Айл бүрт заавал байх ёстой зүйлс

2016-07-04, 17:59
21,753

Айл бүрийн дотоод тохижилт, цэвэр цэмцгэр байдал, эрүүл ахуйд тустай дараах хэдэн зүйлсийг бид та бүхэнд танилцуулж байна. Хэрвээ танайд эдгээр зүйлс байхгүй бол заавал нэгийг олж аваарай гэж зөвлөе. 

Айл бүрт заавал байх ёстой зүйлс
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Даавуун салфетка

Гал тогооны ширээн дээр байвал зохих даавуун салфетка нь хатуу тааран мэт материалтай бөгөөд ширээг илүү өнгөлөг харагдуулдаг. 

Даавуун салфетка

2 Цаас тогтоогч

Бетонон хана, плита хоёроос бусдад нь тогтдог энэхүү хадааснаас өнгө өнгийнийг олж авбал хичнээн хэрэгтэй гээч...

Цаас тогтоогч

3 Байгалийн гаралтай угаалгын бодис

Энэ нь танд болон таны хүүхдүүдэд харшил өгөхгүйгээс гадна аливаа хир бохирдлыг маш сайн цэвэрлэдэг. 

Байгалийн гаралтай угаалгын бодис

4 Ор хөнжлийн иж бүрдэл

Хөнжил, дэвсгэрийн даавуу, дэрний уут, орны бүтээлэгний иж бүрдэл нь үргэлж биш ч таны орон дээр чимэг болох ёстой зүйл. Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд гэрээ үүгээр л гоёно шүү дээ. 

Ор хөнжлийн иж бүрдэл

5 Үүдний шүүгээ

Үүдээр дөнгөж орж ирэнгүүт, цүнх, түлхүүрээ тавих жижиг шүүгээ айл бүрт байх ёстой. 

Үүдний шүүгээ

6 Илүү их гэрэл

Гэрийн ихэнх өрөө нэг том, тод гэрэлтэй, үгүй бол 3 жижиг гэрэлтүүлэгтэй байх ёстой гэж интерьерийн мэргэжилтнүүд зөвлөдөг. 

Илүү их гэрэл

7 Гэрэл бүдэгрүүлэгч

Гэрэл бүдэгрүүлэгч

8 Маш сайн тоос сорогч

Тоос сорогч бол гэр цэвэрлэх хамгийн чухал төхөөрөмж. Тиймээс хамгийн сайн, хамгийн шилдгийг нь сонгоорой. 

Маш сайн тоос сорогч

9 Уран зураг/баримал

Та уран зураг сонирдог ч бай, үгүй ч бай зочны өрөөндөө, эсвэл унтлагын өрөөндөө заавал нэг уран зураг авч тавиарай. Уур бухимдлыг ор мөргүй мартуулж, урлагийн гайхалтай ертөнцөд таныг аваачна. 

Уран зураг/баримал

10 Зоогийн ширээн дээрх лаа

Романтик орчин, лаа хоёр бол салшгүй найзууд. Тиймээс гэр бүлдээ таатай уур амьсгал бүрдүүлж, ширээний цаадах яриаг илүү халуун дулаан болгохыг хүсвэл лаагаа мартаж болохгүй. 

Зоогийн ширээн дээрх лаа

11 Ир сайтай хутга, ногооны хайч

"Эхнэртээ хайргүй эрийн хутга иргүй байдаг" хэмээх үг ч бий. Тиймээс хүнс хэрчих хутгаа үргэлж хурц иртэй бас цэвэрхэн байлгаж, дээрээс нь хүнс хайчлах хайчаа ч бүү мартаарай. 

Ир сайтай хутга, ногооны хайч

12 Тасалгааны ургамал

Унтлаганы өрөөнөөс бусад өрөөнд тасалгааны ургамал тавиарай. Учир нь энэ нь шөнөдөө асар их хүчилтөрөгч "амьсгалдаг" тул тантай агаар булаалдаж мэднэ. 

Тасалгааны ургамал

95
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()