Гэрийн нөхцөлд батганаас салах хялбар арга

Өсвөр насныхан болон залуучуудад түгээмэл тохиолддог арьсны өвчлөлүүдийн нэг бол батга юм. Сайн үйлчилгээтэй гэх хүчтэй эм, бүтээгдэхүүнд хууртаж, арьсаа цочроон гэмтээсээр нэгэнт залхаж орхисон уу? Тэгвэл бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Түрийвчинд ээлтэй, гэрийн нөхцөлд хийж болох амархан эмчилгээний аргууд, болон арчлах заавар зөвлөмжийг хүргэж байна.

Гэрийн нөхцөлд батганаас салах хялбар арга
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Нүүрээ сайн цэвэрлэх

Батга нь нүүрэн дээрх илүүдэл тослогууд, арьсны нүх сүвийг битүүрүүлснээс үүсдэг. Тиймээс өглөө, оройд тогтмол гүн цэвэрлэгээг хийж байх нь чухал. Хэрвээ тослог арьстай бол өдөр нүүрээ цэвэрлээд, будгаа дахин сэргээж болох шүү дээ. Нүүр цэвэрлэгч, гуужуулагчаа хурууны өндгөндөө авч, тойрог хэлбэрээр иллэг хийсний дараа халуун бүлээн усаар угаагаарай. Мөн нүүр цэвэрлэгч хөвөн, порлоныг ашиглах боломжтой.

Нүүрээ сайн цэвэрлэх

2 Тэжээлийн тосыг зөв сонгох

Тэжээлийн тосыг арьсны онцлогт тохируулан зөв сонгох нь чухал. Ингэснээр арьс шаардлагатай шим тэжээлээр хангагдан, илүүдэл тослог үүсгэхгүйгээр арьсыг гэрэлтсэн, толигор болгодог. Тосны орц, найрлагаас шалтгаалан арьсанд үзүүлэх нөлөө, үйлчилгээ өөр тул анхаарч, сайтар ажиглаарай. Тослог болон холимог арьсанд лаванда цэцэг, төмс, өргөст хэмх, өндөг зэрэг сайн нөлөөтэй. Мөн гааны найрлага нь арьсыг сэргээж, өнгөлөг болгохоос гадна тослогыг тэнцвэржүүлдэг юм. 

Тэжээлийн тосыг зөв сонгох

3 Халуун ууранд арьсаа утах

Арьсны нүх сүвийг бүрэн нээж, цэвэрлэхийн тулд арьсаа гүн цэвэрлэсний дараа халуун уураар утах хэрэгтэй. Утах уурандаа 1 амны халбага сода хийж өгвөл илүү үр дүнтэй аж. 10 минут орчим нүүрээ утсаны дараа тэжээлийн тос, маскыг түрхэж өгөөрэй. Хэт халуун ууранд нүүрээ түлэхээс болгоомжлоорой. 

Халуун ууранд арьсаа утах

4 Тэжээлийн маск бэлтгэх

Саванд 1 амны халбага зөгийн бал, 1 өндөгний цагаан, 1 халбага лимоны шүүсийг хольж, нүүрэндээ маск болгон тавиарай. Энэ нь арьсыг цайруулж, тослогыг тэнцвэржүүлэн, батга гарахаас сэргийлэхээс гадна хатаах үйлчилгээг үзүүлдэг. Өндөг нь арьсны нүхжилтийг агшаах онцгой тустай. Хэрвээ хүсвэл маскандаа лаванда цэцгийн ханд, гааны навч зэргийг нэмж болох юм. 

Тэжээлийн маск бэлтгэх

5 Маскаа нүүрэндээ тавих

Бэлдсэн маскаа нүүрэндээ жигд, нимгэн түрхэж хаттал нь байлгаарай. Ингэснээр арьсанд илүү их тэжээл очих болно. 15 минут орчим болсны дараа маскаа халуун бүлээн усаар угаах хэрэгтэй.

Маскаа нүүрэндээ тавих

6 Далайн давс

Далайн давс нь батгыг хатаах, эмчлэх байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Гэхдээ маш болгоомжтой хэрэглэхгүй бол, эсрэгээрээ арьсыг хэт хуурайшуулах хандлагатай. Тиймээс арьсны онцлогтоо тааруулан багахан хэрэглэх байна шүү. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг судлаж үзэхэд илүүдэхгүй.

Далайн давс

7 Далайн давсаар арьсаа эмнэх нь

Бага зэрэг халуун усанд 3 цайны халбага далайн давсыг уусгаж, зуун настын шүүс, ногоон цайны ханд, зөгийн бал зэргийг нэмэх хэрэгтэй. 

Далайн давсаар арьсаа эмнэх нь

8 Маскаа тавих

Ингээд бэлэн болсон зуурмагаа арьсандаа жигд нимгэн түрхээрэй. 10 орчим минут байлгасны дараа угаах ёстой. 7 хоногт 1-2 удаа хэрэглэхэд тохиромжтой бөгөөд арьсыг хуурайшуулах, цочроох хандлагатай тул эмзэг, мэдрэмтгий арьстай хүмүүс болгоомжлох хэрэгтэй юм. Мөн нүднээс хол түрхээрэй.

Маскаа тавих

9 Цацлага хийх

Далайн давс, зуун настын холимогоор арьсны цацлага хийх боломжтой. Ингэснээр нүүрэн дэхь тослог багасаж, тэнцвэржих болно. 10 цайны халбага далайн давсанд 30 цайны халбага халуун усыг хийнэ. Дээр нь 10 цайны халбага зуун настын гель, ногоон цай, зөгийн балыг нэмээрэй.

Цацлага хийх

10 Цацдаг маск

Бэлтгэсэн уусмалаа шүршдэг саванд хийж, хөргөгчинд хадгалах хэрэгтэй. Нүдээ аньж арьсандаа шүршээд 10 минутын дараа нүүрээ угаах нь зөв. Арьс хуурайших магадлалтай тул, дараа нь тэжээлийн тосыг түрхэж хэвшээрэй.

Цацдаг маск

11 Биеэр тууралт гарах

Хэрвээ таны биеэр элдэв тууралт, батга гардаг бол далайн давстай халуун ваннд орох боломжтой. Ингэснээр биеийн илүүдэл арьс гуужиж, арьс зөөлрөхөөс гадна тослог тэнцвэрждэг. Ойролцоогоор 15 минут болсны дараа орондоо ороорой. 

Биеэр тууралт гарах

12 Шалтгааныг олох

Таны арьсанд ямар шалтгаанаар батга гарч байна вэ? Тэр шалтгааныг тодруулах хэрэгтэй. Бохирдол, вирус, химийн найрлагатай бүтээгдэхүүн, тослог ихдэх, шимэгч хорхой ч байж болох юм. Тиймээс юун түрүүнд арьсаа оношлуулах нь зүйтэй.

Шалтгааныг олох

13 Хөөсөн цэвэрлэгч

Батгатай арьсанд хөөсөн цэвэрлэгч илүү тохиромжтой байдаг. Элдэв химийн өндөр найрлагатай бүтээгдэхүүн нь арьсыг маш ихээр цочроож, гэмтээх хандлагатай тул болгоомжлох хэрэгтэй юм. Мөн гартаа маш бага хэмжээгээр авч, түүнийгээ тойрог хэлбэрээр иллэг хийж, бүлээн усаар зайлаарай.

Хөөсөн цэвэрлэгч

14 Угаах арга

Нүүрийг ойролцоогоор 1-5 минут угааж байж бүрэн цэвэрлэгддэг. Савандаад үрсний дараа бохирдол арилдаг гэвэл тэр эндүүрэл юм. Харин түүний оронд арьсаа ууранд утаж, гуужуулан иллэг хийх маягаар бүрэн цэвэрлэх хэрэгтэй. Нүүрээ арчихдаа, алчууранд зөөлөн дарж арчих ёстой байна.

Угаах арга

15 Их цэвэрлэгээний өдөр

7 хоногийн 1-2 өдрийг их цэвэрлэгээний өдөр болгох хэрэгтэй. Ингэснээр нүүрний бохирдол гүн цэвэрлэгдэж, тослог хуримтлагдаж, батга үүсэхээс сэргийлдэг. Мөн унтахынхаа өмнө заавал будгаа бүрэн арилгасны дараа амарч байгаарай.

Их цэвэрлэгээний өдөр

16 Нүүр угаах аргачлал

Нүүрийг үрж, хуруугаар хүчтэй дарж угаах нь зохимжгүй. Харин түүний оронд зөөлөн, усаар булхуулах маягаар угааж хэвшээрэй. Халуун, хүйтэн усаар сөөлжилж угаах нь үрчлээ, нүхжилтээс сэргийлдэг.

Нүүр угаах аргачлал

17 Батгаа шахаж болохгүй

Батга хичнээн муухай харагдаж байсан ч, та түүнийг дур мэдэн шахаж болохгүй. Хэрвээ шахахаар бол маш цэвэр цэмцгэр орчинд, зохих аргачлалаар шахаарай. Гэрийн нөхцөлд, бохир гараар батгыг шахах нь байдлыг бүр дордуулдаг юм. 

Батгаа шахаж болохгүй

18 Арьсаа нарнаас хамгаалах

Нарны хэт ягаан туяа нь арьсыг хөгшрүүлэх, хуурайшуулах хортой байдаг. Тиймээс гадаа гарахдаа нарны хамгаалалт, тос, халхавч сүүдрэвчийг сайтар зүүж, тосыг түрхэж хэвшээрэй. 

Арьсаа нарнаас хамгаалах

19 Хооллолтондоо анхаарах

Таны идэж байгаа хоол хүнс нь арьс болон гоо сайханд маш ихээр нөлөөлж байдгийг санаарай. Тиймээс аль болох шарсан, хуурсан хоол хүнс, тостой хурц хоолноос татгалзах нь зүйтэй. Эдгээр нь арьсны тэнцвэрийг алдагдуулж, батга гаргах, арьсыг хөгшрүүлэх хандлагатай.

Хооллолтондоо анхаарах

20 Зөв хооллолт

Харин түүний оронд, үр тариа, ширхэг ихтэй хоол, жимс жимсгэнэ, уураглаг хоол хүнс хэрэглэхийг зориорой. Шөлтэй, жигнэсэн хоол нь таныг тураахаас гадна, арьсыг торгомсог зөөлөн болгодог.

Зөв хооллолт

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()