Америк оюутнууд хэрхэн зугаацдаг вэ?

Оюутан залуусын хувьд шоу, зугаа цэнгэл нь тэдний амьдралын салшгүй чухал зүйлсийн нэг юм.Ялангуяа их сургууль, коллежийн төгсөх жилд оюутнууд, хамт олноороо доргио үдэшлэг, задгай партиг зохион байгуулж, зугаацдаг. Тэгвэл Америкийн их дээд сургуулийн коллежүүд хэрхэн шоуддаг бол? Та энэ талаар урьд нь эргэцүүлж байсан уу. Тиймээс та бүхэндээ Америкийн томоохон их дээд сургуулийн оюутнууд хэрхэн зугаацаг талаар сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.

Америк оюутнууд хэрхэн зугаацдаг вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 "Сиракус" (Syracuse)

Тус сургууль нь Нью-Йорк хотын хойд хэсэгт байрладаг бөгөөд улсдаа дээгүүрт бичигддэг байна. Сургуулийн оюутнууд нь маш доргио, жинхэнэ шоудаж чаддаг гэвэл ононо. Учир нь тухайн сургуулийн зохион байгуулсан, оролцсон шоунууд нь үргэлж доргио болдог бөгөөд охидынх нь зургууд энд тэндхийн сэтгүүлд хүртэл тавигддаг аж. Тэгж бодохоор үнэхээр халуухан, шоучин охид ихтэй байгаа биз. 

"Сиракус" (Syracuse)

2 "Баруун Виржиниагийн их сургууль" (West Virginia University)

Америкийн шилдэг сургуулиудийн нэг  ажээ. Учир нь сургалт болон заах арга барил зэргүүдээрээ тэмцээн уралдаанаас маш олон шагналыг авч байжээ. Мөн тус сургууль нь төгсөлтийн үдэшлэг, шоу цэнгээнийг жинхэнэ утгаар нь тэмдэглэж, хөгжилдөж чаддаг ховорхон сургуульд тооцогддог. Зөвхөн шоу, үдэшлэг ч гэлтгүй хөлбөмбөг, спортын наадамд өргөнөөр оролцдог байна. Сургуулийн хөвгүүд нь урлаг соёл, спортын арга хэмжээнд үнэхээр авьяаслаг гэнэ шүү.

"Баруун Виржиниагийн их сургууль" (West Virginia University)

3 "UPenn"

Бизнесийн салбарт хүчирхэг удирдагчдыг бэлтгэдэг тус сургуулиас маш олон чадварлаг залуу хүчнүүд жил бүр төрөн гардаг байна. Тэд суралцахын хажуугаар жинхэнэ доргиж чаддаг,  цоглог хамт олон юм. Сургуулийн захиргаанаас ч тэр, оюутнуудын шоу, үдэшлэгт зориулан тусгай санхүүжилтийг бүрдүүлдэг бөгөөд оюутнууд ч үүнд нь сэтгэл хангалуун байдаг нь ойлгомжтой. Энэхүү сургуулийн оюутнуудад тусгайлан үйлчилдэг цэнгээний газар хүртэл байдаг гэнэ шүү.

"UPenn"

4 "Майами их сургууль" (University of Miami)

Хэрвээ та шоу, зугаа цэнгээнд дуртай бол энэхүү сургууль танд лавтай таалагдах болов уу. Учир нь уур амьсгалын хувьд ч тэр үнэхээр нарлаг, сайхан орчинтой учир зугаацахад хүртэл тохиромжтой аж. Далайн эрэг, дал модны сүүдэрт хүйтэн шар айраг шимж, үдэшлэгийг илүү мартагдашгүй болгодог байна.

"Майами их сургууль"  (University of Miami)

5 "Техасын их сургууль" (University of Texas)

Техасын их сургууль нь үнэхээр доргио, цоглог залуусаар дүүрэн юм. Сургуулийн сургалт, арга барилаас гадна, маш олон гайхалтай хөгжмийн фестиваль, бүхий л төрлийн арга хэмжээнүүдээр дүүрэн. Мөн спорт, урлагийн арга хэмжээнд ч тэр үнэхээр идэвхитэй оролцдог байна.

"Техасын их сургууль"  (University of Texas)

6 "Колорадо мужийн их сургууль" (Colorado State University)

Тэднийг нэг үгээр хэт замбараагүй хэмээн нэрийдэж болно. Тус мужид хар тамхи ихээр худалдаалагддаг тул оюутан залуус ихээр хэрэглэж, шоуддаг юм. Мэдээж согтууруулах ундаа ч мөн үүнд нь багтдаг бөгөөд өөрийн ухаанаа алдсан залуус элдэв буруу зүйл, гэмт хэрэг үйлдэх нь элбэг.

"Колорадо мужийн их сургууль" (Colorado State University)

7 "Айовагийн их сургууль" (University of Iowa)

Сургууль бүр уйтгартай, хичээл номд дарагдсан байдаг гэж үү? Тэгвэл мэдээж үгүй. “Айовагийн их сургууль” нь оюутнуудаа цор ганц хичээлээ нүдэх биш хөгжих цэнгэх боломжыг нь ч гаргаж өгдөг байна. Залуу халуун насаа хөгжилдөж өнгөрөөхгүй бол хөгширсөн хойноо харамсаад хэцүү байна гэдгийг мэдэх тул оюутан залуус эртнээс сэргийлж, элдэв арга хэмжээ зохион байгуулдаг юм. Энэ нь тэдний найз нөхдийн хүрээг тэлж, цагаа тун ч зугаатай өнгөрүүлдэг аж.

"Айовагийн их сургууль"  (University of Iowa)

8 “Пенсилвани мужийн их сургууль" ( Penn State)

Тус сургуулийн хөлбөмбөгийн баг нь улсынхаа томоохон болоод хүчирхэг багт нэрлэгддэг юм. Энэхүү баг нь 107,000 гаруй шүтэн бишрэгчтэй бөгөөд хөлбөмбөгийн тойрсон хөгжөөнт үдэшлэг тасрана гэж үгүй. Тэд нар гартал хөгжилдөж, насны хязгааргүй цэнгэлдэнэ.

“Пенсилвани мужийн их сургууль" ( Penn State)

9 "Висконсины их сургууль" ( University of Wisconsin)

Спорт, урлаг үдэшлэг зэргээр мужынхаа ямар ч сургуулийг урдаа гишгүүлдэггүй юм. Тус сургуулийн сагсанбөмбөг болон хөлбөмбөгийн баг нь маш чадварлаг бөгөөд халуухан охидоороо ч алдартай. Тэд Халловины баярыг маш онцгой болгож тэмдэглэдэг төдийгүй Мэдисон хотын төв гудамжинд элдэв баг өмссөн оюутнууд гүйлдэж, үдэшлэг зохион байгуулдаг аж. Мөн тэмдэглэлт зүйлс болсон үгүй хамааралгүй тэд зүгээр л наргиж цэнгэдэг.

"Висконсины их сургууль" ( University of Wisconsin)

10 Аризонагийн их сургууль (University of Arizona)

Тус сургууль нь тогтмол үдэшлэг цэнгүүн зохион байгуулдаг гэдгээрээ тун ч алдартай. Тус сургууль нь кампустай бөгөөд оюутнууд үргэлж нэг дор байдаг тул хөгжөөн цэнгүүн тасрана гэж үгүй. Амралт эхлэхэд тэдний хувьд яг л диваажингийн үүд нээгдлээ гэсэн үг төдийгүй усан сан болон шар айраггүйгээр Аризонагийн их сургуулийн үдэшлэгийг төсөөлөх ч аргагүй. Баяр бүрийг маш өвөрмөц болоод хөгжилтэй зохион байгуулж, олон оюутныг хамарч чаддаг аж.

Аризонагийн их сургууль (University of Arizona)

32
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()