Зугаацахад хамгийн тохиромжтой Азийн хотууд

Зуны улиралд гадны орнуудаар зугаалж, юм үзэж нүд тайлна гэдэг том аз завшаан. Гэхдээ заавал Европ тивийн улсуудыг зорьж, их мөнгө гарздахаас илүү Азийн хөгжил сайтай, томоохон хотуудыг зорьж, хөлсөө гартал бүжиж, хөгжилдвөл ямар вэ? Залуу хүн бүр л зугаатай зуныг өнгөрүүлэхийг мөрөөддөг шүү дээ. Харин өнөөдөр та бүхэндээ хөгжилдөхөд хамгийн тохиромжтой Азийн хотуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Зугаацахад хамгийн тохиромжтой Азийн хотууд
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

10 Хятад - Бээжин

Хятадын нийслэл Бээжинд шөнө нь яг л өдөр шиг гэрэлтэй. Өнгөлөг гэрлэн чимэглэл, өнгө дизайныг хослуулсан шөнийн цэнгээний газрууд ч ар араасаа дарааллан байрлана. Та тус хотод очсон тохиолдолд уйдна гэж үгүй. Юу л байна битүү хүн бөгөөд юу дуртайгаа ууж идэн, үүр цайтал наргиж, цэнгэж болно. 

Хятад - Бээжин

9 Хятад - Макао

1999 он хүртэл Португал улсын зүүн Ази дахь хараат улс байсан Макао нь Өмнөд Хятадын тэнгисийн эрэг дэхь 2 тусгай раионы нэг юм. Сүндэрлэн боссон, үзэсгэлэнт уран барилгууд, сүрдмээр том усан оргилуурууд гээд л харах үзэх зүйлс бишгүй. Харин шөнийн цагаар илүүтэй хөл хөдөлгөөн ихсэж, дээд зэрэглэлийн казино, дэндүү халуухан тайчих үзүүлбэртэй шөнийн цэнгээний газрууд хаа саагүй байдаг юм.

Хятад - Макао

8 Өмнөд Солонгос - Бусан

Бусан нь Өмнөд Солонгос улсын нийслэл хот болох Сөүлээс жижиг, хүн ам багатай боловч хөгжилдэн цэнгэхэд хамгийн тохиромжтой хотуудын нэг юм. Шөнийн төрх нь хараа булаам, хаа саагүй асах гэрэл нь өдөр шөнөө ялгахад хүртэл бэрх болгодог аж. Мэдээж залуусын хүслэн болсон шөнийн цэнгээний газар, паб зэрэг нь таныг хором ч уйдаахгүй гэдгийг дуулгахад таатай байна. Мөн хэрэглээний өртөг ч харьцангуй хямд байдаг аж. 

Өмнөд Солонгос - Бусан

7 Япон- Токио

Азид төдийгүй дэлхийд үйлдэрлэл үйлчилгээ, техник технологийн ноён оргил гэгддэг Япон улс нь хөгжил дэвшлээрээ дээгүүр бичигддэг. Нийслэл хот Токио нь үзэмж сайтайн дээр олон хүн оршин суудаг билээ. Харин шөнийн хотын тухайд залуус цэнгэлдэж, хосууд зугаалан, зугаацна. Өртгийн хувьд бага зэрэг өндөр боловч үнэдээ таарсан чанартай, дуу алдам үйлчилгээ үзүүлдэг байна.  

Япон- Токио

6 Тайвань - Тайпей

Өдөртөө ажилдаа яаран тэвдсэн завгүй хүмүүс холхилдох боловч нар жаргаж, үдшийн бүрий нөмөрмөгц үдэшлэг цэнгүүн эхэлнэ. Нэр алдартай, үйлчлүүлэгчид олонтой шөнийн цэнгээний газрууд маш олноор байдаг бөгөөд клуб, цэнгээний газар бүр өөр өөрийн өвөрмөц тохижилт, арга барил, үдшийг өнгөрүүлэх цэстэй байдаг аж. 

Тайвань - Тайпей

5 Хятад - Шанхай

Хэрэв та шөнийн Шанхайгаар зочлоод гарвал хэзээ ч харж байгаагүй зүйлсийг нүдээр үзэн, биеэр мэдэрч, мартагдашгүй гайхалтай нэгэн үдшийг өнгөрүүлэх болно. Шоу цэнгээн гэж үүнийг л хэлдэг байх гэх сэтгэгдэл төрүүлэхүйц тус газар нь үүгээрээ ч тун алдартай. Мөн зөвхөн шөнийн цэнгээний газар гэлтгүй оройн цагаар чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж болохуйц маш олон газар бий. 

Хятад - Шанхай

4 Хонг Конг

Тэнгэр багаднасан барилгууд Хонг Конгийн нэрийн хуудас гэлтэй. Өнгөлөг, үзэмжит шөнийн амьдрал нь гайхалтай бөгөөд шөнийн цэнгээний газар, паб зэрэг нь өртгийн хувьд бага зэрэг өндөр юм. Түүнээс өөр дутуу дулимаг зүйл гэж үгүй төдийгүй сэтгэл ханамжийг дээд түвшинд байлгах болно. Мөн та "Victoria Peak"-д гарч шөнийн хотыг тольдох боломжтой. Энэ нь таны нүдийг баясгаж, сэтгэлийг тайвшруулах юм.

Хонг Конг

3 Сингапур

Сингапур улс нь өдрөөс илүүтэй шөнө нь үзэсгэлэнтэй. Олон өнгийн гэрэлт гудамжууд, орд харш мэт гайхалтай барилгууд нь ангайлгаж орхино. Мөн дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан клуб, цэнгээний газрууд ч их бөгөөд шөнийн үзэсгэлэнг бахдан салхинд нөхөдтэйгээ суун, сархад зооглох ч боломж бий. Ганц гэм нь түрүүвчийг тань хоосолж, түргэн буцахгүй бол хүндхэн байдалд оруулж мэднэ. 

Сингапур

2 Өмнөд Солонгос - Сөүл

Хөгжилдөж чаддаг хүмүүст зориулсан газар гэхэд хилсдэхгүй. Хэн ч биеэ барихгүй хүссэнээрээ байж болно. Элдэв янзын шоу, үдэшлэг цэнгүүн тогтмол зохион байгуулагддаг бөгөөд оршин суугчид нь өдрөөс илүү шөнөд дуртай. Чимээ шуугиан ихтэй боловч чухамхүү энэ чинь л залуусын хүслэн шүү дээ. 

Өмнөд Солонгос - Сөүл

1 Тайланд - Бангкок

Ази тивийн хөгжилдөх, цэнгэхэд хамгийн тохиромжтой газраар Тайланд улсын Бангкок хот тодорчээ. Нар жаргаж, шөнө болоход жинхэнэ амьдрал эхэлж, наргиж цэнгэхийг хүссэн хүн бүхний өмнө үүд хаалга нээлттэй аж. Улаан гэрэлт гудамж, олон тооны тайчих клуб, цэнгээний газар гээд л орох газар үл дуусна. 

Тайланд - Бангкок

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()