Дэлхийн хамгийн аймшигтай манекен

Мексикийн Чихуахуа муж дахь нэгэн дэлгүүрийн шилэн хоргоны цаана сүүлийн 75 жилийн турш зогсож байгаа "La Pascualita" буюу бяцхан Pascuala гэдгээрээ алдартай хуримын даашинзны манекений талаар нуруугаар хүйт даам түүхийг танд хүүрнэе. Нэг манекен нэг дэлгүүртээ бүхэл бүтэн 75 жилийн турш байна гэдэг бага зэрэг сонин санагдаж байгаа биз? Гэвч энэ юу ч биш. Харин хамгийн хачирхалтай зүйлийг одоо танд ярьж өгье. La Pascualita хэмээх энэхүү манекен нь дэлгүүрийн эзний төрсөн охины сайтар занданшуулсан шарил гэсэн цуу яриа тэндэхийн хүмүүсийн дунд байдаг ажээ.

Дэлхийн хамгийн аймшигтай манекен
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

Олон жилийн турш La Pascualita-гийн түүх нь дэлгүүрээр үйлчлүүлэгчид болон олон нийтийн мэдээллийн хэрэгсүүдийн анхаарлыг татсаар иржээ. Өнөөдөр энэхүү дэлгүүрт Өмнөд Америк, АНУ болон Европын жуулчид шилэн хоргоны цаана даашинз өмсөн зогсох бүсгүйн цогцосыг харахын тулд дэлгүүрээр орж гарах нь олширсон байна. Дэлгүүрт орсон хүмүүс шилэн хоргоны цаана зогсох La Pascualita манекенийг нүдээ чилтэл ширтэж, жинхэнэ хүний цогцос эсэхийг нь олж мэдэхийг хичээцгээдэг байна. Хүмүүс La Pascualita-гийн гүнзгий гуниг тээсэн харц, биеийнх нь зарим нэг хэсгүүд болон нүүр царайг нь хараад, үнэхээр хэзээ нэгэн цагт амьдарч байсан хүний цогцос гэдэгт нь бүрэн итгэлтэйгээр буцацгаадаг ажээ.

Энэ манекений талаар итгэхийн аргагүй түүхүүд үлгэр домогт мэт яригддаг боловч нэгийг нь ч баталгаажуулсан удаагүй. Тодорхой баримт сэлт ч үгүй ажээ. Зарим хүмүүс уг дэлгүүр дотор шөнө бүр францын нэгэн шидтэн нисч ирээд, даашинз өмссөн бүсгүйн хүүрийг амь оруулж, хотоос авч яваад, үүр цайхаас өмнө эргүүлэн авч ирдэг гэсэн домог яриа хүүрнэж байв.

Манекений нүд нь эргэлдэж, дэлгүүр доторхийг бүхэлд нь ажигладаг гэж зарим хүмүүс үздэг. Шөнийн цагаар тэрээр цонхны дэргэдэх байрлалаа байн байн өөрчилдөг гэх ч яриа бий.  Эдгээр түүхүүд бүгд аймшигтай сонсогдож байгаа нь мэдээж. Pascualita-г өдөр бүр харж, долоо хоногт хоёр удаа хувцасыг нь сольдог дэлгүүрийн ажилчдад бүүр ч аймшигтай байдаг биз ээ. Тэд хувцасыг нь солих ажлаа хаалттай хөшигний цаана, хэнд ч харагдахгүйгээр хийдэг байна. Уг дэлгүүрийн ажилтан Sonia Burciaga хэлэхдээ: “Pascualita-гийн дэргэдүүр өнгөрөх бүрт нуруугаар хүйт дааж, хүйтэн хөлс цутгадаг. Түүний гар нь үнэхээр олон жил хадгалагдсан шарил болохыг нь илтгэж байдаг. Түүний хөлийн судаснууд нь өргөсч бүдүүрсэн болох нь даашинзны доороос харагддаг. Би түүнийг жинхэнэ хүн гэдэгт бүрэн итгэлтэй байдаг.”-гэжээ. Pascualita үнэхээр 75 жил хадгалагдсан цогцос юм болов уу?

Орон нутгийн хүмүүс бүгд La Pacualita-г удаан хадгалангдсан цогцос гэдэгт итгэлтэй байхад, интернетээр үүнийг байж боломгүй зүйл гэдгийг нотлон тайлбарласан баримтуудыг олноор тавьжээ. Занданшуулсан шарилын музейн мэргэжилтнүүд жишээлбэл занданшуулсан шарилыг ямар ч битүүмжгүй, жирийн агаарын температурт ийм удаан хадгалах боломжгүй гэж тайлбарлаж байгаа юм. Гэхдээ хүмүүс зарим нэг шалтгаанаас болж цогцсыг энгийн температурт хадгалах нь харин ч боломжтой зүйл гэдэгт итгэж байгаа ажээ. Харин нэгэн мэргэжилтний хэлснээр бол үнэхээр цогцосны таван цулыг нь авч, сайтар занданшуулсан ч гэсэн дорхноо муудаж, ялзарч эхэлдэг гэдгийг хэлжээ. Мөн тэрээр Ленин болон Мао Зидуний шарилууд ч гэсэн маш дээд зэргийн тусгай орчинд хадгалагддаг бөгөөд тусгай мэргэжилтнүүдийн байнгын хяналтанд байдаг учраас гайгүй харагддаг. Гэхдээ тэд ихэвчлэн цогцосыг оршуулах хүртэл нь л аятайхан харагдуулах зорилгоор ингэж занданшуулдаг. Харин ийм цогцос дээд талдаа 2 долоо хоноод л ахин арчилгаа шаардахуйц болон муудаж эхэлдэг гэжээ.

98
таалагдаж байна

134
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()