Хараал шингэсэн аймшигтай зүйлс

Та сүнс, хараал жатга хэмээх зүйлсэд итгэдэг үү? Судлаачид болон зөн билэгт хүмүүсийн үзэж байгаагаар эртний эдлэл, гоёл чимэглэл, толь зэрэг нь өмнөх эздийнхээ мэдээллийг шингээж, дараа дараагийн эздэд тухайн энергийг шингээж байдаг аж. Тиймээс ч бид та бүхэндээ эртнээс үе дамжин уламжлагдан ирсэн, хараал шингэсэн хамгийн аймшигтай басхүү хамгийн алдартай зүйлсийг танилцуулъя.

Хараал шингэсэн аймшигтай зүйлс

1 Сүнстэй савх

Та хараал шингэсэн модон савааг 65 мянган доллараар худалдаж авах уу? Хамгийн хачирхалтай нь энэхүү модон савааг Мэри Андерсон (Mary Anderson) хэмээх нэгэн бүсгүй, "eBay" цахим худалдаагаар зарахаар зар оруулжээ. Тус саваанд бүсгүйн эцгийн сүнс шингэсэн гэдэгт тэр итгэдэг аж.  Тэрхүү савааг Антигуа арлын "Golden Palace" хэмээх казино буюу мөрийтэй тоглоомын газар худалдан авчээ. 

Сүнстэй савх

2 Хараалтай хайрцаг

Одоогоос 150 жилийн өмнө Иаков Кули (Jacob Cooley) хэмээх нэгэн эр, өнгөт арьст боолдоо даалгавар өгч, түүний анхны хүүхдэд хайрцаг хийх өгөхийг хүсчээ. Боол нь хайрцгийг хийсэн боловч, түүний хүсэлд нийцэлгүй зодсоор амийг нь хөнөөсөн байна. Улмаар модон хайрцганд боол эрийн цус үсэрч, тэр цагаас хойш хайрцганд эрийн сүнс хорогдсон хэмээгдэх болжээ. Учир нь Иаковын бяцхан хүүхэд нас барж, түүнээс хойш тэрхүү авдар очсон айлын шинэ төрсөн хүүхдүүд бүгд нас бардаг болжээ.  Өдгөө энэхүү хараалтай авдар, АНУ-ын Кентаки мужийн музейд хадгалагддаг байна.

Хараалтай хайрцаг

3 Валентиногийн бөгж

Рудольф Валентино (Rudolph Valentino) хэмээх эр бол Холливуудын дуугүй киноны од билээ. Тэрээр 1895 онд Итали улсад мэндэлсэн. Улмаар 1926 онд буюу ердөө 31 насандаа буудуулж, шархаа дийлэлгүй таалал төгссөн юм. Тэрээр нас барах үедээ энэхүү бөгжийг хуруундаа зүүж байсан бөгөөд эрдэнийн шигтгээ нь барын нүд чулуугаар хийгдсэн байдаг. Валентиног таалал төгссөний дараа найз нь эл бөгжийг хараад, нас барсан найзынхаа дүрсийг чулуунаас харсан хэмээсэн байдаг. Бөгжний хараал үүгээр ч дууссангүй. Түүнийг зүүсэн, худалдаж авсан хүмүүс ээлж дараагаар осолд орох, бусдад хорлогдох зэргээр нас барцгааж байжээ.

Валентиногийн бөгж

4 Хараалтай зураг

Энэхүү зургийг 1980-аад оны үед алдаршаад байсан Испанийн зураач Бруно Амадио (Bruna Amadio) хэмээх зураач зуржээ. Таныг харахад энгийн нэгэн өхөөрдөм хүү ихэд гомдоллон уйлах тус зургийг зураач нэгэн хүүгийн бодит төрхөөр хуулбарлан зурсан гэдэг. Зурган дээрх хүү Мадридад эцэг эхийнхээ хамтаар амьдардаг байсан ч, тэдний гэр түймэрт автахад хачирхалтай тохиолоор  хүү ганцаараа амьд үлджээ. Улмаар зураач залуу хүүг өрөвдөн өргөж авсан байна. Хүүг ирсний дараахан зураачийн гэрт түймэр гарч, түүний урлан үнс нурам болтлоо шатжээ. Үүнд бухимдсан зураач залуу хүүг буруутган зэмлэхэд, түүнд нь ихэд гомдон уйлсан гэнэ. Ийнхүү зураач залуу хүүгийн уйлж буй төрхийг зуржээ. Тэр явдлаас хойш удалгүй хүү ор сураггүй алга болсон бөгөөд түүнийг дахиж хэн ч хараагүй юм. Хүмүүс түүнийг авто машины осолд орсон хэмээн жиг жуг ярилцаж байсан боловч энэ нь өнөөг хүртэл нууц хэвээр үлдсэн юм. Хачирхалтай нь эл явдлаас хойш хүүгийн зургийг гэртээ өлгөсөн айл бүрт гал гарч, үнс нурам болтлоо шатдаг байхад зөвхөн хүүгийн зураг л шаталгүй хэвээр үлддэг байна.

Хараалтай зураг

5 Хараалтай ор

Энэхүү хараал шингэсэн орны талаар олон телевизийн нэвтрүүлгээр цуврал болгон өгүүлдэг байв. Түүх нь 1987 оны 2-р сараас эхлэлтэй. Учир нь тус орыг Алан болон Дебби Толман хэмээх хосууд хуучин эд зүйлс худалдаалах дэлгүүрээс маш хямд үнээр худалдан авсан гэдэг. Ийнхүү авсан ороо гэртээ авчирч тавьсан эхний шөнөөс хачирхалтай зүйлс тохиолдож эхэлжээ. Орон дээр унтаж байсан хүүхдүүд өвдөж, гэрийн эд зүйлс тавилга байрнаасаа хөдлөн, ор чийхарч дуугарах гээд олон хачирхалтай зүйлсүүд тохиолдож эхэлжээ. Түүнээс удалгүй бяцхан охид, тэрхүү орон дээр шулам байсан хэмээсэн байна. Улмаар хосууд гэртээ номлогч дуудан адислуулж, орыг эргэлзэлгүй шууд шатаасан гэдэг. 

Хараалтай ор

6 Буртон Агнесийн танхимд хургасан сүнс

1620 онд, Хатан хаан I Элизабет (Elizabet)-ийн эгч Катерин Гриффит (Katherine Griffith), Английн Буртон Агнесийн танхимд, унтлагын өрөөндөө нас барсан билээ. Түүнээс хойш тус танхимыг сүнстэй гэх болсон аж. Учир нь танхимд бүсгүй хүний алхах, тачигнатал инээх, зөөлөн гиншигнэн дуулах чимээ сонсогдож, хүн бүрийг айлгах болжээ. 

Буртон Агнесийн танхимд хургасан сүнс

7 Сүнс хоргодсон сандал

Валейгийн гэр бүлийнхэн маш нууцлаг байдлаар нас барсны дараахан хүмүүс тэдний байшинд гэр бүлийн гишүүдийн сүнс хоргодсон хэмээн ярьдаг. Учир нь хүмүүс тэрхүү байшингийн ойр орчим, цонхнуудаас тэдний дүрсийг олж хардаг бөгөөд үргэлж хүүхдийн дуулах, инээх чимээ сонсдож, гэрийн тавилгууд нь хүний оролцоогүйгээр байршлаа өөрчилдөг аж. Тэрхүү аймшигт хэргийн дараахан тус байшинг худалдсан бөгөөд "Шинэ гэрийн гишүүдийг хүлээн авахгүй" гэж байгаа мэт хүүхдүүдийг нь айлгаж эхэсэн тул нүүж орсон айл нь ч удалгүй явжээ. Хүмүүс Валейгийн гэрийнхнийг хордож үхсэн хэмээн ярьдаг ч энэ нь өнөөг хүртэл эргэлзээтэй байгаа юм.

Сүнс хоргодсон сандал

8 Хараалтай хуримын даашинз

1800-аад оны үед, Элиас Бакер (Elias Baker) хэмээх төмрийн магнат баян эр ганц охинтой байжээ. Эхнэрээ цаг бусаар алдсан эр, ганц охиноо сурвалжит айлын бэр болгоно хэмээн санадаг байж. Гэвч охин нь эцгийнхээ дор ажилладаг, ажилчин ядуу эрд дурлаж, түүнтэйгээ хуримаа хийхийг хүссэн боловч, эцэг нь зөвшөөрсөнгүй. Хуримаа хийхээр товлосон өдрөө бурхан болсон ээжийнхээ хуримын даашинзыг бэлдэж, сүйт хархүүгээ хүлээсэн боловч ирсэнгүй. Учир нь эцэг нь охиныхоо сэтгэлтэй залууг хүнээр хороолгосон байжээ. Түүнээс хойш бяцхан охин ганц бие байсаар насыг барсан гэдэг. Өдгөө түүний хуримын даашинзыг "Blair County Historical Society" музейд хадгалдаг бөгөөд үдэш бүр охин өөрийн хуримын даашинзыг өмсөн явж буйгаар үзэгддэг гэнэ.

Хараалтай хуримын даашинз

9 Хараалтай хүүхэлдэй

Бид бүхэн алдартай Аннабел киноны талаар мэдэх ч, хүүхэлдэйнх нь талаар төдийлөн сайн мэддэггүй шүү дээ. Тус хүүхэлдэйг 1970-аад оны дунд үед, Донна (Donna) хэмээх нэгэн бүсгүй, хуучин эдлэлийн дэлгүүрээс охиндоо худалдан авчээ. Түүний охин сувилагчийн сургуульд суралцдаг бөгөөд хүүхэлдэй цуглуулах дуртай байсан гэнэ. Энги (Angie) охин, хүүхэлдэйтэй ихэнх цагийг өнгөрүүлэх болж, түүнтэй ярилцаж эхэлжээ. Мөн үе үе хүүхэлдэйн тавьсан байрлал өөрчлөгдөж, зургийн дэвтэр, цаас, ханан дээр сараачсан байдаг байж. Охин өөрийн шинэ хүүхэлдэйнд Аннабел (Annabelle) хэмээх нэрийг өгчээ. Түүнээс удалгүй гэрт хачин жигтэй явдлууд тохиох болж, Донна ч сэжиг аван, сүнсний ангууч Эд (Ed) Лоррэйн Уоррен (Lorraine Warren) нарт хандсан байна. Охин хүндээр өвдөж, нойрондоо хий зүйлсийг харж, галзуурахаа шахаж байв. Улмаар яг тэр хүүхэлдэйг авсан эздэд ч гэсэн эдгээр шинжүүд илэрч, амь насаа алдах зэрэг аймшигтай зүйлс тохиолдож эхэлсэн байна. Тус хүүхэлдэйн анхны эзнийг Аннабель Хиггинс (Annabelle Higgins) гэдэг 7 настай бяцхан охин байсан аж. Түүний цогцсыг нэгэн учир битүүлэг байрнаас олжээ. Охин гартаа хүүхэлдэйгээ чанга тэврээд үхсэн аж.

Хараалтай хүүхэлдэй

10 Сүнстэй толь

АНУ-ын Луизиана мужийн музейд хадгалагддаг эртний толинд шөнө бүрийн 3 цагт хачирхалтай зүйлс тодрон харагддаг ажээ. Тус толь нь бараг 200 жилийн настай бөгөөд 10 гаруй айлыг дамжсан байдаг. Тэрхүү толины тусгалд аймшигтай зүйлс харагддаг мөн тусгалд нь харсан хүмүүст таагүй зүйлс тохиолддог учраас үргэлж бүтээлэгтэй байдаг ажээ. Анхны эзэд болох Сара Матилда (Sara Mathilda), Кларк Вудрафф (Clark Woodruff), болон тэдний 3 хүүхэд харамсалтайгаар нас барсан юм. 

Сүнстэй толь

Танд энэ мэдээ таалагдсан бол өмнөх дугаарыг доорх линкээс үзнэ үү. 

~ Хамгийн аймшигтай хараал шингэсэн зүйлс ~

77
таалагдаж байна

32
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()