Франц цэргүүдийн нэг өдөр

Гэрэл зурагчин Денис Мэйер (Denis Meyer) Францын тэнгисийн цэргийн 3-р флотын шинэ цэргүүдийн амьдралыг зурагжуулжээ. Дашрамд дурьдахад Францын усан цэргийн баг бол дэлхийн хамгийн шилдэг тусгай хүчний эхний 10-т багтдаг, дэлхинй хоёр дугаар дайны үед үүссэн шилдэг хүчин ажээ.  

Франц цэргүүдийн нэг өдөр
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1

Шинэ цэргүүд шууд бэлтгэл сургуулилт руу шилжихээсээ өмнө эхлээд онол, дүрмийн талын хичээл заалгана. Хэрвээ шаардлагатай бол эмч, үсчин рүү ч явах хэрэг гарна. Эрүүл мэндийн болон ариун цэврийн үзлэгээ асуудалгүй давчихвал гурван сарын эрчимтэй бэлтгэлдээ ордог байна. 

2

Гэрэл зурагчин Денис өөрөө анти-милитарист үзэлтэй хүн юмсанж. Гэтэл энэ гурван сарын турш өөрийнх нь үзэл баримтлалаас илүү, эдгээр шижигнэсэн залуус ямар хүчтэй юм байна гэдгийг ойлгосон гэдэг.

3

Энд ирсэн залуус бүгдээрээ чамгүй мэдлэг боловсрол, чадвартай хүмүүс байсан нь гэрэл зурагчныг гайхшруулж орхижээ. Мужаан, зөөгч, урлаг судлаач, онцгой байдлын аврах ажилтан гээд л... Энд ирж байгаа залуус хэзээ ч тохиолдлоор ирдэггүй, гэр бүлээ хамгаалахын тулд зориг гарган ирдэг ажээ. 

4

Залуус өдөржин биеийн хүч шаардсан дасгал сургуулилтуудыг ихээр хийсний дараа усанд орно. Тэд шөнө, үүрээр ч босож магадгүй учраас байнга бэлэн байдалд байж, цагаа хожих хэрэгтэй. 

5

Туршлага нимгэн шинэ цэрэг салаанаасаа ганцаархнаа ачаагаа цэгцэлж амжилгүй үлдсэн байна. 

6

Өглөө болгон 7 км-ийн гүйлт эсвэл сэлэлтээр эхэлнэ. Шинэ цэргүүд эхлээд бассейнд сэлдэг бол, илүү туршлагатай болсныхоо дараа жинхэнэ нуурт сэлдэг. 

7

Тэдний бүх л бэлтгэл сургуулилт амьд байгальд явагдана. Энэ бүх хэцүү зүйлсийг тэсч чадаагүй олон олон цэргүүд бэлтгэлийнхээ дундаас гэр лүүгээ харьж, өмнөх хялбар амьдралынхаа гольдролд эргэн ордог гэнэ. Харин эндээ тэсч үлдэж чадсан нь эрэлхэг баатар болдог юм.

8

Энэ их бэлтгэл сургуулилтын цаад зорилго нь хэзээ ч гарч болох дайн байлдааг, үймээн самууны үеэр хэрхэн оногдсон байг аврах, шаардлагатай байг сөнөөх болон амиа аврах байдаг. Түүнчлэн ганцхан секундын анхаарал алдвал хэзээ ч үхэж болно гэдгийг ч маш сайн сургадаг ажээ. 

9

10

11

12

13

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()