Гэртээ зайрмаг хийж сурцгаая

Зуны халуун өдрүүдэд дотны найз аврагч бол яалтчгүй зайрмаг байдаг. Харин халуун байна гээд зайрмаг авч идээд байвал хамаг мөнгө дуусч, таргалаад л хоцорно. Иймээс та бүхэндээ гэртээ хийж болох амтат зайрмагнуудын жорыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр нь таны түрээвчийг хамгаалаад зогсохгүй, халууныг давах хамтрагч тань байх болно. 

Гэртээ зайрмаг хийж сурцгаая
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Тоортой зайрмаг

Орц:

  • Элсэн чихэр -  2 аяга
  • Сүү- 1 аяга
  • Өндөгний шар- 4 ширхэг
  • Давс- чимх
  • Тоорын нухаш- 2 аяга
  • Сүүн крем- 2 аяга
  • Ванилийн ханд- 1 халбага

Хийх арга: 

Томхон сав сонгож, үүндээ элсэн чихэр, сүү, өндөгний шар болон давсаа хийж сайтар хутгана. Үүнийгээ дундаж гал дээр халааж, буцалгаад, галаа багасгаж өтгөртөл нь 5 минут байлгаарай.  Дараа нь өөр нэгэн саванд тоорын нухаш, крем, болон ванилийн хандаа хийж хутгах бөгөөд үүнийгээ мөнгөлөг цаасаар бүтээж, хөргөгчинд 2 цаг байлгах юм. Товлосон цаг болсны дараа бэлдцүүдээ миксердэх бөгөөд болсон гэж үзвэл хэвэнд хийн хөлдөөхөд л хангалттай. 

 

Тоортой зайрмаг

2 Нэрстэй зайрмаг

Орц:

  • Сүүн крем- 2 аяга
  • Сүү- 2 аяга
  • "Cream Cheese"- 230 гр
  • Ваниль- 2 халбага
  • Хөлдүү нэрс- 2 аяга
  • Элсэн чихэр- 3 халбага
  • Нимбэгний шүүс- 2 халбага

Хийх арга: 

Нэрс, элсэн чихэр, нимбэгний шүүс зэргээ холин, дунд хэмийн гал дээр буцалгаж, шүүс гаргаж авах юм. Галаа бага зэрэг намдааж, шүүсээ өтгөрүүлэх бөгөөд болсон гэж үзвэл гаргаж 1 цаг хөргөгчинд байлгаарай. Одоо харин томхон аяганд "Cream Cheese"-ээ хийж, зөөлөртөл нь хутгаж, дарах аж. Сүү, сүүн крем, ваниль зэргээ хамтад нь миксердэж, өтгөрүүлэх ёстой байна. Ингээд хамгийн сүүлд тэгш хэмт намхан дөрвөлжин сав сонгож хамгийн дор нь сүүн кремийн холимогоо дээрээс нь нэрсний чанамал хамгийн сүүлд "Cream Cheese"-ээс хийж, хутга халбага зэргийг ашиглан, бага зэрэг хооронд нь хольж өгөөрэй. Үүнийгээ 6 цаг хөлдөөгчинд байлгах ёстой юм. 

Нэрстэй зайрмаг

3 Гүзээлзгэнэ болон гадилтай зайрмаг

Орц:

  • Гүзээлзгэнэ- 450 гр
  • Гадил- 4 ширхэг
  • Элсэн чихэр- 2 халбага

Хийх арга:

Үүнийг хийх нь тун хялбар аж. Орц нь амархан бөгөөд амтлаг, шим тэжээлт жимсний нэгдэл тул та гэр бүл, үр хүүхдүүдээ дайлаарай. Гадилаа хальсалж, харин гүзээлзгэнээ цэвэрлээд жижиглэн хэрчинэ. Үүндээ элсэн чихрээ нэмэх бөгөөд бага зэрэг хутгасны дараа блендэрт хийж миксердээрэй. Хормын төдийд таны дуртай зайрмаг бэлэн болох бөгөөд үүнийгээ хөргөгчинд хэсэг байлгаж идэх боломжтой төдийгүй хэр их хөлдөөх нь таны дур аж. 

Гүзээлзгэнэ болон гадилтай зайрмаг

4 Ореотой зайрмаг

Орц:

  • Сүүн крем- 2 аяга
  • Сүү- 2 аяга
  • Орео- 340 гр
  • Ваниль- 1 халбага

Хийх арга:

Орео печенийхээ 200 гр-ийг нүдэж, жижиглэнэ. Дараа нь сүүн крем, сүү болон ванилиа сайтар миксердэж, өтгөрүүлээд дээрээс нь жижиглэсэн ореогоо хийж, дахин миксердэнэ. Хамгийн чухал нь орео бутарч, крем өтгөрөх ёстой бөгөөд болмогц нь жижиг саванд хуваан хийж дээр нь үлдсэн "орео"-гоо хугалж хийгээрэй. Үүнийгээ хөлдөөгчинд 6 цаг байлгах ёстой аж. 

Ореотой зайрмаг

5 Шоколад, интоортой зайрмаг

Орц:

  • Сүүн крем- 2 аяга
  • Сүү- 2  аяга
  • Ванилийн нунтаг- 1 халбага
  • Интоорын чанамал, компот- аяганы дөрөвний гурав
  • Хар шоколад- 1 бүтэн

Хийх арга:

Сүүн кремээ миксердэж өтгөрүүлнэ. Үүндээ сүүгээ бага багаар хийж дуусгаад сүүлд нь ванилийн нунтагаа хийгээрэй. Дараа нь жижиглэсэн шоколад болон интоороо хийх бөгөөд сайтар миксэрдэж, жигд болгоно. Ингээд бэлдсэн зайрмагаа 4-6 цаг хөлдөөсний дараа идэж хэрэглэж болох юм. 

Шоколад, интоортой зайрмаг

162
таалагдаж байна

35
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()