Яагаад өдөр бүр ус уух хэрэгтэй вэ?

Хүн бүр хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй гэдгийг мэддэг ч өдөр бүр уус уухыг хэвшил болгож чаддаггүй билээ. Ихэнхи хүмүүс ундаа, хийжүүлсэн ундаа, цай, кофе уувал тухайн өдрийн шингэний хэрэгцээгээ хангаж чадна гэж үздэг. Гэтэл бид өдөрт 1.5-2 литр усыг уух ёстой бөгөөд хэрхэн зөв хэрэглэх талаар тэр бүр мэддэггүй. Ингээд бид та бүхэндээ яагаад өдөр бүр ус уух хэрэгтэй тухай зөвлөгөөг хүргэж байна.

Яагаад өдөр бүр ус уух хэрэгтэй вэ?
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Өдөр бүр заавал ус ууж хэвш

Хэрвээ та саяхнаас эхлэн цэвэр ус уухаар шийдсэн бол өдөрт 1.5-2 литр ус ууна гэдэг нэлээд хэцүү санагдах болов уу. Их хэмжээний усанд дасаагүй бие организм таны биенд хаалт хийх болно. Магадгүй эхний өдрүүдэд та хүчээр ус ууж байгаа мэт болох болов ч хэдэн хоногийг дараа бие тань дасаж та өөрөө уухыг хүсэх болно шүү. 

Өглөө босмогцоо нэг аяга ус, ажилдаа гарахдаа нэг аяга ус, ажил дээрээ ирээд нэг аяга ус, цаг тутам нэг аяга ус уух гэх мэт хуваарь гаргаарай өөртөө тохируулан хуваарь гаргаарай. Хэдий чинээ та зөв эхлэлийг тавина төдий чинээ хэвшил болоход ихээхэн нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй.

Өдөр бүр заавал ус ууж хэвш

2 Амтат ус уух

Цэвэр ус байнга уух заримдаа ядаргаатай, амтгүй санагддаг. Тиймээс л зарим хүмүүс бууж өгдөг болов уу. Энэ бол бууж өгөх шалтгаан биш харин өөрийн хуваарьтаа зөвхөн цэвэр ус биш мөн сайхан амт оруулсан усыг нэмж оруулаарай. Үүнийг хийхэд маш амархан. Та усандаа цэвэр жимс нэмэхэд л хангалттай.

Амтат ус уух

3 Аягандаа бага хэмжээний ус хийж бай

Хэт их дүүрэн ус уухад хэцүү байх нь мэдээж. Тиймээс өөртөө хангалттай гэж үзсэн бага хэмжээний усаар анхныхаа гарааг эхлээрэй. Хэдэн балга усыг тайван уух нь хүчээр нэг аяга ус ууснаас хамаагүй дээр гэдгийг мартаж болохгүй. Нэг удаагаар их хэмжээний ус уух нь маш муу бөгөөд нэг стаканд 250-300 мл ус багтаах хэрэгтэй. Та хоолноос 30 минутын өмнө, мөн юм идсэнээс 30 минутын дараа ус уувал илүү үр дүнтэй байх болно.

Аягандаа бага хэмжээний ус хийж бай

4 Бага багаар усныхаа хэмжээг ихэсгэ

Эхний үедээ шууд 6-8 аяга ус уух гэж бүү оролд. Ус уух нь танд таатай, сайхан мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй. Иймээс аяганыхаа талыг л усаар дүүргэ. Харин тал аяга нь цэвэр жимсний шүүс нэмсэн байвал зүгээр бөгөөд ялангуяа энэ нь нимбэг эсвэл жүрж байвал илүү тохиромжтой. Эсвэл шинэхэн хөлдөөсөн жимсний шүүсийг нэмж болно. Энэ тохиолдолд та ус уух илүү дуртай болох болов уу.

Бага багаар усныхаа хэмжээг ихэсгэ

5 Устай саваа хажуудаа байлга

Устай саваа өөрийнхөө хажууд байлга. Гэхдээ харахад таатай гоё сав худалдаж аваад хажуудаа тавиарай. Энэ нь таныг эрүүл амьдралыг дэмжихэд нэг түлхэц болж өгнө. Заримдаа илүү хөдөлгөөн хийх нь ус уухаа хойшлуулах шалтгаан болох магадлалтай учир үргэлж дэргэдээ байлгаарай. 

Устай саваа хажуудаа байлга

6 Ам цангахыг өлсгөлөн байхтай андуурч болохгүй

Өлсөх мэдрэмж болон ам цангах мэдрэмж хоорондоо бараг л адилхан байдаг. Аяга ус уугаад хүлээхийн оронд тухайн хүн шууд л хөргөгч рүү явдаг. Үүний үр дүнд та илүүдэл илчлэгийг л өөртөө хуримтлуулах болно. Тиймээс хэрвээ та хоол идээд удаагүй байх үед дахин өлсөх мэдрэмж төрвөл ус уугаад үзээрэй. 

Ам цангахыг өлсгөлөн байхтай андуурч болохгүй

7 Шингэн ихтэй жимс идэх

Хүнсний ногоо болон жимс нь амин дэм, эрдэс болон шингэний эх үүсвэр билээ. Тиймээс усныхаа хажуугаар жимс жимсгэнэ идээрэй. Учир нь зарим жимс 95% хүртэл ус агуулсан байдаг. Ингэсэнээр таны биенд ямар ч усгүйжилт явагдахгүй бөгөөд дархлаа нэмэгдэх болно. Ялангуяа өргөст хэмх, ший гуа, цитрусын төрлийн жимс, амтат гуа, цукини, улаан лооль, шанцай, хан боргоцой, тоор, усан үзэм, алим идэх хэрэгтэй. Мөн ойн жимс жимсгэнэ ч их хэмжээний ус агуулсан байдгийг мартаж болохгүй.

Шингэн ихтэй жимс идэх

8 Гар утасны аппликейшн ашиглах

21-р зуун бидний амьдралыг улам л хялбар болгож байгаа билээ. Тиймээс ус уухаа хэвшил болгохын тулд гар утасны аппликейшн татах боломжтой. Энэ нь ус уухыг байнга сануулж, мөн хэр хэмжээний ус уух хэрэгтэйг сануулдаг байна.

Гар утасны аппликейшн ашиглах

18
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()