Чонын тухай баримтууд

Монголчууд бидний байгаль дэлхий хамгийн Хийморьтой амьтан хэмээн бишрэн хүндэлдэг "Чоно" хэмээх энэ амьтаны тухай сонирхолтой 10 баримтыг та бүхэндээ хүргэж байна. Энд чонын төрөл болон түүний зан авирын талаар илүүтэй бичсэн байгаа. Сүүлийн үед манай эрчүүд Чонын авд их явдаг болсон тул энэ мэдээлэл таалагдах биз ээ.

Чонын тухай баримтууд

1 Хар чононууд.

2008 онд Стэнфордын их сургуулийн судлаачид нохой шиг хар үстэй чононууд байгааг тогтоожээ. Хар чоно бол нохойн эрлийз. Ихэвчлэн хойд америкт тааралдана. 

Хар чононууд.

2 Эрлийз чононууд

Чоныг ихээр алж хороосон газар койот буюу нугын чоно олширдог. Хойт америкийн нийт койотуудын 22% нь чононы эрлийз гэсэн судалгааг эрдэмтэд гаргажээ. Ийм койото ердийнхөөс том биетэй, чононоос арай давжаа. Онцгой заль мэхтэй. Хүнээс айдаггүй. Чононд байдаг хурц авир болон түрэмгий чанартай.

Эрлийз чононууд

3 Чоно бие биенээ барьж иддэг

Чоно идэх боломжийг хэзээ ч алддаггүй. Цаг аграарын хүнд нөхцөлд амьдардаг чононууд шархдсан болон өвчтэй сүрэг нэгтнээ иддэг. Анчин хавхаар чоно барьсан бол түүнийг дор нь авахгүй бол сүрэг нь ирээд өнөөх чоноо идчихдэг байна. Мөн чоно хавханд орсон үедээ хөлөө тас хазчихаад яваад өгсөн тохиолдол ч байдаг.

Чоно бие биенээ барьж иддэг

4 Онцгой том чоно

Зарим чоно 100 кг хүрэх тохиолдол бий. Экваторын бүсээс хол амьдардаг чононууд жин ихтэй. Халуун орны чоно нохойноос нэг их том биш. Хойд туйлын чоно 60 кг хүрдэг нь ердийнх ажээ. 

Онцгой том чоно

5 Галзуу чононууд

Чоно галзуугийн нянг тээгч гэгддэг боловч тэд энэ нянг ихэвчлэн Үнэг элбэнх зэрэг амьтдаас авдаг. Ийм нянгаар өвдсөн амьтад үхширч чиг баримжаагаа олж чадахаа больдог бол чоно улам улангасдаг. Ийм үедээ хүн рүү дайрах тохиолдол элбэг. Энэ үед чоно хүний хүзүү толгой руу хазаж, хүн эмнэлэгийн тусламж авахаасаа өмнө нянтай цус толгойн хэсэг рүү аль хэдийн хүрч тархийг өвчлүүлсэн байдаг.

Галзуу чононууд

6 Америкийн чоно

Америкийн чоно хүн рүү дайрах явдал цөөн. 1580-1830 оны хооронд францад 3000 гаруй хүн чонын халдлагаас болж үхсэн байдаг гэсэн статистик тоо бий. Энэтхэг, Орос энэ үзүүлэлтээр дараагийн байранд ордог. Гэтэл АНУ, Канадад энэ үзүүлэлт маш бага байдаг.

Америкийн чоно

7 Нохой ангуучлагч чоно

Чоно нохойтой ойр төрөл хэдий ч нохойг өөрийн идэш тэжээлийн нэг хэмээн үздэг. Орост тэнэмэл ноход нэг хэсэг чонын хоол болдог байв.

Нохой ангуучлагч чоно

8 Хүний маханд орсон чононууд

Дундад зууны үеийн европод тахал гарсны улмаас чоно тахлаар үхсэн хүний махыг газарт булахаас өмнө амжиж их хэмжээгээр иддэг байв. Энэ нь хүн чонын харьцааг улам хүнд асуудал болгон хувиргаж байлаа. Хүний махны амт чонын олон үед удамшин дамжиж иржээ. Тэр үеэс эхлэж чоно хүний махыг зооглох дуртай болжээ.

Хүний маханд орсон чононууд

9 Цагаан бурхан өвчин

Америкт европын цагаачдаар дамжин ирсэн цагаан бурхан өвчин нутгийн иргэдэд аюул учруулж байв. Америк тивийн нийт хүн амын 80-90% нь энэ өвчнөөр өвдөж байжээ. Чоно энэ өвчнөөр өвдсөн индейчүүдийг мэдэрч тосгон руу нь дайран орж олноор нь иддэг байв.

Цагаан бурхан өвчин

10 Чоно амьтдыг амьдаар нь иддэг

Чононд баавгай болон бусад муурын төрлийн амьтдын адил богино хугацаанд амийг нь таслах анатомийн талын зэвсэг байхгүй. Зөвхөн соёо л байдаг. Чоно юуг ч голохгүй иддэг. Болж өгвөл том амьтдыг идэх дуртай. Идэшээ амьдаар нь сүргээрээ тал бүрээс нь дайрч бүхэл хэсгээр нь зулгаан иддэг ажээ.

Чоно амьтдыг амьдаар нь иддэг

Магадгүй танд Чонын талаар сонирхолтой өөр баримтууд байгаа бол Сэтгэгдэл дээр бичиж үлдээгээрэй.

82
таалагдаж байна

23
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()