Өрнөөс хэрхэн хурдан гарах вэ?

Санхүүгийн хувьд биеэ дааж, хэний ч гарыг харахааргүй болохын тулд та эд хөрөнгө өвлөх, хонжворт сугалааны азтан болох ч шаардлагагүй. Эсвэл хэн нэгэн гоц ухаантан шиг байх албагүй юм. Гэхдээ бид хэдийг болтол цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд амьдрах вэ? Тиймээс өр хэмээх энэ намаг балчигаас хэрхэн гарах талаар маш хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. 

Өрнөөс хэрхэн хурдан гарах вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Төлөвлөгөө гарга

Юун түрүүнд ажлын төлөвлөгөөгөө сайтар гаргах хэрэгтэй. Хүнд өгөх ёстой мөнгө, байр, хоолны мөнгө, хэрэглээний зардал зэргийг нарийн тооцоолж, аль болох сул зардал гаргахгүй байх нь чухал юм. Хэрэгцээгүй зүйлд мөнгө урсгах нь таны өрийг улам бүр нэмэгдүүлнэ гэдгийг толгойдоо сийлж, аль болох үүнээс зайлсхийж явбал зүйтэй. Мөн сар бүр өрөндөө тогтмол хуримтлалыг хийж хэвших нь таны төлөх ёстой мөнгө, хүүнээс хасагдаж байдаг гэдгийг санаарай.

Төлөвлөгөө гарга

2 Яаралтай өрөө эхэлж төлөх

Төлөх ёстой өрнөөсөө аль чухал гэдгийг санаж, хамгийн чухал, яаралтай өрөө түрүүлж барагдуулах хэрэгтэй. Аль болох төлж дуусгах боломжтой бага өрнөөсөө эхлэх нь зүйтэй байна. Мөн илүү их хүүтэй, яаралтай өрөө өгөх нь танд бага дарамтыг учруулна. Бага гэлтгүй олдсон, илүүчилсэн мөнгөө өрнөөсөө өгч л байвал сайн гэдгийг ямагт ухаарч, боломж олдох төдийд мөнгөө хуримтлуул. Цаашид ч мөн аль болох бусдаас мөнгө зээлж, өр тавихгүй байх нь тал дээр анхаарлаа хандуулвал зохилтой.

Яаралтай өрөө эхэлж төлөх

3 Гэртээ хооллож байх

Гадуур хооллох нь таниас маш их мөнгө, цаг завыг шаарддаг. Тиймээс өртэй үедээ аль болох хэрэгцээгүй зүйлсэд цаг, заваа үрэлгүй, өрөө төлөхөд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гэртээ хооллох нь таны эрүүл мэндэд сайнаас гадна, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй. Өөрийн дуртай хүнсээ аль болох хямд төсөр газраас худалдан авч, түүгээрээ амттай сайхан хоолыг хийж идээрэй. 

Гэртээ хооллож байх

4 Нэмэлт ажил эрэлхийл

Өрөө дарж, амьдралаа сайн сайхан авч явахад хэн бүхэнд нэмэлт орлого, ажлын байр хэрэгтэй байдаг. Ингэснээр үндсэн ажлаараа хэрэглээгээ хангаж, нэмэлт орлогоороо өрөө төлөх боломжтой болох юм. Ажлын хажуугаар хийж болох нэмэлт цагийн ажил, эсвэл интернэт орчинд хийх ажил ч байсан болно шүү дээ. Хүүхэд асрагч, орчуулга хийх, түгээлт хийх, цахим хичээл заах гээд өөрийн авьяас чадварт тохирсон ажил мэргэжлийг хийх нь чухал.

Нэмэлт ажил эрэлхийл

5 Хэрэгцээгүй зүйлсээ худалдах

Гэртээ байгаа зүйлээ бүртгэж үзээд, шаардлагагүй зүйлсээ зарж борлуулан, өрөндөө өгөх хэрэгтэй. Бид олон жилийн турш анзааралгүй явсаар нэг л мэдэхэд гэртээ маш их хэрэгцээгүй сул зүйлсийг цуглуулсан байдаг. Танд хэрэггүй ч, хэрэгтэй нэгэн нь байж л таарна шүү дээ. Тиймээс дараа дараагийн удаа худалдан авалт хийх зүйлсээ нарийн төлөвлөж, чухал зүйлсийг л авч байгаарай.

Хэрэгцээгүй зүйлсээ худалдах

6 Эцэг эхийндээ амьдар

Хэрвээ орон сууцны төлбөр, амьдралын өртөг их, цаашаа илүүчлэх мөнгөгүй бол байраа хөлслөөд, түр эцэг эхийндээ амьдарч болно шүү дээ. Энэ нь таны өрийг төлж дуусгахад маш чухал хувь нэмрийг оруулах болно. Олон жил тусдаа байгаад хамтдаа амьдрах хэцүү байсан ч, амьдралын нэгээхэн сорилтыг давж байна гээд, сэтгэлээ чангатгаарай. Хамгийн чухал нь сэтгэл амар ажиллаж, амьдрах  нөхцлийг бүрдүүлэх юм.

Эцэг эхийндээ амьдар

7 Аль болох ихийг төлөх

Санхүүгийн эрх чөлөөнд хүрч, өрнөөсөө түргэн гарахыг хүсэж байвал, илүү төлөхийг хичээгээрэй. Олон жилийн турш, нэг ижил дарамттай амьдрах үнэхээр хэцүү шүү дээ. Тиймээс өөртөө, өрөөлд дарамтгүй амьдрахын тулд өрнөөсөө түргэн гарахыг зорилгоо болгох нь чухал. Хайртай дотны хүмүүсээсээ тусламж, дэмжлэгийг хүсэхэд буруудахгүй бөгөөд хамгийн гол нь тэдэндээ баярласан сэтгэлээ илэрхийлж, эргээд хариуг нь барих ёстой билээ. 

Аль болох ихийг төлөх

8 Хуримтлал үүсгэ

Хэдий өртэй байсан ч, тодорхой хэмжээний хуримтлалтай байх хэрэгтэй. Энэ нь таныг тооцоолоогүй эрсдэл, өөр олон зүйлсээс хамгаалах учиртай. Бага гэлтгүй хуримтлуулсаар, удалгүй өрнөөсөө гарч, сайхан амьдрах болно шүү дээ. Тиймээс одоогийн хүнд байдлаас түргэн гарч, аз жаргалтай амьдрахын төлөө гэр бүлээрээ хамтдаа зүтгэх нь илүү үр дүнтэй. 

Хуримтлал үүсгэ

9 Аль болох тайван байх хэрэгтэй

Сэтгэл санаа маш чухал. Өртэй байхад сэтгэл санаа нэг ч хором тайван байж чадахгүй. Гэвч та өөрийн хийх үйлдэл, нөхцөл байдалд аль болох ухаалгаар хандахыг хичээгээрэй. Энэ нь таны сэтгэлийг тайвшруулж, аливаа болчимгүй зүйлсээс хамгаалах болно. 

Аль болох тайван байх хэрэгтэй

10 Өр тавихгүй байх

Хамгийн сүүлд, төлж чадахгүй, өөрт дарамт учруулах өрийг дахин тавихгүй байхыг алтан дүрэм болгож мөрдөөрэй. Мөн өмнөх зээлээ төлж дуусаагүй байж, дахин зээл авах нь таныг улам бүр хүнд байдалд оруулах болно. Мөнгөө аль болох зөв зүйтэй зүйлд зарцуулж, эртнээс санхүүгийн төлөвлөгөөнд суралцаарай. 

Өр тавихгүй байх

173
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()