Араар тавилтаар тэргүүлдэг 10 улс орон

Өнөөгийн нийгэмд гэр бүлээ хуурч, араар тавих асуудал ихээр гарах болсон. Энэ нь эмэгтэйчүүдийн оролцоо, байр суурь илүү их болсонтой сэтгэл судлаачид холбон тайлбарладаг билээ. Энэ явдлаас болж зарим нэг нь ханиа уучилж мартахаар шийддэг бол, нөгөө хэсэг нь харилцаагаа салалтаар дуусгадаг нь харамсалтай. Ингээд гэр бүлийн замбараагүй явдлаараа тэргүүлэгч улсуудыг танилцуулж байна.

Араар тавилтаар тэргүүлдэг 10 улс орон
iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа

10 Финлянд

Финлянд улсын эрчүүд тэр тусмаа гэрлэсэн эрчүүд нь маш хүүхэмсэг, явдалтай хүмүүс байдаг. Хайрлана гэж авч суусан гэргийгээ хуурч, хаа хамаагүй бүсгүйчүүдтэй нууцаар явалдах нь элбэг бөгөөд нийт гэрлэсэн эрчүүдийн 36 хувь нь эхнэрээ араар тавьдаг аж. 

Финлянд

9 Англи

Араар тавилтаар улс орнуудыг ардаа орхидог Англи улс үүгээрээ бахархах нь юу л бол? Энэ тал дээр улсаас ямар нэгэн арга хэмжээ авч ажилладаггүй бөгөөд тухайн хүний ухамсар сэтгэлгээнээс хамаарах юм. Нийт гэрлэсэн эрчүүдийн 38 хувь нь гэр бүлээ хуурч явдаг төдийгүй ихэвчлэн гэрлэсэн бүсгүйчүүдтэй холбогддог нь гайхмаар...

Англи

8 Испани

Тус улсын араар тавилтын хувь нь 39 бөгөөд үүнээс үүдэн салалтын хувь ч мөн өндөр юм. Гэвч шашин шүтлэгээс болж, араар тавих нь  багасч байгаа ч, энэ хувь цаашдаа өсөх хандлагатай байгаа нь харамсалтай. Судлаачид үүнийг тайлбарлахдаа, Испани хүмүүс зугаа цэнгэлд дуртай, хийхээсээ хөгжилдөх нь их тул ийн байдалд хүрсэн хэмээжээ. 

Испани

7 Бельги

Нийт гэрлэсэн хүмүүсийн 40 хувь буюу хоёр хүн тутмын нэг нь гэр бүлээ хуурч байдаг гэсэн судалгаа байдаг юм. Энэ нь тус улсад байх энгийн асуудлын нэг бөгөөд ихэнх хүмүүс нь үүнтэй хэдийн эвлэрчихсэн байдаг нь сонирхол татна.

Бельги

6 Норвеги

Цахим сүлжээг ашиглан араар тавих явдал түгээмэл тохиолддог ажээ.  Гэр бүлтэй хүмүүсийн 41 хувь нь нууц амрагтай байдаг бөгөөд энэ нь тэдний хувьд тийм ч сүртэй зүйлсийн нэг биш гэнэ шүү. 

Норвеги

5 Франц

Хайр дурлалын орон гэгддэг болоод тэр үү хүмүүс нь нэг хүнээ насан туршдаа хайрлана гэдэг тун ховор аж. Араар тавилтын хувь нь 43 бөгөөд нийгэмдээ ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг билээ. 

Франц

4 Герман

Нийт хүн амынх нь 60 гаруй хувь нь араар тавилтын хүлээн зөвшөөрдөг байна шүү. Харин гэр бүлтэй хүмүүсийн 45 хувь хууль ёсны ханиа хуурдаг төдийгүй үүндээ гэмшин, санаа зовох нь харьцангуй бага аж. 

Герман

3 Итали

Тус улсын араар тавилтын хувь нь 46 боловч салалтын хувь нь тун ч бага байдаг аж. Ихэнх хүмүүс үүнийг байх зүйл гэж ойлгодог бөгөөд сүртэй асуудал гэж үздэггүй байх юм. 

Итали

2 Дани

Дани улсад араар тавилт нээлттэй чөлөөтэй гэж болно. Насанд хүрэгчдийн сайт, дэлгүүрүүд ихээр байдаг бөгөөд үүнийг ашиглан, хүмүүстэй цэнгэж, цаашлаад нэг оронд орж ч болдог. Харин үүнийг нь гэр бүлийн хүн нь зүгээр нэг "секс" хэмээн үзэж, эрх чөлөөг нь хүндэтгэдэг аж. 

Дани

1 Тайланд

Ингээд дэлхийн араар тавилтын хувиар тэргүүлдэг улсаар Тайланд тодорчээ. Үүнийг гайхаад байх зүйл ч үгүй юм. Тус улс нь дэлхийд биеэ үнэлэлт, секс аялал зэргээр тэргүүлдэг бөгөөд насанд хүрэгчдэд зориулсан бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлдэг байна. Тиймдээ ч гэр бүлийн хоёр бие биенээ хуурч мэхлэх нь байх л зүйл боловч гол нь сэтгэл зүрх, чин хайраа алдахгүй байхыг хүсдэг аж. 

Тайланд

62
таалагдаж байна

121
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()