Дэлхийн хамгийн шилдэг 15 сургууль

Мэдээлэл технологийн эрин үед амьдарч байгаа бид нэг бодлын маш азтай хүмүүс юм. Нөгөө талаар эрин үедээ хөл нийлүүлэн алхаж, сайхан амьдрахын тулд маш чадварлаг программист байх хэрэгтэй. Жил биш, сар, цагаар хөгжиж байгаа өнөө үед оюутнуудыг сургалтын төрөл бүрийн аргаар сургах болсон. Ийнхүү бид та бүхэндээ дэлхийн хамгийн шилдэг программистуудыг бэлтгэдэг 15 шилдэг сургуулийг танилцуулья.

Дэлхийн хамгийн шилдэг 15 сургууль
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Доорх үнэлгээг сургалтын арга барил, багш нарын чадвар, оюутнуудын ололт амжилт, төгссөний дараах ажлын байрны эрэлт хэрэгцээ зэргээр багцлан дүгнэсэн болно. 

15 Хонг Конгийн шинжлэх ухаан, технологийн их сургууль (The Hong Kong University of Science and Technology), 82.9

Тус сургууль нь Хонг Конгдоо дээгүүрт ордог програмист бэлтгэх сургууль юм. 

Хонг Конгийн шинжлэх ухаан, технологийн их сургууль (The Hong Kong University of Science and Technology), 82.9

14 Наньяны технологийн их сургууль (Nanyang Technological University,), 82.9

Сингапурт байрлах тус сургууль нь дэлхийд эхний 13-т жагсдаг бөгөөд компьютер, мэдээлэл технологийн салбарт алдартай аж. 

Наньяны технологийн их сургууль (Nanyang Technological University,), 82.9

13 Мельбурны их сургууль (The University of Melbourne), 83.1

Австали улсын хоёр дахь томоохон сургуульд тооцогддог эл сургууль нь санхүү эдийн засаг, хууль зүй, компьютер шинжлэх ухааны салбараараа алдартай байна.

Мельбурны их сургууль (The University of Melbourne), 83.1

12 Лондон хотын эзэн хааны нэрэмжит коллеж (Imperial College London), 83.8

Компьютер, мэдээлэл технологийн салбарт нэртэй бөгөөд коллежийн оюутнууд нь хэдийн дэлхий дахинаа алдаршаад байгаа юм. 

Лондон хотын  эзэн хааны нэрэмжит коллеж (Imperial College London), 83.8

11 Торонтогийн их сургууль (University of Toronto), 83.8

Канадын хамгийн шилдэг гэх үзүүлэлттэй, сайн сургуулиудын нэг билээ. Компьютер, мэдээлэл технологийн салбартаа оюутнууд нь толгой цохидог аж.

Торонтогийн их сургууль (University of Toronto), 83.8

10 Принстоны их сургууль (Princeton University), 85.6

Нью-Жерси мужид байрладаг тус сургууль нь мөн л дээгүүрт жагсдаг байна. 

Принстоны их сургууль (Princeton University), 85.6

9 Сингапурын үндэсний их сургууль (National University of Singapore), 85.9

Сингапур улсын цөөн хэдэн алдартай сургуулийн нэг юм. Ойролцоогоор 35 мянга гаруй оюутнууд суралцдаг бөгөөд тэд бүгд мэдээлэл технологийн салбарт дээгүүр өрсөлддөг аж.

Сингапурын үндэсний их сургууль (National University of Singapore), 85.9

8 Швейцарийн технологийн үндэсний хүрээлэн (Swiss Federal Institute of Technology),86.3

Англи улсын нэр хүндтэй, шилдэг сургалттай сургуулиудын нэгээр нэрлэгддэг. Тус сургуулиас 21 хүүхэд Нобелийн шагнал хүртэж байсан түүхтэй.

Швейцарийн технологийн үндэсний хүрээлэн (Swiss Federal Institute of Technology),86.3

7 Калифорнийн их сургууль (University of California), 89.4

Энэхүү сургууль нь шинжлэх ухаан, технологийн салбарт дээгүүр байрыг эзэлдэг юм. 

Калифорнийн их сургууль (University of California), 89.4

6 Кембриджийн их сургууль (University of Cambridge), 89.8

Английн урдаа барьдаг томоохон сургуулиудын нэг юм. Тиймдээ ч үргэлж шилдгүүд төгсөн гардаг гэхэд болно. 

Кембриджийн их сургууль (University of Cambridge), 89.8

5 Карнеги-Меллоны их сургууль (Carnegie Mellon University), 91.4

Пенсилвани мужын Питтсбург хотод байрлах тус сургууль нь Харвард, Станфордын их сургуулиудтай өрсөлддөг байна. 

Карнеги-Меллоны их сургууль (Carnegie Mellon University), 91.4

4 Харвардын их сургууль (Harvard University), 92.4

Дэлхийн хамгийн шилдэг програмист бэлтгэх сургуулийн нэгт зүй ёсоор багтдаг юм. Тус сургуульд, Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг (Mark Zuckerberg) суралцаж байсан боловч, дундаас нь хаясан байдаг.

Харвардын их сургууль (Harvard University), 92.4

3 Оксфордын их сургууль (University of Oxford), 92.5

1096 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд маш өнө эртний түүхтэй их сургуулиудын нэг юм. Тус сургуулийг төгссөн оюутнууд маш өндөр үнэлгээтэй байдаг байна.

Оксфордын их сургууль (University of Oxford), 92.5

2 Стэнфордын их сургууль

Энэхүү сургуулийг дэлхийн шилдэг удирдагч, үүсгэн байгуулагчид, програмистууд төгссөн юм. Тэднээс дурдвал, "Google" компанийн үүсгэн байгуулагч Сундар Пичаи (Sundar Pichai), "HP" компанийн үүсгэн байгуулагч Дион J. Уайслер (Dion J. Weisler) нар юм.

Стэнфордын их сургууль

1 Массачусетсийн технологийн институт (Massachusetts Institute of Technology), 93.8

Энэхүү сургууль нь дэлхийн хамгийн шилдэг програмист бэлтгэдэг сургуулиар шалгарчээ. Мэдээлэл технологийн салбарт үнэмлэхүй амжилтыг тогтоодог, хамгийн шилдэг оюутнуудаараа алдартай байна. 

Массачусетсийн технологийн институт (Massachusetts Institute of Technology), 93.8

112
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()