Арьсаа арчлахад, бидний гаргадаг 15 алдаа

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань гоо сайхандаа түлхүү анхаарах болжээ. Энэ нь ч зөв юм. Гэвч бид өдөр тутамдаа хийдэг арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнээ буруу сонгох, амьдралын зохисгүй хэвшлээсээ болж, гоо сайхнаа өөрийн биеэр сүйтгэж байдаг. Тиймээс ч та бүхэндээ зориулан, арьсаа арчлахад гаргадаг түгээмэл 15 алдааг танилцуулья.

Арьсаа арчлахад, бидний гаргадаг 15 алдаа
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Буруу бүтээгдэхүүн сонгох

Бид үнэтэй, чанартай гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгон авахаасаа урьдаар, юун түрүүнд өөрийн арьсыг тодорхойлуулах хэрэгтэй. Заримдаа хичнээн сайн гэсэн бүтээгдэхүүнийг хэрэглээд ч тусыг өгөхгүй байх нь олон шүү дээ. Харин арьсаа оношлуулж, түүндээ тохирсон тосыг хэрэглэснээр илүү хурдан үр дүнгээ өгөх болно.

Буруу бүтээгдэхүүн сонгох

2 Нарны тос хэрэглэхгүй байх

Охид бүсгүйчүүд нарны тосыг зөвхөн нартай үед түрхэх ёстой хэмээн эндүүрдэг. Гэвч нарны тос нь таны арьсыг хэт ягаан туяа, нарны гэрэл, салхинаас зэрэг хамгаалдаг байна. Тиймээс үүнийг өдөр тутамдаа тогтмол түрхэж хэвшээрэй. Мөн +30 SPF  хамгаалалтаас доошгүй байх ёстойг санах нь чухал.

Нарны тос хэрэглэхгүй байх

3 Хуурай арьсыг хайхралгүй орхидог

Хуурай арьстай охид бүсгүйчүүд өөрийн нүүрийг тоохгүй орхиж, элдэв сэвх, нөсөө толбыг үүсгэх нь элбэг. Хэдийгээр нүүрэн дээр батга, элдэв тууралт гарахгүй байсан ч, таны арьс үрчлээ үүсэж, толботох эрсдэлтэй юм. Тиймээс өөрийн арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэхийг хичээгээрэй.

Хуурай арьсыг хайхралгүй орхидог

4 Нойтон арьсан дээр тос түрхэх

Охид бүсгүйчүүд, нойтон арьсан дээр тос түрхсэнээр шингэлт, чанар нь сайжирдаг хэмээн эндүүрдэг. Гэвч энэ нь үнэнээс зөрүүтэй ойлголт юм. Нойтон арьс нь харин ч эсрэгээрээ тосны чанарыг алдагдуулж, шингээх чадварыг алдагдуулдаг. Тиймээс нүүрээ угаасны дараа зөөлөн алчуураар нүүрээ хөнгөн дарж арчаад, тохирох тосыг түрхэж өгөөрэй.

Нойтон арьсан дээр тос түрхэх

5 Хөөсөн цэвэрлэгчийг зөв сонгох

Сүүлийн үеийн охид бүгд л хөөсөн нүүр цэвэрлэгч рүү улайрах болжээ. Энэ нь нэг талаар гоо сайхны ертөнцөд хувьсал хийн гарч ирсэн ч, нөгөөтэйгүүр хулхи чанаргүй бүтээгдэхүүнүүд олшрох болсон. Тиймээс арьсандаа тохирсон, хамгийн гол нь чанартай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй.

Хөөсөн цэвэрлэгчийг зөв сонгох

6 Нүүрээ хэт халуун, эсвэл хүйтэн усаар угаах

Бид нүүрээ хэт халуун, эсвэл заримдаа бүр хүйтэн усаар угаах нь бий. Гэвч энэ нь арьсны бүтцийг гэмтээн, хэвийн ажиллагааг алдагдуулдаг байна. Тиймээс усны температурыг халуун бүлээн байхаар тохируулж нүүрээ угаах нь зүйтэй. Мөн хүйтэн бүлэвгэр, халуун бүлээн усаар сөөлжлөн угааж болох юм.

Нүүрээ хэт халуун, эсвэл хүйтэн усаар угаах

7 Хэт зузаан суурь энгэсэг тавих

Нүүрээ гоёмсог будсан охидыг дуурайн, хэтэрхий олон давхар энгэсэг, шингэн крем, өө дарагч зэргийг хэрэглэх нь арьсны нүх сүвийг битүүрүүлж, өнгийг алдагдуулан, гундуулдаг. Тиймээс хэт зузаан энгэсэг тавихаас сэргийлж, өдөр тутамдаа хөнгөн будалтыг хийж байгаарай.

Хэт зузаан суурь энгэсэг тавих

8 Нүдний цагирган хүрээг тоодоггүй

Үнэндээ бүсгүй таны гоо сайхан, өөгүй цэмцгэр царайны нууц нь гэрэлтсэн цоглог нүд юм. Тиймээс нүдийг яасан ч тоолгүй орхиж болохгүй. Нүдний цагирган хар хүрээг арилгах маск, эсвэл дууссан цайны хандаар жин тавьж болох юм. Ингэснээр царай илүү гэрэлтсэн, жавхаалаг харагддаг.

Нүдний цагирган хүрээг тоодоггүй

9 Уруулыг хэзээ ч мартаж болохгүй

Хуурай, хатсан уруул нь таны гоо үзэмжийг маш ихээр гундуулдаг. Тиймээс та өөрийн урууланд шаардлагатай шим тэжээлийг өгч, зөв бүтээгдэхүүнийг сонгох нь чухал. Мөн уруулаа хазах, арьсаа идэх зэрэг муу зуршлаа хаяхыг хичээгээрэй.

Уруулыг хэзээ ч мартаж болохгүй

10 Нүүрээ дарж унтдаг

Та ихэвчлэн хаашаа харж унтдаг вэ? Учир нь энэхүү мэдээлэл нүүрээ дарж, доошоо харж унтдаг бүсгүйчүүдэд илүү хэрэгтэй юм. Ийнхүү унтсанаар арьсны үрчлээ эрчимжиж, хөгшрөлтийг түргэсгэдэг байна. Тиймээс аль болох доошоо харж унтахаас зайлсхийх хэрэгтэй.

Нүүрээ дарж унтдаг

11 Нүүрэндээ буруу тос түрхдэг

Та нүүрэндээ ямар чиглэлээр тосыг түрхдэг вэ? Тосыг зурагт үзүүлсний дагуу дээшээ болон тойрог чиглэлээр хөнгөн түрхэх хэрэгтэй. Ингэснээр арьс үрчийх нь багасч, та мөнхийн залуу насаа удаан хадгалах учиртай.

Нүүрэндээ буруу тос түрхдэг

12 Дэрээ цэвэрхэн байлгах

Бидний гоо үзэсгэлэн, залуу насны нууц нь дэрний эрүүл ахуй, сонголтоос шалтгаалдгийг мэдэх үү? Хэт өндөр дэр нь хүзүүг гилжгий болгож, үрчлээтүүлдэг. Мөн дэрний уутыг 7 хоногт 2-оос доошгүй удаа угааж, цэвэрлэж байх учиртай юм. Ингэснээр арьс бохирдохгүй давуу талтай.

Дэрээ цэвэрхэн байлгах

13 Нүүр цэвэрлэгч шингэн хэрэглэдэггүй

"Toner" буюу бидний өдөр тутамдаа хэрэглэдэг шингэн цэвэрлэгч нь нүүрний бохирдлыг гүн цэвэрлэж, тослогийн тэнцвэржүүлдэг. Гэвч та ямар нэгэн спиртийн найрлага байгаа эсэхийг нарийн тодруулаарай. 

Нүүр цэвэрлэгч шингэн хэрэглэдэггүй

14 Нүүрээрээ үргэлж оролддог

Ийнхүү нүүртээ ойр ойрхон хүрч, ширүүн үрэх оролдох нь үрчлээсийг нэмэгдүүлж, бидний гоо сайхны алдагдуулж байдаг. Тиймээс аль болох шаарлагагүй нөхцөлд нүүрэндээ гар хүрэхгүй байх нь чухал юм.

Нүүрээрээ үргэлж оролддог

15 Түргэн хоол идэж, ус бага уух

Усны ашиг тус, үйлчилгээний талаар маш олон сайт дээр дурдсан байдаг. Учир нь ус бол бидний биед шаардлагтай бүхий л зүйлсийг өөртөө багтаасан байдаг. Түүнээс гадна, аль болох түргэн хоолоос татгалзаж, эрүүл зөв хооллохыг хичээгээрэй.

Түргэн хоол идэж, ус бага уух

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()