Бид дотуур хувцас өмсөхдөө ямар алдаа гаргадаг вэ?

2016-07-01, 17:00
67,641

Дотуур хувцасны түүхийг сөхвөл манай эринээс хэдийн хальж, манай эриний өмнөх тоолол руу шилжинэ. Харин орчин үеийн дотуур хувцасны үүсэл нь 14-р зуунаас эхтэй. Орчин үед бол хөвөн даавуун, нийлэг, торгомсог, торон гээд л төрөл бүрийн материалтай дотуур хувцсыг өмсөх болжээ. Гэхдээ дотуур хувцсаа угаах, өмсөх, хадгалахдаа бидний гаргадаг дараах хэдэн алдаа байдаг. Та үүнийг анхаараад аваарай. 

Бид дотуур хувцас өмсөхдөө ямар алдаа гаргадаг вэ?
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

1 Дотоожгүй унтах нь биед сайн нөлөөтэй

Хачин сонсогдож байгаа хэдий ч, хөнжил дэвсгэрийн даавуу, дотуур хувцас хоёр үрэлцэн, даавууны хог гаргадаг. Харин дотоожгүй унтсан тохиолдолд бэлэг эрхтэнд агаарын солилцоо сайн явагддаг аж. 

Дотоожгүй унтах нь биед сайн нөлөөтэй

2 Гараараа угаах ёстой

Үүнийг бусад хувцаснуудтай хольж, угаалгын нунтагаар угаалгын машины хүчтэй эргүүлгэнд огтхон ч угааж болохгүй. Хэлбэр, өнгөө алдаж сунахаас гадна, эрүүл ахуйн шаардлага хангахгүй. 

Гараараа угаах ёстой

3 Цэвэр даавуун дотоож сонго

Нийлэг, торон материал нь бэлэг эрхтний эрүүл ахуйд муугаар нөлөөлж, бактери үржих таатай нөхцөл болдог юм. 

Цэвэр даавуун дотоож сонго

4 Зөв хэмжээ сонгох

Дотуур хувцас томдох гэхээсээ илүүтэй багадах нь олонтаа. Хэтэрхий бариу дотоожтой тохиолдолд хөдөлгөөн хязгаарлагдаж, уцаар төрөх нь ч энүүхэнд. Тиймээс яг таарсан, цэвэр даавуун материалтай дотоож сонгоорой. 

Зөв хэмжээ сонгох

5 Уяан дотоож аль болох өмсөхгүй байх

Ялангуяа эмэгтэйчүүд хойгуураа нарийхан уяатай дотоож сонгох нь элбэг. Энэ нь бактерийг үржүүлж, үтрээний ариун цэврийг цаг ямагт алдагдуулж байдаг. Цаашлаад давсагны үрэвсэл, мөөгөнцөр зэрэг өвчлөл ч үүсгэж болно. 

Уяан дотоож аль болох өмсөхгүй байх

6 Дотоожны хэв гарах

Бариу юбка, тамирын өмд, даашинзны дотуур мэдээж хэв нь мэдэгдэхээргүй, шортон хэлбэртэй, эсвэл даавуун бенз өмсөх хэрэгтэй. Үгүй бол бүсгүй таны гадаад төрх тэр чигтээ үнэлгээгээ алдах болно шүү. 

Дотоожны хэв гарах

7 Урагдтал нь битгий зовоо!

Дотуур хувцсыг дор хаяж 2-3 сардаа нэг шинэчилж байх ёстой. Энд тэндээ урагдах, сэмрэх, бөөстөх хүртэл нь бүү өмс. Мөн л эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй гэдгийг зөвлөе. 

Урагдтал нь битгий зовоо!

8 Фитнесст явахдаа солих дотоож авч яваарай

Дасгал их хийсэн үед хөлс их гарна. Мэдээж та хувцсаа сольдог шигээ дотоожоо солихоо ч мартаж болохгүй. Хэдий усанд орсон ч гэсэн хөлс шингэсэн дотоожноос эвгүй үнэр үнэртэх аюултай. 

Фитнесст явахдаа солих дотоож авч яваарай

9 Өндөр суудалтай дотоож аль болох бага өмсөх

Охид бүсгүйчүүд илүүдэл мах, унжсан давсгаа дарах гэж даруулгатай дотуур хувцас өмсдөг. Үүнийг 4-өөс дээш цагаар зүүвэл ходоод, гэдэс, хавирганд асар их даралт ирж, цаашлаад дотор эрхтнүүдэд нөлөөлдөг тул онцгой тохиолдолд цөөн цагаар зүүж болно. 

Өндөр суудалтай дотоож аль болох бага өмсөх

10 Эцэст нь хэлэхэд өөртөө сэтгэл хангалуун бай. Ямар ч дотуур хувцастай байлаа гэсэн бүсгүй та хамгийн халуухан харагдаж чадна.

Эцэст нь хэлэхэд өөртөө сэтгэл хангалуун бай. Ямар ч дотуур хувцастай байлаа гэсэн бүсгүй та хамгийн халуухан харагдаж чадна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()