Сарын дотор харвингаасаа салах хялбар арга

Гоёмсог даашинз, хувцсаа өмсөх гэхээр биеийн энд тэндээс илүүдэл мах овойж, харвин нугалраад хэцүүхэн л байдаг биз дээ. Зориглоод дасгал хийе гэхээр юунаас эхлэх, хэрхэн биеэ бэлдэж, чийрэгжүүлэх талаар ойлголт, мэдээлэл муутай охид бүсгүйчүүд элбэг. Тэгвэл бид та бүхэндээ сүүлийн үеийн охидын хавтгай, булчинлаг хэвлийн нууц болох шидэт дасгал, аргачлалыг танилцуулья.

Сарын дотор харвингаасаа салах хялбар арга
Хаах
Сурталчилгаа

1 Тэнцвэр олох

Гэртээ болон спорт зааланд хичээллэж байхдаа аль болох биеийн тэнцвэрээ хадгалах, барих нь чухал юм.  Энэ нь дасгалын үр дүнг нэмэгдүүлж, булчингийн ажиллагааг сайжруулдаг. Тиймээс ямарваа нэгэн хэвлий, булчингийн дасгалыг тэнцвэртэй хослуулан хийх нь илүү үр дүнтэй байна.

Тэнцвэр олох

2 Бие барьсан, хөлс нэвтрүүлэхгүй хувцас өмсөх

Дасгал хийж байхдаа, сул, хэлхэгэр, биеийн галбир мэдэгдэхгүй хувцсыг өмсөх нь зохимжгүй. Мөн даавуун хувцас нь хөлсийг шингээн, сэврээдэг тул, хөлс нэвтрүүлэхгүй буюу сайн хөлөргөх хувцсыг сонгоорой. Энэ нь түргэн жин хасах, бие болон булчингаа мэдрэхэд тустай байдаг.

Бие барьсан, хөлс нэвтрүүлэхгүй хувцас өмсөх

3 Хэвлийн булчин гэж юу вэ?

Хэвлийн булчинг дотор нь, гадна ташуу булчин (ГТБ), дотор ташуу булчин (ДТБ) болон гэдэсний булчин хэмээн ангилдаг. ГТБ нь дээрх гурван булчингаас хамгийн том, мөн хамгийн сайн харагддаг булчин юм. Хэвлийн гадна талын ташуу булчин нь ташуу байдлаар харагддаг. Хальт харвал цээжнээс хэвлийн доод хэсэг хүртэл үргэлжилдэг. ДТБ нь үл мэдэг харагддаг учир нь энэ нь ГТБ-гийн доор байрладаг. ГТБ-аас ялгаатай нь 90 градусын өнцгөөр эсрэг байрлалын функцээр байрладаг юм.

Хэвлийн булчин гэж юу вэ?

4 Сэтгэлээ бэлдэх

Юун түрүүнд өөрийгөө булчинлаг, сайхан биетэй болж чадна гэдэгт итгэлтэй, тэвчээртэй байх нь чухал юм. Ямарваа дасгалын үр дүн хамгийн багадаа сарын хугацаанд үр дүнгээ өгдөг тул зорилгоосоо буцаж яасан ч болохгүй. 

Сэтгэлээ бэлдэх

5 Хэвлийн булчин чангалах хосолсон дасгалууд

Зурагт үзүүлсэн дасгалуудыг хэвтээ болон хагас суугаа байдлаар зааврын дагуу хийж гүйцэтгэнэ. 20-30 удаагийн давтамжтай, 2 минутын завсарлагаатай 4-5 удаа хийх хэрэгтэй. Мөн аажмаар чадах чинээгээрээ нэмэгдлүүлж ч болох аж. Сүүлийн 2 дасгалыг ойролцоогоор 60 секунд орчимтой барих хэрэгтэй юм.

Хэвлийн булчин чангалах хосолсон дасгалууд

6 Илүү их ус

Дасгал хийх бүрд биеийн шингэн, хөлсөөр дамжин ихээр гадагшилж байдаг учир, та аль болох шингэн зүйлс сайн уух хэрэгтэй. Гэхдээ дасгал хийхээс өмнө болон дараа 1 цагийн зайтай усыг ууж хэвшээрэй. Энэ нь дасгалын үйлчилгээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх болно.

Илүү их ус

7 Хэвлийн доод булчинг хөгжүүлэх

Турникний тусламжтай ийнхүү хэвлийн доод булчинг чангалж болдог. Дасгалын давтамжыг 5-12 болгох ихэсгэх хэрэгтэй. Анхлан хийж байгаа хүмүүс аль болох биеэ хүчлэлгүй алгуур хийхийг зөвлөе.

Хэвлийн доод булчинг хөгжүүлэх

8 Та бүхэндээ бонус болгон энэхүү дасгалыг хүргэж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()