Сарын 10.000$ орлоготой ээжүүд

2016-07-05, 15:38
9,289
Сарын 10.000$ орлоготой ээжүүд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Бушра Азар (Bushra Azhar)

Бушра Азар (Bushra Azhar) бол Пакистанаас гаралтай, Саудын Арабын зөвлөх, хувиараа бизнес эрхлэгч. Хоёр хүүхэд, нөхрийн хамтаар амьдардаг жирийн нэгэн бүсгүй байсан тэрээр өөрийн зөвлөх, дасгалжуулах үйлчилгээ бүхий онлайн бизнесийг эхлүүлснээр өдгөө сард 10.000$ орлогыг олдог болсон байна. Тэрээр анх олон төрлийн бизнесийн санаа төрж байснаас “ятгах” урлагийг гол чигээ болгож бусад хүмүүс, бизнес эрхлэгчдэд хэрэглэгчдийнхээ анхаарал, зүрх сэтгэлийг хэрхэн татах буюу тэднийг ятгах талаар зөвлөгөө өгөх бизнесийг бий болгосон байна. Анх 2014 оны хавар өөрийн вэбсайтаа нээгээд 10 сард анхны онлайн бүтээгдэхүүнийг чөлөөт цагаараа бэлдэн бэлэн болгосон байна. Үүнийгээ тэрээр 49$ үнэлсэн бөгөөд гаргасан даруйдаа 300-аас илүү хувийг борлуулж чаджээ.

“Маш олон хүмүүс миний бүтээгдэхүүнд сэтгэл ханамжтай байж, худалдаж авч байгаа нь цочирдмоор гайхалтай байсан. Тэгээд би болж байна, энэ дүнг дахиад ч  өсгөх боломжтой юм байна гэж бодсон” хэмээн Бушра өгүүлжээ. Тэгээд дараагийн сард нь тэрээр ээлжит бүтээгдэхүүн болох онлайн курсээ гаргаж, дараа нь дахиад шинэ бүтээгдэхүүн гаргах зэргээр түүний бизнес тасралтгүй эргэлттэй болжээ. Энэ бүгдээс тэр одоо сард дунджаар 12.000$ олж байна. Хамгийн чухал нь тэр бизнесдээ долоо хоногт цөөн цаг зарцуулангаа хангалттай мөнгө олж, гэр бүлдээ илүү их цаг зарцуулж хүссэнээрээ амьдрах боломжтой болсон байна. Хүссэн цагтаа хүссэн зүйлээ хийх мөрөөдлийн амьдралаараа амьдарч байх зуур түүний бизнес амжилттай явагдсаар л байна.

Түүний вэбсайт:  http://www.thepersuasionrevolution.com/

Дараагийн танилцуулах бүсгүй бол Нагина Абдулла (Nagina Abdullah)

Тэрээр бүтэн цагаар ажиллангаа хоёр хүүхдээ өсгөж байхдаа 18кг жин хасч чадсан байна. Тиймээс тэр өөрийн туршлагаа бусдад хуваалцаж, бүсгүйчүүдэд биеийн галбираа өөрчилж, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй болоход туслахаар шийдсэн байна. Эхний хүүхдээ төрүүлсний дараа 18 кг жин хэрхэн хассан тухай найзууд нь түүнээс асууж эхэлсэн байна. Ингээд тэр өөрийн хэрэглэдэг жорыг бусдад заах, зөвлөгөө өгөх онлайн бизнесээ эхлүүлжээ. Ажил, хүүхэд, бас бус гэрийн эзэгтэйн завгүй амьдралынхаа хэв маягт тэрээр улам шаргуу зүтгэн вэбсайт хийх, нийтлэл бичих зэрэгт цаг гарган ажиллах болжээ. Тэрээр 2014 онд вэбсайтаараа дамжуулж, өөрийнх мэдээллийг шимтэн сонсдог уншигчдадаа зориулж 10 долоо хоногийн дасгалжуулах програмыг санал болгосон байна. Жингээ хасахыг хүссэн хүмүүс түүний 10 хоногийн курсыг худалдаж авснаар эхний хоёр сардаа түүнд 10.000$ орлогыг авчиржээ.

Тэрээр хэрхэн бизнесээ амжилттай босгосон талаар хэлэхдээ “Би бүсгүйчүүдэд дасгалжуулагч гэж хэлэхээсээ илүү тэдэнд туслана гэж хэлдэг байсан. Би тэдэнд тулгардаг бодит асуудлыг хуваалцаж, аль болох тэдний толгой руу гүн орохыг хичээдэг байсан. Хэдийгээр миний англи хэлний чадвар ердөө коллежийн төвшинд байсан ч би мундаг сайн бичихээс илүү үйлчлүүлэгчидтэйгээ зөв харьцах нь илүү чухал гэдгийг ойлгосон.” гэжээ. Мөн тэрээр уншигчдадаа юм зарах гээд дургүйцлыг нь хүргэхээс эмээж байсан ч хүмүүс өөрсдөд нь тулгарч буй асуудлыг үр дүнтэй шийдэж өгөхийг түүнээс хүсч, үүний төлөө мөнгө төлөхөд бэлэн байгааг тэр мэджээ. 2015 оны 9-11 сар хүртэл тэрээр тасралтгүй сарын 10.000$-оос дээш орлого олсноор мөрөөдлийн амьдралаараа амьдрах өөрийн бизнесээ бий болгосноо ухаарсан байна. Түүний бизнес амжилттай явагдсаар л байна, яагаад гэвэл тэр тасралтгүй эргэх бизнесийн онлайн системээ босгож чадсан юм. Түүний бизнестэй танилцахыг хүсвэл http://masalabody.com/ хаягаар зочлоорой!

Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс амжилттай онлайн бизнес эрхэлж байна. Ажил хийх, хүүхдээ харах, хүмүүжүүлэх, гэр орны ажил гээд бүсгүйчүүдэд  хийх ажил мундахгүй. Гэвч хичнээн хичээгээд ч олж буй орлого нь хангалуун амьдрахад хүрэлцдэггүй. Харин эдгээр бүсгүйчүүд өөрийн туршлага, чадвараа ашиглаад өөрсдийн бизнесийг бий болгож чадсан байна. Тэгвэл та ч бас чадна. Орчин үед бизнес хийх их хөрөнгө мөнгө шаардсан, оффис талбай ашиглах, ажилчид авах зэргээр нүсэр, өндөр зардал шаардахаа больж, ердөө л интернет дээр тулгуурлаж байна. Өнөөдөр АНУ-н хөдөлмөрийн зах зээлийн 30 гаруй хувь хувиараа бизнес эрхлэгчид байна. Тун удахгүй, 2018 он гэхэд энэ тоо 50%-д хүрнэ гэсэн тооцоо гарсан байна. Техник технологийн дэвшлээс шалтгаалаад хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Тэдгээр бизнес эрхлэгчид хэрхэн амьдарч байна вэ гэхлээр долоо хоногт цөөн цаг ажиллаж, хатуу цагийн хуваарьт баригдалгүй хаана ч явсан ажлаа өөртэйгээ авч явдаг болсон байна. Өөрөөр хэлбэл тэд ажлаа хаа дуртай газраасаа зөөврийн компьютер, гар утаснаасаа хянаж, явуулах болжээ.

Ийм боломж Монголчууд бидэнд байна уу гэвэл байна, бидний дунд өнөөдөр интернет хэрэглэдэггүй хүн ховор болсон. Олонхи залуучууд гадаад хэл өндөр хэмжээнд эзэмшиж, мэдлэг боловсролын хувьд сайжирч байгаа. Онлайн бизнес гэхлээр хуурамч, бусдыг луйварддаг гэсэн ойлголт ард хоцорсон. Өдөр бүр хүмүүс шинэ онлайн бизнесээ нээж байна. Та ч бас тэдний нэг байх боломжтой.

Дээрх хоёр жишээ бол мэргэжлийн, шилдэг, баян оронд төрсөн хувь заяа, угаасаа бизнес хийх мөнгөтэй байсан зэргийн аль нь ч биш. Тэд зүгээр л өөрсдийн зүтгэлээр өөрийн хангаж чадах зах зээлийг олж хараад, түүндээ тааруулан амжилттай ажилласны жишээ юм. Тэд хэвлэлийн үйлдвэрт ном хэвлүүлээгүй, тэд бусад биет бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, сурталчлаагүй. Тэд хүмүүст үнэ цэнэтэй мэдээллийг онлайнаар түгээн, түүнийгээ үнэлсэн. Энгийн бөгөөд хялбар байгаа биз. Хамгийн сайхан нь тэдний эхлүүлсэн бизнес автомат удирдлагатай машин шиг өөрөө ажиллаад онлайнд байршсаар л байна. Энэ бол мэдээллийн эрин зууны бизнесийн чиг баримжаа. Санхүүгийн амжилтанд хүрэхийг хүсвэл өнөөдрөөс бизнес хийх шийдвэрээ гарга. 21-р зууны тэрбумтнууд улам залуужиж байна. Учир нь тэд сэтгэж, түүнийгээ гүйцэлдүүлж чадсан байна. Гэхдээ тэдний бизнес дандаа интернетэд тулгуурласан байгааг та анзаарсан биз дээ. Та дараагийн Фэйсбүүк, Твиттер, Снапчатыг бүтээхгүй байсан ч амьдралаа өөрчлөх хангалттай боломжийг интернет танд олгож байна. Харин та бүү хоцроорой!

Амжилт Өөд Хамтдаа!

Хэрэв та илүү их мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосон дээр дараарай!

http://upmarla.com/

Танд таалагдсан бол доорх линкээр орж өмнөх нийтлэлүүдийг сонирхоорой

Мөрөөдлийн амьдралд хүргэх онлайн бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ? ~

~ Бизнес хийх санаагаа бүү хойшлуул ~

 

21
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()