Хүмүүсийн хамгийн ихээр ажилд орохыг хүсдэг 15 компани

Өдгөө хүн бүр л дэвшин, дээшлэх боломжтой, хангаж, хүртээмж сайтай, цалин өндөр ажлыг сонирхдог болоод байгаа билээ. Харин тэдгээр ажлууд нь шалгуур тун ч өндөртэй төдийгүй нэр хүнд сайтай тул хүссэн хүн нь орно гэдэг бэрх. Иймд та бүхэндээ залуусын өдрийн бодол, шөнийн зүүд болж, ажилд орохыг хүсдэг дэлхийн алдартай компаниудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хүмүүсийн хамгийн ихээр ажилд орохыг хүсдэг 15 компани
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 "Nike"

Тус компани нь дэлхийн спорт гутал үйлдвэрлэлээрээ хамгийн шилдэгт тооцогддог. Ойролцоогоор 44.000 гаруй ажилчинтай бөгөөд одоо энэ тоо нэмэгдсээр байгаа юм. Учир нь цалин хангамж, ажилчдын сэтгэл ханамж маш өндөр бөгөөд, тус байгууллагад нэг л орсон бол насны ажлаа олсон гэсэн үг. Мөн шинэ бүтээгдэхүүн бүрийнхээ дээжээс ажилчиддаа бэлэг болгон өгдөг гэнэ шүү.  Тиймээс ч ийнхүү улайран, компанийг зорин ирэгсдийн тоо нэмэгдсээр байгаа аж. "Nike" гэдэг нь Грекийн ялалтын бурхны нэр бөгөөд лого нь зөв гэсэн тэмдэгт буюу төгс төгөлдөр байдлыг илэрхийлдэг байна.

"Nike"

2 "YouTube"

Хөгжөөн наргиан, хоол унд, цалин хангамж, шинэ ур чалвар бүхэн хаана байдаг гээч! Энэ бүхэн "YouTube" компанид байдаг юм. Мөн хөгжин дэвжих, өөрийгөө үргэлж хөгжүүлж байдгаараа онцлогтой. Иймээс ч маш олон залуус тус байгууллагад ажилд орох хүсэлтийг илгээн, оочир дараалал үүсгэдэг байна.

"YouTube"

3 "Microsoft"

Өдгөө тус компанийг мэдэхгүй, сургийг нь дуулаагүй хүн гэж ховор билээ. Компьютерт байх бүхий л хэрэглээний програмууд, өөр олон сонирхолтой зүйлсийг өөртөө багтааж өгсөн. Байгууллагын хувьд дэлхийн олон улсад өөрийн салбартай бөгөөд, хангамж хүрэлцээ сайтай компанид зүй ёсоор багтдаг. Нэр хүндтэй, цалин хангамж сайтай, хамгийн гол нь ажлын байрны хамгийн таатай орчныг багтаасан учир, хүмүүс тус компанид ихээхэн ам сайтай байдаг ажээ.

"Microsoft"

4 "U.S. State Department"

Тус компанид залуу боловсон хүчин ихтэйгээс гадна, ажиллах уур амьсгал үнэхээр тааламжтай гэнэ. Тиймээс ч сургуулиа төгссөн залуу бүр тухайн байгууллагад хандан, ажилд орох хүсэлт гаргадаг ажээ. Харамсалтай нь хүсэлт илгээсэн хүмүүс дэндүү их учир, ийнхүү ажилд орох нь тэнгэрийн одыг шүүрсэнтэй ижил хүнд даваа байна. 

"U.S. State Department"

5 "Johnson & Johnson"

Америкийн гоо сайхны бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг шилдэг компанийн нэг билээ. Тиймээс ч цалин хангамж, ажлын туршлагаар дүүрэн хамт олон таныг угтах болно. Туршлагатай гээд хөгшин хүмүүс ажилладаг гэсэн үг биш. Шинэ залуу боловсон хүчээ дэмжиж, хамтран ажилладаг учраас залуус ихэд сэтгэл хангалуун байдаг аж.

"Johnson & Johnson"

6 "Netflix"

Нетфликс бол кино, тв цувралуудыг интернэтээр шууд дамжуулдаг, шуудангаар ДиВиДи явуулдаг компани билээ. Тус компани дотоодын стрийминг, олон улсын стриймэнг, дотоодын ДиВиДи зэрэг гурван бизнесийн сувагтай. Тэд контентуудаа төрөл бүрийн студиуд, контент нийлүүлэгчдээс лицензийн тогтсон төлбөр, орлого хуваах гэрээ, шууд худалдан авалтын дүнд олж авдаг. Байгууллагын ажилчид нь, маш нээлтэй, чөлөөтэй ажилладаг, дээр нь цалин хангамж сайтай гээд энэхүү байгууллагын давуу талуудыг дурдаад дуусашгүй.

"Netflix"

7 "Amazon"

Тус байгууллага нь залуу хүчин, хамт олны дэмжин ажилладаг шилдэг байгууллагуудын нэг юм. Ажилчиддаа зориулан амралтын хэсэг байгуулж, мөн өдөр тутмын зайлшгүй хэрэгтэй зардал мөнгөөр хангаад зогсохгүй, хоолыг байгууллагаас гаргадаг аж.  Мөн өөр олон боломж ихтэй. 

"Amazon"

8 "Тагнуулын төв газар"

"Тагнуулын төв газар"-т ажиллах нь эр эм гэлтгүй хүн бүрийн хүслэн болсон ажил. Адал явдлыг эрэлхийлэгч хүн бүр л тус ажилд орохыг хүсч мөрөөддөг билээ. Энэ нь муу залуусыг барихаас илүүтэй, ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангаж, нэр хүндтэй ажил эрхэлж байгаадаа сэтгэл хангалуун, бардам байх нь хамгийн сайхан. 

"Тагнуулын төв газар"

9 "Холбооны мөрдөх товчоо"

АНУ-ын "Холбооны мөрдөх товчоо" нь хамгийн хүчирхэг, ухаалаг, мундаг залуусыг сургаж, улмаар ажилд авдаг билээ. Үүнд ажилд орох нь тэнгэрийн өндөг атгаснаас өөрцгүй бөгөөд хамгийн нэр хүндтэй ажил юм. Холбооны мөрдөх товчоо нь ажилчиддаа таатай нөхцөл байдлыг, адал явдал, нэр хүндийн хамт бэлэглэдэг бөгөөд улсаас хангамж сайтай байдаг аж. 

"Холбооны мөрдөх товчоо"

10 "BuzzFeed"

Тус интернэт үйл ажиллагаа явуулдаг компани нь өдгөө энтертайнмэнт ертөнцийг ноёрхож байгаа билээ. Тиймдээ ч нэр хүнд өндөртэй бөгөөд үүнд хамгийн шилдэг хүмүүсийг шалгаруулж авдаг юм. Ажлын хангамж тун сайн төдийгүй цалин ч өндөр. Ийн компанид хэн орохгүй байхыг хүсэх билээ. Тус компанид орсноор их зүйлсийг сурч, мэдэн өөрийгөө хөгжүүлхээс гадна дээшлэн дэвших боломж асар их юм. Гол нь бүх зүйл таниас шалтгаална. 

"BuzzFeed"

11 "Apple"

“iPhone” ба “iPad”-ын үйлдвэрлэгчийг оны шилдэг борлуулалтай, үнэлэмж сайтай компани хэмээн үнэлжээ. Купертино дахь Apple-ын бүтээгдэхүүний дизайны инженер “Apple солиормоор ашиг, өрсөлдөхүйц цалинг санал болгодог. Өрсөлдөхүйц гэдэгт би жилээс жилд 2 дахин, 2,5 дахин өсөх цалингийн тухай яриагүй байна. Энэ газар бол мэдлэгийн тэнгис. Ийм тусгайлан зориулагдсан багийг би харж байсангүй.” гэж хэмээн бичжээ.

"Apple"

12 "St. Jude Children’s Research Hospital"

Хүний , тэр тусмаа нялх бяцхан үрсийн амийг аврана гэдэг хамгийн гайхалтай зүйл. Тиймдээ ч анагаах ухааны чиглэлээр сурч төгссөн хүн бүхэн тус эмнэлэгт ажиллахыг хүсдэг. Хамгийн чанартай эмчилгээг хийдэг бөгөөд нэр хүнд сайтай. Зөвхөн эмчилгээ хийхээс гадна судалгаа шинжилгээ ч ихээр хийж, хүний амь аврахыг чин зүрх сэтгэлээс авч үзэн ажилладаг байна. Энэ нь удаа дараа тус жагсаалтад багтаж байгаа бөгөөд энэхүү эмнэлэгт ажиллахыг хүсэгчдийн тоо өдөр ирэх тусам өссөөр байна. 

"St. Jude Children’s Research Hospital"

13 "Walt Disney"

“Google”–ийг шил­дэг удирдлагатай, ажиллахад хамгийн таатай орчинтой компани гэж үзсэн. Харин “Walt Disney Company” -г нийгмийн асуудлыг шийдэхэд онцгой анхаарч, энэ чиглэ­лээр ихээхэн үр дүнтэй ажилладаг хэмээн үзжээ. Түүнээс гадна ажлын хангамж, нөөц бололцоо сайтай учраас жилээс жилд тус газрыг зорин ирэгсдийн тоо нэмэгдсээр байна.

"Walt Disney"

14 "Google"

Сүүлийн 10 гаруй жил тасралтгүй энэ жагсаалтанд багтаж байгаа компани бол "Google" болон түүний толгой компани "Alphabet"  нар юм. Үнэгүй хоол унд, үсчин, фитнесс ,тэр ч бүү хэл автомашины засварын үйлчилгээг төв байрнаасаа үнэгүй авах эрхтэй байсан "Google"-ийн ажилчид, энэ жилээс виртуал эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж, хөхний хорт хавдрын шинжилгээнд шууд орох боломжийг хангасан нь эрүүл мэндийн бүрэн хэмжээний үйлчилгээг хүртэх эрхтэй болсон гэсэн үг юм. Google-ийн нийт ажилчдын 96 хувь нь өөрийн компанийг ажиллахад "гайхалтай" газар хэмээн тодорхойлсон бөгөөд 95 хувь нь дарга нартаа сэтгэл ханамжтай байдаг гэнэ. Шинэ хүнтэй болсон эцэг 12 долоо хоног цалинтай чөлөө авах боломжтой бөгөөд өөрсдөө хүсвэл тодорхой санаачилга дэвшүүлэн байгууллагын зардлаар хөгжиж буй оронд сайн дурын төслүүд хэрэгжүүлэх боломжтой гэнэ. 

"Google"

15 "3M"

Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг тус компани нь анх хэдхэн ажилтантай жижиг үйлдвэр байсан бол өдгөө дэлхийг бүрхсэн томоохон компани болж өргөжин тэлжээ. Шинийг сэтгэн бүтээх, гайхалтай чадвартай ажилчдын хүчээр өнөөг хүрсэн бөгөөд шинээр ажилчид авахдаа тун ч өндөр шалгуур тавьдаг. Тус компанид орно гэдэг нь залууст ид шидийн зүйл аж. 

"3M"

75
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()