Витамины дутагдалд орсноо хэрхэн мэдэх вэ?

Ялангуяа хаврын улиралд бид шаардлагатай шим тэжээлээр дутагдан, маш ихээр ядарч, түүнээс үүдэн өвчлөлд мэдрэмтгий болдог шүү дээ. Тэгвэл өөрийн биед гарч буй өөрчлөлт болон, шинж тэмдгээр өөртөө ямар витамин дутагдаж байгааг мэдэх зөвлөгөөг танилцуулья. Бид энэ хорвоод нэг л амьдарна. Тиймээс биеэ хайрлаж, өдөр тутамдаа шим тэжээлтэй хоол хүнсийг идэн, цэвэр агаарт гарч байгаарай.

Витамины дутагдалд орсноо хэрхэн мэдэх вэ?
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Булчин, үе мөчөөр хөндүүрлэх

Хэрвээ таны булчин, үе мөчөөр маш их өвдөж, дээшээ доошоо шатаар буух, явган алхахад хүндрэлтэй болж байгаа бол, таны биед Д витамин дутагдсаныг илтгэнэ. Мөн кальци, ясны бэлдмэлийг сайтар хэрэглэж, өдөр наранд 30 минут орчим байх хэрэгтэй. Ингэснээр арьсаар дамжуулан, бид биедээ хэрэгцээтэй амин дэмийг авах учиртай. Мөн зориулалтын витаминыг авсан ч болно шүү дээ. Хоол хүнсэндээ цагаан идээ, махыг түлхүү хэрэглээрэй.

Булчин, үе мөчөөр хөндүүрлэх

2 Хөлийн тавхай, ул өвдөх

Хөлийн тавхай, ул өвдөж, алхах гишгэхэд хүндрэлтэй болсоор байгаа бол таны биед нэн шаардлагатай В12 витамин дутагдаж байж болох юм. Тус витамин нь загас, тахиа, сүү, цагаан идээнд түлхүү агуулагддаг билээ. Мөн аль болох тайван байж, өөрийгөө стресстүүлэхээс болгоомжлоорой.

Хөлийн тавхай, ул өвдөх

3 Нүдний хараа муудах

Нүдний хараа мэдэгдэхүйц муудаж, хүний царай танихгүй байх, аливаа зүйлийг маш бүүдгэр харж байгаа бол танд А витамин дутагдаж байна. Мөн Д витаминаас болж ийнхүү ижил шинж тэмдэг илэрч болно. Тиймээс та хоол хүнсэндээ лууван, төмс, өндөг, олон төрлийн жимс ногоог сайтар хэрэглэж, нүдний дасгалыг хийж хэвшээрэй. 

Нүдний хараа муудах

4 Хөдөлгөөн удааширна

Биеийн хөдөлгөөн удааширч, үе мөч гацах, алхах, гүйх зэрэгт хүндрэл учирч байгаа бол танд Е, В12 витамин дутагдаж байж болох юм. Тиймээс аль болох уураглаг хоол хүнс, мах, самар, үр тариа, өндөг зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.

Хөдөлгөөн удааширна

5 Шарх удаан аних

Аливаа шарх бэртэл удаан эдгэж байгаа нь таны биеийн эсэргүүцэл муу байгааг илтгэдэг. Тиймээс танд юун түрүүнд С витамин хэрэгтэй. Хоол хүнсэндээ цитрусын төрлийн жимс жимсгэнэ, нэмэлт витаминыг хэрэглэж болох юм.

Шарх удаан аних

6 Ерөнхий биеийн байдал дордох

Бие тань нэг л чилээрхээд, сэтгэл санаа ч тэр үнэхээр тогтворгүй байгаа бол та юун түрүүнд эмчид хандаарай. Мөн танд В1, В12, витаминууд дутагдаж байх магадлалтай. Элэг, вандуй, шош, зэргүүдийг хүнсэндээ түгээмэл хэрэглэхийг хичээгээрэй.

Ерөнхий биеийн байдал дордох

7 Амнаас эвгүй үнэр гарах

Хэрвээ хичнээн ам, шүдээ угаасан ч таны амнаас таагүй үнэр үнэртэж, өөрт зовиуртай байгаа бол та шүдний эрүүл ахуйг эмчид харуулахаас гадна В3 витаминыг хүнсэндээ хэрэглээрэй. Энэхүү витамин нь мах, загас, наран цэцгийн үр, шош зэрэгт ихээр агуулагддаг. 

Амнаас эвгүй үнэр гарах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()