Хүмүүсийн итгэдэг хачирхалтай мухар сүсгүүд

Улс орон бүр өөр өөрийн өвөрмөц уламжлал, ёс заншилтай байдаг. Үүнээс гадна өнө эртнээс яригдаж ирсэн, одоог хүртэл хүмүүсийн оюун ухаан, итгэл үнэмшилд асар том орон зайг эзэлж буй мухар сүсгүүд ч тоолж барамгүй олон бий. Эдгээр нь хүн бүрийн анхаарлыг татаж, нүдийг бүлтийлгэн, чихийг дэлдийлгэм хачирхалтай байдаг нь хорвоо ертөнц хичнээн уудмыг харуулах шиг... Ингээд улс орнуудын хачин, жигтэй мухар сүсгүүдтэй танилцъя. 

Хүмүүсийн итгэдэг хачирхалтай мухар сүсгүүд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Гэнэт чимээгүй болох

Хэн нэгэнтэй ярилцаж байтал гэнэт бүх зүйлс чимээ аниргүй болоход тэнд сахиусан тэнгэр нисч байна хэмээн хүмүүс ойлгодог аж. Энэхүү мухар сүсэг нь дэлхийн ихэнхи улс оронд өнөөг хүртэл оршин байсаар байгаа юм. Харин Монголчууд бид гэнэт анир чимээгүй болоход хэн нэг хүн нас барлаа хэмээн ойлгодог билээ.

Гэнэт чимээгүй болох

2 Амьтантай ярих

Есүс Христийг шөнө дунд төрсөн хэмээн үздэг. Тухайн үед түүний хажууд мал, амьтад саравчиндаа харж зогсож байсан гэх бөгөөд тэнгэрийн хүү мэндэллээ хэмээн бүгд хүний хэлээр ярьж байсан боловч малчинг орж ирмэгц, буцаад ярьж чадахаа больсон гэдэг юм. Иймээс Норвегичууд Христийн баярын өдрүүдээр амьтдыг ярина хэмээн итгэж, тэднийг тогтмол ажиглаж, ярилцах гэж оролддог байна. 

Амьтантай ярих

3 Карлос Менем (Carlos Menem)

Тэрээр 1989-1999 оны хооронд Аргентин улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2001 онд Олон улсын валютын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэргээр буруутгагдсан байдаг. Үүнээс гадна хууль бус зэвсгийн наймаа эрхэлсэн, олон мянган хүний амь хөнөөсөн хүнд гэмт хэрэгтнүүдийг өршөөн, шоронгоос сулласан гэхчлэн олны дургүйг хүргэсэн үйлдэл ихийг хийж байжээ. Түүний удирдлаган дор ажилладаг байсан буюу эдийн засгийн сайдын үүрэгт ажлаа аваад ердөө 5 хонож байсан Мигель Ройг (Miguel Roig) гэгч нь Карлос Менемийг зорьж яваад машиндаа зүрхний шигдээс болж, нас барсан байдаг. Харин үүнээс ердөө 2 сарын дараа мөн л түүний удирдлаган дорх нэгэн сайд онгоцны ослоор нас барсан юм. Үүнээс улбаалан Аргентиний ард иргэд Карлос Менемийн нэрийг хэлэхээс ч цээрлэдэг болжээ. Эс бөгөөс азгүйтэл, нөхөж баршгүй хор хөнөөл учирна хэмээн үздэг аж. 

Карлос Менем (Carlos Menem)

4 Усан онгоцны нэр

Зарим далайчид усан онгоцны нэр "А" үсгээр төгсөж байвал сүйрнэ гэж итгэдэг. Үүнээс гадна онгоцны нэрийг сольж өөрчлөх нь аюул дагуулна, онгоцыг сүйрүүлнэ хэмээн үздэг төдийгүй үүндээ ч гүн итгэж явдаг ажээ. Хэрэв усан онгоцны нэрээ солих хэрэг гарвал багахан хэмжээний ёслол үйлдэх ёстой. Онгоцны хуучин нэрийг цаасан дээр бичиж модон хайрцганд хийгээд шатаах юм. Дараа нь үүнийгээ далай руу шидсэнээр шинэ нэрээ өгөх боломжтой болох аж. 

Усан онгоцны нэр

5 Сүйт бүсгүйн гивлүүр

Цасан цагаан өнгийн гивлүүр нь сүйт бүсгүйн цэвэр ариун байдлыг илтгэдэг. Харин эртний Ромчууд үүнийг чөтгөр шулмаас үзэсгэлэнт бүсгүйг нууж буй хэрэг хэмээн домнодог байжээ. Тэднийг сүйт бүсгүйд ойртохоос сэргийлж цагаан өнгийн гивлүүрийг зүүж өгөн, нүүрийг нь халхалдаг аж. Хэрэв гивлүүр зүүгээгүй тохиолдолд гэрлэлт нь бүтэлгүйтэж, шулам чөтгөрийн хорлол амьдралд нь орж ирнэ хэмээдэг байна. 

Сүйт бүсгүйн гивлүүр

6 Сүнстэй байшин

Тайландад ихэнхи айлууд гаднаа жижиг сүнстэй байшинтай байдаг юм. Тэд арын хашаандаа жижигхэн байшин барьж орхидог бөгөөд үүндээ сүнснүүд цугларч амьдарч байгаа хэмээн итгэдэг билээ. Энэ нь тухайн айлын сүр сүлдийг хамгаалж байдаг хэмээгээд, байшинд нь хоол, тоглоом, ус зэргийг оруулан тавьдаг аж. 

Сүнстэй байшин

7 Нар хиртэх

Нигер улсад нар хиртэлтийг бурхан уурлаж, бухимдсаны илрэл хэмээн ойлгож, эмээдэг байна. Харин тус улсын засгийн газраас энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй, гараг эрхсийн хөдөлгөөн гэдгийг ойлгуулж, сургалтанд хамруулсан гэдэг. Эртний Викингчүүд хоёр том чоно ирээд нар болон сарыг идчихлээ, харин эртний Хятадууд луу ирэн нарыг залгичихлаа хэмээн ойлгож, итгэж явдаг байжээ. 

Нар хиртэх

8 Элф

Элф буюу одой биетэй, хүн төрхт амьтныг Исландчууд одоог хүртэл оршин байдаг хэмээн итгэж явдаг билээ. Гэхдээ Исландчуудын байдаг хэмээн итгэж явдаг Элф нь үлгэрт гардаг шиг жижиг биш хүнтэй адил өндөртэй гэнэ. Тэдгээр нь "Elf Chapel" хэмээх хадны ойролцоо амьдардаг хэмээн үздэг аж. Харин тус улсаас шинэ зам тавих төсөл хэрэгжүүлж, элфийн амьдардаг хадыг авч, зайлуулсан бөгөөд үүнд нь хүмүүс маш ихээр дургүйцэж байгаа юм. 

Элф

9 Шивагийн үеэр толь бүтээх

Шива нь хэн нэгэн нас барсны дараа үйлддэг Хиндү шашны заншил билээ. Голчлон Еврей хүмүүс энэхүү зан үйлийг үйлддэг байна. Тус үйл нь долоо хоногийн турш үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд хэн ч зурагт үзэж, ном уншиж болдоггүй аж. Толио даавуугаар бүтээгээд, тухайн хүнийг нас барсанд гэр орон нь гашуудаж байгааг ингэж илэрхийлдэг төдийгүй гашуудагч хүмүүсийг толинд нүүрээ харахаас сэргийлдэг байна. 

Шивагийн үеэр толь бүтээх

10 "Цуст сар"

Сар хиртэх үзэгдэл нь байгалийн нэгэн өвөрмөц үзэгдэл билээ. Харин Жонн Хаги (John Hagee) гэх эрхэм үүнийг бурхан уурсаж буйн дохио хэмээн олон нийтэд ойлгуулж байв. Бурхан бидний буруутай үйлдэлд хилэгнэж, дэлхийг сүйрүүлэх гэж буйн дохио бөгөөд хүн төрөлхтөн үүнийг нь ухаарч ойлгохгүй байна хэмээжээ. Өдгөө ч хэсэг бүлэг хүмүүс түүний энэ сурталд итгэсээр яваа юм. 

"Цуст сар"

25
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()