Япон бүсгүйчүүдийн гоо сайхны нууц

2016-07-06, 11:39
18,129

Япон, Солонгос бүсгүйчүүд бол өөгүй толигор арьс, хүүхдийнх мэт булбарай царайгаараа дэлхийд алдартай. Тэдний ихэнх нь хүнд нүүр будалт, арьс арчилгааны эрчимтэй эмчилгээнээс татгалздаг бөгөөд гайхалтай энгийн бүтээгдэхүүнүүдээр гоо сайхнаа торддог байна. Тэдгээрийн заримаас та бүхэнд танилцуулж байна. 

Япон бүсгүйчүүдийн гоо сайхны нууц
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Нүүрстэй оо

Нүүрсний найрлагатай оо нь шүдний өнгөрийг арилгаж, пааланг хамгаалах төдийгүй, шүд цоорохоос сэргийлдэг байна. Гэвч үүнийг түрхсэн үед тийм ч сайхан харагдахгүй л болов уу...

Нүүрстэй оо

2 Педикюрийн оймс

Хөлний эврийг арилгаж, хүүхдийн арьс мэт булбарай зөөлөн болгох энэхүү оймс нь зөвхөн Японд зарагддаг байж байгаад саяхнаас дэлхийн улс орнуудад худалдаалагдаж эхэлжээ. 

Педикюрийн оймс

3 Нүдний бүлцэнг арилгах маск

Японы уур амьсгал ерөнхийдөө их чийгтэй учраас нүд хавагнан, бүлцийх нь олонтаа. Харин автомат чичиргээтэй энэхүү төхөөрөмжийг тавьснаар хэдхэн минутын дотор хэвийн арьстай болох боломжтой.

Нүдний бүлцэнг арилгах маск

4 Шувууны үүрэн маск

Шувууны үүрэнд амин хүчил ихээр агуулагддаг бөгөөд эрдэс бодисоор ч баялаг юм. Энэ нь хөгшрөлтийг удаашруулж, арьсны уян хатан, чийглэг шинж чанарыг удаан хугацааны туршид хадгалахад тусалдаг ажээ. 

Шувууны үүрэн маск

5 Хөгшрөлтийг удаашруулах маск

Халуун усанд орох, саунд суух үед халуун усны ууранд бидний арьс тодорхой хэмжээгээр тэлж, үрчлээтэх үйл явц явагдаж байдаг. Тиймээс Япон бүсгүйчүүд саунд болон халуун усанд суух үедээ энэхүү маскыг зүүдэг байна. 

Хөгшрөлтийг удаашруулах маск

6 Давхар эрүүл арилгагч

Яг ч арилгагч биш л дээ. Гэхдээ давхар эрүү үүсэхээс урьдчилан сэргийлдэг гэж хэлж болно. 

Давхар эрүүл арилгагч

7 Нүүр тураагч

Силикон уруул бүхий энэхүү зүйлийг амандаа зуун, 3 минутын турш авиа хэлснээр нүүрний 12 булчин эрчимтэй ажиллаж, нүүр өөхлөх, таргалахаас сэргийлэх, өөхийг багасгах үр дүнтэй байдаг гэнэ. 

Нүүр тураагч

8 Хар саван

Япончууд нүүрсэнд их "хайртай" ард түмэн юм. Нүүрсэн оо хэрэглэдэг бол нүүрсэн саванг ч бас хэрэглэдэг юм байна. Энэхүү нүүрсэн саван нь нүүрстөрөгч болон хусны нүүрсээр баяжуулсан, арьсыг хоргүйжүүлэх, гүн цэвэрлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн ажээ. 

Хар саван

72
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()