Бид үсээ арчлахдаа юун дээр алддаг вэ?

Үс сайхан бол зүс сайхан хэмээх үгнээс улбаалан хүн бүр л намирсан сайхан, гялалзсан үстэй байхыг мөрөөддөг. Харин бид өдөр тутамдаа шампуниа сонгохоос авахуулаад үсээ угаах, хатаахдаа хүртэл анзааралгүй алдаа гаргаж, бага багаар гэмтээсээр эцэстээ тайруулах, эсвэл үнэтэй арчилгаа хийлгэхээс өөр аргагүй болдог. Иймд та бүхэнд үсээ арчлахдаа голчлон юун дээр анхаарвал зохих тухай зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.  

Бид үсээ арчлахдаа юун дээр алддаг вэ?
Хаах
Сурталчилгаа

1 Үл тохирох шампунь

Эхлээд та өөрийн үсний онцлог, төрлөө мэдэж авах хэрэгтэй. Үүнээс улбаалан тохирох шампуниа сонгоорой. Эс бөгөөс үс тань гэмтэж, хугарах энүүхэнд юм. Ерөнхийдөө хуурай, тослог, гэмтэлтэй, будагтай, химитэй үсэнд зориулагдсан шампуниуд бий. Эдгээрээс өөрт тохирохыг сонгож угаасны дараа заавал ангижруулагч хэрэглэх хэрэгтэй гэдгийг зөвлөж байна. 

Үл тохирох шампунь

2 Угаах давтамж

Үсээ угаах давтамж нь мөн л таны үсний онцлогоос хамаарна. Хэрэв таны үс тослог бол 1-2 хоногт нэг удаа угаах ёстой. Харин хуурай бол 2-3 хоногт нэг удаа угааж хэвшээрэй. Энэ нь таны үсний тослогыг тэнцвэржүүлж, хуйханд тэжээл өгөхөд тусална. Хэрэв та үсээ хэт их угааж байвал үс тань хуурайшиж, улмаар салаалахад хүрдэг. Тиймээс үснийхээ төрөлхийн тослогийг хуйхандаа шингээж, үснийхээ үзүүр лүү тарааж өгөөрэй. 

Угаах давтамж

3 Шампуниа түрхэх

Үсээ угаахаасаа өмнө самнаж хэвшээрэй. Энэ нь бохирдлыг сайн арилгахад тусалдаг юм. Шампуниа үсэндээ тохируулан авч, эхлээд гарандаа түрхэж хөөсрүүлнэ. Үүнийгээ үснийхээ угт түрхэн, массаж хийж өгөөрэй. 

Шампуниа түрхэх

4 Чийгшил өгөхөө мартдаг

Бидний үс чийгшлээ маш түргэн алддаг. Тиймээс аль болох ойр ойрхон чийгшил өгч, эмчилж байх хэрэгтэй. Та долоо хоногт нэг удаа үсэндээ тохирсон маск тавих, эсвэл үсний тосыг 2-3 угаалтанд нэг удаа ашиглаж байвал зохино. Ингэхдээ үсний тосоо хуйхандаа хүргэхгүй байх ёстой төдийгүй үсний угаас үзүүр рүү нь түрхэж, бүлээн алчуураар бигнэж 15-20 минут байлгаад, бүлээн усаар зайлж угаагаарай. Түүнчлэн үсчингүүдэд усан маскыг хийдэг. Энэ нь үсний өнгийг сэргээж, гэмтлийг эмчилдэг эмчилгээ юм. 

Чийгшил өгөхөө мартдаг

5 Усны температур

Ихэнхи хүмүүс үсээ халуун усаар угаадаг. Энэ нь тунчиг буруу алхам юм. Крантны халуун ус хатуулаг ихтэй тул үсний өнгийг үхүүлж, чийгийг их хэмжээгээр алдагдуулдаг байна. Иймд аль болох хүйтэн, бүлээн усанд угаах нь зөв бөгөөд хэрвээ боломжтой бол буцалсан, хатуулаг багатай усаар угаахыг хичээгээрэй. 

Усны температур

6 Үсэндээ алчуур зүүж, хатаа

Үсээ угаасны дараа алчуураар зөөлөн боож, усыг нь шингээж аваарай. Ингэхдээ үсээ алчуураар үрж, хатаах нь буруу бөгөөд энэ нь үс салаалах үндсэн нөхцөл болдог. Үүнээс гадна та үсээ хурдан хатаахыг хүсвэл алчуурын оронд даавуун цамцыг ашиглаж болно. Мөн салхинд хатаавал үс намирсан зөөлөн болдог гэдгийг өөрийн туршлагаас зөвлөж байна.  

Үсэндээ алчуур зүүж, хатаа

7 Үсээ самнах

Хурц ширүүн үзүүртэй самаар үсээ хүчтэй самнах нь өндөр эрсдлийг дагуулж байдаг. Үсийг тань гэмтээж, өнгө алдуулах сөрөг талтай. Мөн үсээ угаасны дараа шууд самнах, боох хэрэггүй бөгөөд хатааж, гараараа салгаарай. Үүнээс гадна аль болох том шүдтэй самыг сонговол зохилтой. 

Үсээ самнах

8 Индүү, хайч ихээр хэрэглэх

Үсний индүү, хайч болоод сэнс зэргийг тогтмол хэрэглэх нь үсийг тань түргэн хугацаанд гэмтээж, хугалах төдийгүй салаалуулдаг байна. Хэрэв та үнэхээр хэрэглэхээс өөр аргагүй бол хамгаалах бүтээгдэхүүн, тос зэргийг тогтмол хэрэглээрэй. 

Индүү, хайч ихээр хэрэглэх

9 Үсний сэнсийг буруу ашигладаг

Бид заримдаа үсээ угаасны дараа алчуураар усыг нь аваад сэнсээр хатаадаг. Гэхдээ бид ихэвчлэн үсээ буруу сэнсддэг гэдгийг хэлмээр байна. Та үсний дээд хэсгээс доош сэнсдэх хэрэгтэй бөгөөд бүх чийгийг бүрэн хатаах нь гэмтээж мэдэх тул аль болох татгалзаарай. 

Үсний сэнсийг буруу ашигладаг

10 Эрүүл бус хооллолт

Таны юу идэж, ууж байгаагаас үсний тань гоо сайхан байдал хамаарна. Уураг тэжээл ихтэй хүнсийг сонгон хэрэглэх нь хамгийн зөв алхам бөгөөд түргэн хугацаанд гэмтсэн үсийг тань эмчилж, намирсан зөөлөн болгодог. Ингэхдээ өндөг, авакода жимс зэргийг хэрэглэвэл зохилтой төдийгүй төмөр, кальци зэргийг ч мөн мартаж болохгүй. 

Эрүүл бус хооллолт

11 Эрүүл мэнд

Үс унах, гэмтэх зэрэг нь таны бие өвчтэй байгаагийн илрэл. Энэ нь ходоод гэдэсний өвчлөл, гормоны эмгэг, стресс, чихрийн шижин зэргээс үүддэг бөгөөд шим тэжээл дутагдсаны шинж юм. Иймээс үс нь дотоод эрхтэнийг харж болохуйц толь аж.  

Эрүүл мэнд

12 Малгай өмсөх

Малгай нь нарны хорт цацраг болон хэт хүйтэн салхи, агаараас үсийг хамгаалдаг билээ. Гэхдээ байнга малгай өмсөх нь үсийг хуурайшуулж, гэмтээж байдаг юм. Иймээс та боломж гарвал саунд сууж, үсэндээ чийгшил өгч байгаарай. 

Малгай өмсөх

13 Самаа угаадаггүй

Долоо хоногт нэг удаа үсний самаа угаах дүрмийг баримтлаарай. Мөн самаа элдэв зүйлстэй холилгүй тусад нь хадгална. Гэр бүлээрээ нэг сам хэрэглэх тухай бодохын ч хэрэггүй. Эс бөгөөс үсээ тогтмол угаасан байлаа ч нян, бактеритай самаар самнаж, үсээ сайн дураараа алж байна гэж ойлгох хэрэгтэй. 

Самаа угаадаггүй

14 Үсээ тайрах

Та заавал 2 сард дор хаяж нэг удаа үсэндээ хайч хүргэж, муудаж, салаалан, үхэжсэн хэсгээ авч хаяж байгаарай. Эс бөгөөс үс тань шинэлэг төрх, өнгөө алдаж, улам ихээр салаалан, ургах тусмаа бохир харагдах аюултай.

Үсээ тайрах

15 Үсээ дарж унтдаг

Орой унтахдаа үсээ дарж бус аль болох дэлгэн тавьж унтвал зохилтой. Энэ нь үсийг тань дэртэй үрэлцэн, хуурайшуулахаас сэргийлж, хэлбэрийг нь алдагдуулах хамгаалж байдаг юм. 

Үсээ дарж унтдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()