Нүдний улааныг хэрхэн арилгах вэ?

Сүүлийн үед цахим технологи, гар утас, суурин компьютер эрчийг авч, төдий хэмжээгээр бидний нүдний хараа муудаж, нүд аргах, улайх асуудлууд гарах болсон. Тиймээс ч бид энэ удаагийнхаа мэдээллээр та бүхэндээ нүдний улайлтыг хэрхэн арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хэрэгтэй мэдээллийг танилцуулж байна. Нүдээ хайрлацгаая хүмүүсээ!

Нүдний улааныг хэрхэн арилгах вэ?
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Өглөө бүр нүдээ цэвэр тунгалаг хүйтэн усаар угааж бай. Сарнайн дэлбээг усанд холин нүдээ угаах нь нүдний өвчин болон улайлтаас сэргийлдэг. Мөн компьютерийн ард удаан сууж ядарсан нүдээ амраахдаа хүйтэн хар цайг ашиглах нь тустай байдаг. Жижиг хөвөн даавууг хар цайнд дүрээд нэг цагийн турш байлга. Дараа нь түүнийгээ нүдэн дээрээ 10-15 минут байлгаарай. Ингэснээр нүд тань гайхалтай сайхнаар амрах болно. 

1 Эмчид хандах

Юунаас болж, яагаад ийн өвдөснийг хамгийн түрүүнд мэдэх шаардлагатай. Тэгж л байж л хэрхэн эмчлэх яах ийх талаар бодох хэрэгтэй шүү дээ. Мэдээж эмчид хандах нь зүйн хэрэг. Дур мэдэн эмчлэх нь, харин ч эргээд сөрөг нөлөө үзүүлж мэдэх тул яаралтай эмнэлэг зориорой. Танд хэрэгтэй бүх зүйлсийг хэлээд өгөх бөгөөд шалтгаан, хэрхэн эмчлэн, урьдчилан сэргийлэх зэргийг ч тайлбарлаад өгөх болно. 

Эмчид хандах

2 Зовиураа сайтар хэлэх

Ингэхдээ өөрт мэдрэгдсэн зовиураа эмчид нууж хаалгүй, үнэн зөвөөр хэлэх хэрэгтэй. Нүд халуу оргиж, загатнах, нуух гойжих зэргээс улбаалан нүдний өвчлөлүүд өөр өөр байдаг тул сайтар мэдсэний үндсэн дээр эмчлэхгүй аваас үр дүнгээ бага өгөх талтай байдаг билээ.

Зовиураа сайтар хэлэх

3 Дур мэдэн эмчилгээ хийхгүй байх

Дээр дурдсанчлан хэрхэвч дур мэдэн эмчилж болохгүй юм. Зөвхөн эмчийн зааврын дагуу эмчлэх ёстой бөгөөд хэрэв танд цаг зав хомс эсвэл эмнэлэгт очих боломж үгүй байвал интернет эмч эсвэл утсаар холбогдон тусламж хүсэх боломжтой байна. Гэхдээ энэ нь түр зур өвдөлт зовиурыг намдаах аргыг танд зөвлөхөөс бус эдгээх арга огтоос биш гэдгийг анхаарч боломжтой болсон цагтаа заавал эмнэлэгт очоорой. 

Дур мэдэн эмчилгээ хийхгүй байх

4 Нүдээ нухах, оролдож болохгүй

Нүд улайсан тохиолдолд оролдож, нухлах нь харин ч эсрэгээрээ байдлыг улам дордуулж орхидог байна. Нүдийг нээлттэй байлгах тусам нүд хорсож, загатнадаг тул та аль болох аниж байгаад бусдын тусламжтайгаар эмнэлэгийг зорих нь хамгийн зөв алхам. 

Нүдээ нухах, оролдож болохгүй

5 Хэрхэн эмчлэх талаар мэргэжлийн тусламж хүсэх

Эмч таны нөхцөл байдлыг харгалзан үзээд танд тохирох, таныг эмчлэх эм тан болоод аргуудыг зааварлаж өгөх аж. Тиймээс та эмчийн зааврын дагуу хийснээр удалгүй нүд тань эдгэрч, эрүүл саруул нэгэн болох юм. Мөн үүнээс гадна нүд тань улайж, өвчилсөн тохиолдолд олон цагаар гар утас, комьпютер, зурагт зэргийг үзэж, ширтэхгүй байх ёстой билээ. 

Хэрхэн эмчлэх талаар мэргэжлийн тусламж хүсэх

6 Эмчийн заавар, зөвлөгөөг дагах

Та эмч, эмийн санчаар зөвлөгөө авч, эмээ сонгох ёстой юм. Ийн эмээ уухдаа зөвхөн зааврын дагуу хэрэглэх нь зөв бөгөөд дур мэдэн тасалдуулж эсвэл ихээр хэрэглэх сөрөг үр дүнг үзүүлнэ. Зарим хүмүүс нүд илүүтэй загатнаж хорсвол эмээ давхарлаж уух нь элбэг. Харин тэд энэ нь улам нь өвчинг нь даамжруулж байдаг гэдгийг ухаардаггүй нь харамсалтай. 

Эмчийн заавар, зөвлөгөөг дагах

7 Нүдний дусаалгыг зайнаас дусаах

Нүдний дусаалга нь тун ч их тус хүргэх эд. Гэхдээ та үүнийг холоос дусааж байх нь хэрэгтэй юм. Учир нь холоос дусаах нь нүдэнд тань ирэх дуслын хурд хүчийг сааруулж, зөөлрүүлэх төдийгүй элдэв бактери, халдвар авахаас сэргийлж буй хэрэг болно. 

Нүдний дусаалгыг зайнаас дусаах

8 Байдлыг ажиглах

Хэрэв нүд тань тартагтаа тултлаа өвдөж, хорсож зовоохгүй бол 2-3 хоног харзнаад үзээрэй. Хэт эрт эм хэрэглэх, арга хэмжээ авах нь тийм ч сайхан санаа биш. Нүд бол бие эрхтэний толь гэдгийн адилаар яг чухам юунаас болж ийн байдалд орсноо ажиглах хэрэгтэй байна. Харин байдал илүүтэй дордох аваас тэр дор нь эмчид хандах нь зүйтэй аж. 

Байдлыг ажиглах

9 Нүдээ амраа

Нойр дутуу байх, шөнө олон цагаар ажиллах, зурагт, компьютер удаан ширтсэнээс нүд аргаж, улайх тохиолдлууд цөөнгүй юм. Тиймээс та тогтмол нүдээ амрааж, цогц дасгалуудыг хийж хэвшээрэй. Бидний хамгийн эрхэм нандин эрхтэнээ хайхрахгүй орхиж огт болохгүй бөгөөд энэ нь биднээс үргэлж халамж хайр, анхаарал шаардаж байдаг юм шүү. 

Нүдээ амраа

10 Ариун цэвэр сахих

Нүд өвдөх гол шалтгаануудын нэг нь бохироос үүдэлтэй байдаг. Та бохир, нян бактеритай гараар нүдээ нухлах, цэвэрлэхгүй удсанаас болж нүд өвдөх нь элбэг билээ. Тиймээс хувийн ариун цэвэр сайтар сахиж байх нь нүдээ өвчлөхөөс урьдчилан сэргийлэх нэгээхэн арга юм. 

Ариун цэвэр сахих

11 Нуух, бохирыг цэвэрлэх

Нүд улайх бас нэгэн шалтгаан бол нүдэнд бохир орох, нулимсны сүв битүүрэх, ургамлын тоосонцор, аливаа харшил, гоо сайхны бүтээгдэхүүн, хурц үнэртэй бүтээгдэхүүн зэргээс болж болно. Тиймээс юун түрүүнд орой унтахын өмнө нүүрээ сайн цэвэрлэх, бохир гараар нухахгүй байхыг хичээх нь чухал юм. 

Нуух, бохирыг цэвэрлэх

12 Хүйтэн бүлээн жин тавих

Нүдэндээ хүйтэн бүлээн жинг 25-30 минутын турш тавих хэрэгтэй. Хэтэрхий хүйтэн жин нь нүдэнд ачаалал өгч, харвалт өгөх эрсдэлтэй тул болгоомжлоорой. Хүйтэн жин нь өргөссөн судсыг нарийсгаж. нүдний алжаал ядаргааг тайлдаг. Мөн өргөст хэмх, төмс зэргийг нимгэн хэрчээд жин тавьж болох юм. 

Хүйтэн бүлээн жин тавих

Нүдний хараа сайжруулах дасгал
- Нүдийг баруун зүүн тийш хөдөлгөнө. 
- Нүдийг дээш доош нь хөдөлгөнө. 
- Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ. 
- Нүдээ хурдан, эрчимтэй анивчина. 
- Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна. Дараа нь нөгөө талдаа давтана.
- Нүдээ хооронд нь ойртуулна. 
- Ойр ойрхон анивчих. 
- Оффисынхоо цонхонд дөхөж очоод эхлээд цонхон дээрх жижиг зураас г.м. /жижигхэн цаас наасан ч болно/ ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа байр, уул зэрэг зүйлс рүү шилжүүлнэ. Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана. 

Нүдний массаж 
Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөн хийж иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар руу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()