Үнсэлтийн тухай сонирхолтой баримтууд

Бидний ихэнх нь үнсэлт хэмээх зүйл, бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, ямар их ач тустайг мэддэггүй билээ. Гэтэл зөвхөн үнсэлтийн хүчээр стрессээс ангижирч, хэдэн арван насаар залууждаг гэвэл та итгэх үү? Ингээд та бүхнийг үнсэлттэй холбоотой хамгийн сонирхолтой баримтуудтай танилцуулья.

Үнсэлтийн тухай сонирхолтой баримтууд
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Үнсэлтийн үүсэл

Энэхүү үгийн гарал үүслийн талаар байж болзошгүй хоёр хувилбар байдаг. Эхнийх нь эртний Англи хэлний "Cyssan" гэсэн үг бол хоёр дахь нь "Kuss" хэмээх Герман үгнээс үүсэлтэй гэж үздэг. Эртний Ром улсад үнсэлтийн хэд хэдэн төрлүүд байсан аж. Гар, хацар, уруул, духан дээр үнсэх гэх мэт... Тэд бүгд өөр өөрийн утга санааг илтгэдэг. Ах дүүсийн, амрагийн хайр, эцэг эхийн хайр гэх зэргээр ялгаж ойлгоно. Хамгийн анх дэлгэцэн дээр энэ үнсэлтийг 1896 онд үзүүлсэн бөгөөд түүнийг Томас Эдисоны «Үнсэлт» нэртэй 30 секундын клипэнд Мэй Ирвин (May Irwin), Жон С. Райе (John C. Rice) нар үнсэлдэн харуулжээ. 

Үнсэлтийн үүсэл

2 Дэлхийн хүн амын 10 хувь нь огт үнсэлцдэггүй

Үнсэлт хэмээх ойлголт улс орон бүрийн хувьд харилцан адилгүй. Зарим нь бие биесээ халуун дотноор үнсдэг байтал, эсрэгээрээ огтхон ч үнсэлцдэггүй ард түмэн бас бий. Тухайлбал Эскимосчууд хамраараа шүргэлцэж үнсэлцдэг ажээ. Утгагүй санагдаж болох ч, энэ нь үнсэлтээс дутахгүй халуун дулаан байдал, хайрыг мэдрүүлдэг ажээ. 

Дэлхийн хүн амын 10 хувь нь огт үнсэлцдэггүй

3 Үнсэлт дэлхий дахинаа тарсан нь

Эрдэмтэд үнсэлцэх яг хэзээнээс үүсэлтэй болохыг тодорхой хэлж мэддэггүй. Гэвч энэ нь хүмүүсийн суралцаж байж хийдэг зүйл биш, хүүхэд эхийнхээ хөхийг хөхөхтэй адил байгалиасаа заяагдсан байдаг төрөлхийн совинтой холбоотой гэнэ. Мөн эртний Шумер улсаас үүсэлтэй бөгөөд аажмаар бусад улсад тархсан байж болзошгүй хэмээн таамагладаг. Мөн эртний Египет, Ромын яруу найрагт үнсэлтийн талаар шүлэглэсэн байдаг. 

Үнсэлт дэлхий дахинаа тарсан нь

4 Амьтад хүнээс ч илүү үнсэлцдэг

Зарим амьтад хүнээс ч илүү чадварлаг, сэтгэл хөдөлгөм үнсэлцдэг гэвэл та итгэх үү? Жирийн шимпанзе сармагчин амаа ангайн үнсэлцдэг бол, хамгийн ухаантай мич гэгддэг "Бонобо" хэлээ оролцуулан, яг л хүн шиг үнсэлдэж чаддаг ажээ. 

Амьтад хүнээс ч илүү үнсэлцдэг

5 Эрүүл мэндэд өндөр тустай

Үнсэлт нь хэлний 17 булчин, уруулын хөдөлгөөнийг удирддаг 12 булчингийн өвөрмөц хөдөлгөөн юм. Тиймдээ ч үнсэлцэж байх явцад, дээр 29 булчингаас гадна нүүрний булчин ч давхар ажилладаг. Мөн үнсэлцсэнээр шүдний эрүүл ахуйд сайнаар нөлөөлж, зүрхний хэмнэл, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Хангалттай их үнсэлцдэг хүмүүс амьдрах хугацаагаа хоёр долоо хоногоор уртасгаж байдаг ажээ.

Эрүүл мэндэд өндөр тустай

6 Шинжлэх ухаанд

Ургамал бүрт өөрийн гэсэн латин нэр байдаг шиг үнсэлтэнд ч мөн ‘филематологи’ гэсэн шинжлэх ухааны нэршил байдаг байна. Мөн латинаар уруул дээр үнсэхийг ‘Basium’, хацар дээр бол ‘Osculum’, жинхэнэ гал халуун үнсэлтийг ‘Savolium’ хэмээн тус тус нэрлэдэг ажээ. Түүнээс гадна үнсэлт нь хүний сэтгэл хөдлөлийн дээд хэм ч гэгддэг. Судалгаагаар эрэгтэй хүмүүсийн 59 хувь, бүсгүйчүүдийн 66 хувь нь үнсэлцсэн хүндээ маш ихээр сэтгэл татагддаг байна. 

Шинжлэх ухаанд

7 Үнсэлтийн дэлхийн рекорд

Тайландын хос Эккачай (Ekkachai) Тиранарат, түүний эхнэр Лаксана Тиранарат (Laksana Tiranara) нар хамгийн удаан үнсэлцэн дэлхийн рекорд тогтоожээ. Тэдний үнсэлт 58 цаг, 35 минут, 58 секунд үргэлжилсэн юм. 

Үнсэлтийн дэлхийн рекорд

8 Үнсэлт сайн бодис ялгаруулдаг

Үнсэлцэх үед уруулын булчирхайнуудаас өдөөх үйлчилгээтэй химийн бодис ялгардаг. Энэхүү бодис нь бие махбодийн хамгаалагч эсүүдэд (лимфоцитууд) сайнаар нөлөөлдөг нейропептидийг их хэмжээгээр ялгаруулдаг нь нотлогджээ.

Үнсэлт сайн бодис ялгаруулдаг

9 Үнсэлтийн эсрэг орнууд

АНУ-ын зарим хотуудад одоо болтол үнсэлцэхийг хориглодог байна. Жишээ нь, Коннектикут мужnaн Хартфорд хотод эрчүүдийг ням гарагт үнсэхийг хууль бус гэж үздэг ажээ. Мөн Мексик, Арабын улсуудад олон нийтийн газар үнсэлцвэл хуулийн хариуцлага хүлээлгэдэг аж. 

Үнсэлтийн эсрэг орнууд

10 Үнсэлтээс айх айдас

Та урьд нь энэ талаар дуулж байсан уу? Хачирхалтай нь тийм түгээмэл биш ч, энэ төрлийн айдсыг "philemaphobia" хэмээн нэрлэдэг байна. Тэд үнсэхийг яг л хүчирхийлэл хэмээн санаж, үхтлээ айдаг. Тиймээс ч бусадтай дотно харилцаанд орох, үнсэлцэхээс цааргалдаг ажээ.

Үнсэлтээс айх айдас

42
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()