Япончуудын хөгжлийн нууц юу вэ?

Япон орны талаар бид бүхэн ихэнхдээ л гэгээлэг, үлгэр дууриал авахуйц мэдээлэлтэй байдаг. Ганцхан жижиг арал дээр бөөгнөрөн амьдарч буй 130-аад сая хүн хэрхэн өнөөгийн хөгжилд хүрсэн нууц маш энгийн байдаг нь үнэхээр гайхалтай. Тэдний бүх үйлдлийг даган дууриаж хөгжингүй орны жишигт хүрнэ гэж хэлэхгүй ч, өдөр тутмын амьдралдаа баримталдаг энгийн зарчмуудаас манайхан үлгэр дууриалал авах хэрэгтэй гэдгийг сануулмаар байна. 

Япончуудын хөгжлийн нууц юу вэ?
Хаах
Сурталчилгаа

1 Хичээнгүй ажиллах

Япончууд бол маш шаргуу, хөдөлмөрч хүмүүс. Тэд аливааг үргэлж чин сэтгэлээсээ хийдэг тул, хүний нүд хариулах, ажлыг дутуу хийх гэсэн ойлголт огт байхгүй. Тэд жилд дунджаар 2450 цаг ажилладаг. Энэ нь бусад оронтой харьцуулахад хамаагүй их юм. Мөн ажлын цагаар хэсэг амрах, дуг хийхийг зөвшөөрдөг. Энэ нь ч тэдний ажлын бүтээмжинд эерэгээр нөлөөлж, гайхалтай үр дүнг үзүүлдэг ажээ. 

Хичээнгүй ажиллах

2 "Нэр хугарахаар яс хугар"

Тэд өөрсдийн нэр төрийг юу юунаас илүүд үздэг. Энэ нь эртний самурайн ёстой нягт холбоотой. Дайсандаа ялагдан шившигтэйгээр үхсэнээс өөрийн амийг бүрэлгэж, баатарлагаар үхэхийг дээгүүр үздэг тэр л үзэл өдгөө ч тэдний мах цусанд бат шингээстэй ажээ. Хэрвээ цагдаа, хууль сахиулах байгууллагын ажилтан, сурган хүмүүжүүлэгч багш нар буруу зүйл хийвэл өөрийн ажлыг сайн дураар хүлээлгэн өгч, чин сэтгэлээсээ хүлцэл өчдөг. 2 жилийн өмнө Японы Хууль зүйн сайд Мидори Мацушима сонгуулийн сурталчилгааны үеэр өөрийн зурагтай дэвүүр тараасан нь санал худалдан авсан гэх хэрэгт тооцогдсон тул тэр өөрийн нэрийг сайн дураар татаж авсан юм. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч, зураглаачдын өмнө хүлцэл өчин бөхийсөн төрх нь дэлхий нийтээр цацагдаж, Япончуудын шударга, хүнлэг ёсыг ахин нэг удаа, тод томруунаар илтгэсэн билээ. 

"Нэр хугарахаар яс хугар"

3 Эртэч хүмүүс

Тэдний ажил, амьдрал маш эрт өрнөдөг. Өглөөг эрт эхлүүлж, гэрээ цэвэрлэн, хоолоо идэн, гэр доторх ажлуудаа жин тан болгочихоод ажил албандаа гардаг. Худалдааны төвүүд өглөөний 7:30 цаг гэхэд нээгдэж, үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болдог. Харин орой 20:00 цагт хаадаг байна. Үүнээс тэднийг хэр эртэч хүмүүс гэдгийг харж болно. 

Эртэч хүмүүс

4 Хариуцлага

Японд нэг л удаа хариуцлагатай албанаас хөөгдөх, халагдах юм бол дараа дараагийн ажилд ороход үнэхээр хүнд болдог. Тиймээс ч тэд аль болох ажилдаа үнэнч байж, тушаал дэвшин амьдрал ахуйгаа авч явахыг хүсдэг. Нэгэнт ажилд орж чадахгүй болвол, сэтгэлээр унаж амиа хорлох нь их. Энэ бүхэн тэдний ажилдаа хариуцлагатай, чин сэтгэлээсээ хандахаас шалтгаалдаг гэж хэлж болно. 

Хариуцлага

5 Технологийн хөгжил

Япончуудын технологийн салбарын хөгжил, шинжлэх ухааны дэвшилтэй өрсөлдөх улс дэлхийд ховор. Тэд маш өвөрмөц сэтгэлгээтэй учраас төрөл бүрийн гайхалтай бүтээлүүдийг хийж, дайчин зан чанарынхаа тусламжтайгаар түүнийгээ дэлхийн тавцанд гаргаж чаддаг. Бүтээлүүдийн ихэнх нь өдөр тутмын амьдралыг хялбарчилсан, хүний үйлдлүүдийг технологиор орлуулсан гэх мэт зүйлс байдаг нь гайхалтай.  

Технологийн хөгжил

6 Хэзээ ч бууж өгдөггүй

Тус улсын хурцадтай хөгжил, ард иргэдийн мэдлэг боловсрол, ахуй амьдрал нь тэдний тэвчээртэй зан, шаргуу хөдөлмөрөөс шууд хамааралтай. Мөн газар нутгийн зүй тогтол, байгалийн гамшигт тэсвэрлэх чадвар зэрэгтэй ч холбоотой. Хүүхэд байхаас эцэг эхийн олгосон хүмүүжил, нийгмийн байдал, сургалтын систем зэргүүдээс тэсвэр тэвчээр, хатуужилтай байх нь шалтгаалдаг. Тэд аливаа саад бэрхшээлийг даван гарах, унасан ч босоод гүйх тэсвэр хатуужилтай тул өнөөгийн энэ өндөрлөгт хүрсэн гэгддэг билээ. 

Хэзээ ч бууж өгдөггүй

7 Соёл, уламжлал

Япон бол хамгийн арвин түүх, соёлын өвтэй орнуудын нэг юм. Тэдний ёс заншил бүхэнд хүний оршихуйн гүн гүнзгий утга учир, байх ёстой хэм хэмжээн дээд зааг, бие биенээ хүндлэх агуу их хүндлэл нуугдаж буй. Энэ талаараа ерөнхий боловсролын сургалтын системдээ ч хангалттай тусгаж өгсөн байдаг. Тиймээс Япончуудын боловсролын онцлогийг орчин цагийн ерөнхий мэдлэгийн арга барилтай эртний ёс заншил хэмээн тодорхойлж болох юм. 

Соёл, уламжлал

8 Ахмадаа хүндэтгэх

Та анзаарч байсан бол Япон, Солонгос орнуудын хувьд ахмад настан, дээд албан тушаалын хүнээ дээд зэргээр хүндэлж, боловсон, хүлцэнгүй, хүлээцтэй ханддаг. Энэ нь мөн л тэдний гэр бүл, сургуулийн хүмүүжил, оршин буй нийгэмтэй салшгүй холбоотой. Магадгүй ийм хандлагатай байгаа учраас л өнөөдөр хамгийн шилдэг, хөгжингүй орнуудын тоонд орж чадсан буй за...

Ахмадаа хүндэтгэх

9 Багийн ажиллагаа

Тэдний бусдаас ялгарах гол онцлог бол тэд бүхнийг багаараа илүү эрч хүчтэй, хийж дуусгадаг. Ганц хүн хэзээд тэр их зүйлийг хийж чадахгүй шүү дээ. Үүнийг ярихад мөн л хүндэтгэл оршино. Тэд нэгнээ дэмжиж, хүндлэн ажлын бүтээмжээ өсгөдөг. Нэг газар үнэн хөдөлмөрөөр насаараа ажиллахын тулд ажлын хамт олон, нөхцөл маш их нөлөөлнө шүү дээ. Хөдөлмөрч, хүлцэнгүй, харицулагатай учраас багийн ажиллагаа, хамт олон хүртэл эвтэй найртай байдаг юм.

Багийн ажиллагаа

10 Бие даасан байдал

Тэд хүүхдээ маш багаас нь эртнээс биеийг даалгаж сургадаг. Өөрөө хооллох, хувцаслах, бие засаж сурах гээд яг л томчуудын адил систем, дараалалтайгаар сурдаг. Сургууль, цэцэрлэгт хүүхдийн хувь хүмүүжлээс гадна биеэ даах чадварт нь зэрэг зэрэг анхаарч, аль алиныг хөгжүүлэн явдаг аж. Мөн тэдний хувьд хичээлээс хоцрох, таслах асуудал огт байдаггүй.

Бие даасан байдал

146
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()