Ухаалаг утас эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?

Өдгөө маш олон хүмүүст, ухаалаг гар утас нь амьдралынх нь чухал хэсэг болсон билээ. Гэвч энэ нь бидний эрүүл мэндэд төдийлөн сайнаар нөлөөлдөггүй юм. Гар утасны долгион нь зүг бүр цацрагийг дамжуулж байдаг бөгөөд тэдгээр нь хүний биед шингэж, аажмаар хорт хавдар, ноцтой өвчлөлд хүргэдэг аж. Нас биед хүрсэн хүмүүст л ийн аюултай байхад, бага насны хүүхдүүд тэр дундаа нярай хүүхдэд хэр зэрэг хортой байх нь ойлгомжтой шүү дээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Ухаалаг утас эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?
Хаах
Сурталчилгаа

1 Ургийн хөгжилд муугаар нөлөөлдөг

Wi-Fi сүлжээний цацраг, ухаалаг гар утасны туяанд их өртөх нь хэвийн эсийн хөгжил, ялангуяа ургийн хөгжилд саад учруулдаг байна. Тиймээс жирэмсэн эхчүүдэд онцгой хор нөлөөтэйг сэрэмжлүүлжээ. Мөн дөнгөж өсч буй залуу эд эсүүдэд сөргөөр нөлөөлдөг аж. Түүгээр ч зогсохгүй, хэвийн эсийн хөгжил, ялангуяа ургийн хөгжилд  нөлөөлж, өсөлтгүй ураг, үр зулбалт зэрэг аймшигтай эрсдлийг араасаа дагуулдаг. Одоо мэдэгдэхгүй ч, хэдэн жилийн дараа хор уршиг нь мэдэгддэг гэхээр үнэхээр аюултай юм. 

Ургийн хөгжилд муугаар нөлөөлдөг

2 Нойр хулжаадаг

Хүмүүс унтахынхаа өмнө гар утсаар тоглох, Wi-Fi орчинд интернэтээр мэдээ, мэдээлэл үзэх зэрэг нь нойргүйдэлд хүргэдэг. Үүнээс болж маш олон өвчний эх үндэс тавигддаг. Мөн нүдний хараанд муугаар нөлөөлөх, даралт ихэсгэх, стресс ядаргаанд оруулах зэрэг хор уршигтай байна. Ялангуяа Wi-Fi сүлжээний цахилгаан соронзон цацрагийг салгалгүйгээр шөнөжин асаалттай байлгах нь тархийг амраадаггүй бөгөөд үүнээс болж хүмүүс хар дарах, сэргэг бус болох ядрах зэргээр сөрөг шинж тэмдгүүд нэмэгдэнэ.

Нойр хулжаадаг

3 Эмэгтэйчүүдийн өвчлөлийг үүсгэдэг

Гар утас, компьютер, соронзон орны долгион нь сав, хөхний хавдар, үрэвсэл, нуруугаар чилэх, үс унагах,  сарын тэмдгийг тогтворгүй болгох зэргээр маш сөрөг нөлөөг үзүүлдэг. Түүнээс гадна тархины сэтгэн бодох чадвар, ой тогтоолтонд нөлөөлж, мартамхай, уймраа нэгэн болгодог байна. Тиймээс онц шаардлагагүй үедээ тэдгээрээс хол байж, өөрийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. 

Эмэгтэйчүүдийн өвчлөлийг үүсгэдэг

4 Эсийн өсөлтийг удаашруулдаг

Данийн ахлах ангийн сурагчид эсийн өсөлтийн талаар нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Тэд утасгүй интернэттэй өрөө, болон цахим ертөнцөөс тусгаарлагдсан өрөөнд ургамал суулгаж, 10 хоногийн турш ажигласан байна. Гэвч хариу нь хэн бүхнийг алмайруулахаар гарчээ. Интернэттэй өрөөний цэцэг хатаж хорчийн, үхэж байсан бол эрүүл орчинд ургасан цэцэг дэлгэрч, маш гоё гүн ногоон өнгөтэй болсон байна. Үүнээс харахад гар утас, интернэт нь бидний биед хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа нь ойлгомжтой юм.   

Эсийн өсөлтийг удаашруулдаг

5 Тархинд муугаар нөлөөлдөг

Бид үргэлж ухаалаг гар утсаар өөр хоорондоо ярих, зурвас илгээн кино үзэх нь тархины ой тогтоолтонд сөргөөр нөлөөлж, цаашлаад хорт хавдарт хүргэдэг байна. Гар утасны цацраг нь интернэтийн долгионтой нийлснээр маш сөрөг туяаг цацруулж байдаг. Хэрэв тэдгээр туяа бидний биеийг хэрхэн нэвтэлж, үзэгдэж байгааг харвал яг л "аалзны тор" адил үзэгдэх ажээ. 

Тархинд муугаар нөлөөлдөг

6 Үргүйдэлд хүргэдэг

Хамгийн аймшигтай нь гар утас, компьютер, интернэтийн цацраг нь эрчүүдийн эр бэлгийн эсийг үхүүлж идэвхигүй болгох, цаашлаад үргүйдэлд хүргэдэг байна. Тиймээс гар утсаа өмдний халаасандаа хийхгүй байх, гэртээ байхдаа аль болох цаг хугацаатай оролдож, унтах газраасаа өөр өрөөнд тавих хэрэгтэй. Энэ мэт шалтгаанаас үүдэн сүүлийн үед эрчүүдийн дунд үргүйдлийн өвчин, толгойг нь шаналгасаар байгаа юм. 

Үргүйдэлд хүргэдэг

7 Зүрхний шигдээс үүсгэнэ

Ухаалаг гар утас нь тархи, урагт нөлөөлөөд зогсохгүй зүрхэнд ч мөн сөргөөр нөлөөлдөг байна. Удаан хугацаанд утсаар оролдох ярих, интернэт орчинд ажилласнаар зүрх дэлсэж, бачимдах, толгой эргэх, дотор муухай оргих зэрэг шинжүүд хурц илэрдэг. Энэ нь ялангуяа нас ахимаг болон бага насны хүүхдүүдэд тохиолдох нь элбэг юм. 

Зүрхний шигдээс үүсгэнэ

8 Төрөлтийн хүндрэл үүсгэдэг

Жирэмсэн байх хугацаандаа гар утсаар их оролддог, компьютерийн ард удаан хугацаагаар суудаг байсан бол хожим төрөх болоход ихээхэн хүндрэлийг учруулдаг. Мөн жирэмсний эрт үед, ураг зулбах, ой ухааны дутагдалтай хүүхэд төрөх нь элбэг гэнэ. Тиймээс бие давхар ээжүүдэд хандан, аль болох гар утас, компьютер, интернэтээс хол байхыг сануулж байна.

Төрөлтийн хүндрэл үүсгэдэг

9 Хавдрын эх үүсвэр болдог

Эдгээр хорт туяа, цацрагууд нь аливаа хавдрыг тэтгэж, улам томруулан, ноцтой байдалд аваачиж болно. Гэвч энэ талаар хараахан тодорхой, баттай баримтыг дэлгээгүй байна. Гэсэн ч маш их цахилгаан соронзон орон, цацраг идэвхит туяа нь хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг амьтан дээр хийсэн судалгаагаар баталсан юм. 

Хавдрын эх үүсвэр болдог

10 Хүүхдэд сөрөг нөлөөтэй

Сүүлийн үед хүмүүс хүүхдүүддээ гар утас өгч тоглуулах нь, асар хортой гэдгийг ойлгох болсон. Эрдэмтэн судлаачид, эмч нар ч мөн энэ тал дээр ч ижил байр суурьтай байгаа юм. 3-5 насны хүүхдүүдийн хувьд, өдөрт 2 цагаас дээш хугацаагаар гар утас, таблет зэргээр тоглох нь хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болох, өсөлт хөгжил нь удаашрах, хордох, тархины хөгжлийг саатуулах гээд олон сөрөг нөлөөтэйг баталжээ. Мөн үүнээс болж хүүхдүүд гар утас, компьютерт ихээхэн донтох болж, асуудал дагуулсаар байна. Нэгэнт технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа өнөөгийн нийгэмд ухаалаг хэрэглээнээс татгалзах амаргүй. Гэсэн ч хүүхдийнхээ эрүүл мэнд, ирээдүйг аврахын тулд ямар нэгэн алхам хийхээс өөр аргагүй болоод байна.

Хүүхдэд сөрөг нөлөөтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()