Хоолны хордлогыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Буруу хооллох, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн, муудсан хоол зэргийг идэж, хэрэглэснээр бидний ходоод хямарч, хоолны хордлогонд ордог. Харин та заавал эм ууж, биеэ давхар давхар хордуулахгүйгээр эрүүл хүнсний бүтээгдэхүүний тусламжтайгаар, өвчнөөсөө ангижрах боломжтой. Ингээд хоолны хордлогыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчилж болох тухай мэдээллийг хүргэе. 

Хоолны хордлогыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Цагаан гаа

Цагаан гаа нь хоолны хордлогыг гэрээр эмчлэх хамгийн сайн эм юм. Та үүгээр цай хийн уух боломжтой аж. Өглөө эсвэл орой хоолны дараа цагаан гааны цай ууснаар шар хөөрөх, далайн өвчин, хоолны хордлого зэргийг эдгээж болно. Цайг бэлтгэхдээ 1 аяга усанд цагаан гааг хийж минут гаран буцалгаад элсэн чихэр эсвэл зөгийн бал нэмж ууна. Мөн хэдэн дусал цагаан гааны шүүсийг нэг халбага зөгийн балан дээр хийж өдөрт 3-5 удаа ууснаар үрэвслийг намдаадаг.

Цагаан гаа

2 Алимны цуу

Алимны цуу нь бодисын солилцоог сайжруулах үйлчилгээтэй. Тиймээс энэ нь хоолны хордлогыг эдгээхэд тун ч тустай эд юм. Бактерийг устгаж ходоод гэдсийг цэвэрлэдэг бөгөөд 1 аяга халуун усанд 2 халбага алимны цуу хийж хутгаад, хоол идэхээс өмнө ууж хэрэглэх ажээ. 

Алимны цуу

3 Грек чирэг үр болон тараг

Тараг нь бактери, микробын эсрэг үйлчилгээтэй бөгөөд хоолны хордлогоос үүдсэн бактерийг устгах, эмний хор гаргах үйлчилгээтэй. Грек чирэг үр ч мөн адил хэвлийн хөндийн өвчнийг эмчлэхэд тусалдаг билээ. 1 цайны халбага грек чирэг үрийг 1 халбага тарагтай хольж хэрэглэнэ. Үрийг залгихдаа зажилж болохгүй. Ийн хольж хэрэглэснээр бөөлжис хүрэхийг багасгаж, ходоод гэдэсний өвчнийг түргэн эдгээнэ.

Грек чирэг үр болон тараг

4 Нимбэг

Нимбэг нь үрэвсэл, вирус, бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд нимбэгний хүчил нь хоолны хордлогоос үүссэн бактерийг устгадаг байна. 1 цайны халбага нимбэгний шүүсэн дээр чимх элсэн чихэр хийж өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Мөн нимбэгний шүүстэй бүлээн ус ууснаар ходоод гэдэс цэвэрлэгддэг. 

Нимбэг

5 Базилик

Базилик бол хоолны хордлогыг эмчлэх гайхалтай ургамал юм. Мөн микробын эсрэг үйлчилгээтэйгээс гадна маш олон ашиг тустай шинж чанартай билээ. Базиликын навчнаас гаргаж авсан шүүсийг 1 халбага зөгийн балтай холин өдөрт 3-4 удаа ууна. Үүнээс гадна үсүүний шүүсийг нэмж, хэрэглэж болох юм. Базиликын тосноос хэдэн дуслыг 4 аяга усанд хийж уух нь ходоод гэдэсний болон бусад өвчнүүдийг эдгээхэд тустай. 

Базилик

6 Сармис

Сармис нь хоолны хордлогыг эмчлэхэд гайхалтай нөлөө үзүүлдэг бөгөөд вирус, бактери, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн аж. Мөн суулгац, хэвлийн хөндийн өвчнийг эдгээдэг бөгөөд та өдөрт нэг хумс сармисыг бүлээн усаар даруулан идэхэд хангалттай. Ингэснээр өвчин түргэн эдгэрч, зовиур арилах юм. 

Сармис

7 Гадил

Гадил нь маш хурдан ходоодонд очиж, боловсруулагддаг тул хордлогыг эмчлэхэд өндөр тустай. Энэ нь өөртөө кали ихээр агуулдаг тул бөөлжих болох суулгалтыг багасгадаг аж. Та гадилаа дангаар нь идэх, эсвэл шэйк хийж өдөрт 2-3 удаа ууснаар зовиурыг багасгаж, дотор муухайрахыг болиулж болно. 

Гадил

8 Гоньдны үр

Хоолны хордлогод орсон үед таны үнэнч туслагч байх болно. Аяга усанд нэг халбага гоньдны үрийг хийж буцалгана. Үүндээ халбага кориандрын шүүс болон бага зэрэг давс хийж хутгаад өдөрт хоёр удаа ууна. Ингэснээр ходоодны тань өвдөлт багасч, хоол боловсруулах систем хэвийн ажилгаанд орох аж. 

Гоньдны үр

9 Ургамлын гаралтай цай

Ургамлын гаралтай цайг та хоолны хордлоготой үедээ тогтмол уух нь биеийг тань чийгшил, усны нэгдлээр хангаж, дотроос тань эмчилж өгөх болно. Харин гаатай цай нь гэдсэн тань онцгой нөлөө үзүүлж, өвдөлтийг намдаана. 

Ургамлын гаралтай цай

10 Зөгийн бал

Зөгийн бал нь мөөгөнцрийн болон бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг бөгөөд энэ нь хоолны хордлогыг түргэн хугацаанд эмчлэх шидтэй аж. Үүнийг та буцалсан усанд найруулан уух боломжтой бөгөөд өдөрт 3 аяга зөгийн балтай усыг ууж хэвшээрэй. Ингэснээр таны ходоодны өвчлөл багасч, хормын төдийд эдгэрэх болно. 

Зөгийн бал

34
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()