын тулд бүтэн жил тасралтгүй ажиллах хэрэгтэй болно. 

Антиматтер - Грамм нь 62.5 их наяд доллар

140
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()