Шулмын хорлолоос хамгаалдаг эртний зан үйлүүд

Чөтгөр шулам гэж орчлон, дэлхий дээр байдаг эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ үүнийг нүдээр үзэж, биеэр мэдэрсэн гэх хүмүүс ч бий. Ямартай ч эрт үеэс шулмын хорлолоос сэргийлэхийн тулд сонирхолтой аргуудыг ашигладаг байжээ. Ингээд та бүхэндээ шулмын хорлолоос хамгаалдаг байсан эртний хачирхалтай аргуудыг танилцуулъя. 

Шулмын хорлолоос хамгаалдаг эртний зан үйлүүд

1 Гутал

Байшин барихдаа суурь хэсэг, дээвэр зэрэг хүний гар хүрэхээргүй газар хуучин гутал байрлуулдаг аж. Энэ нь сүнс, чөтгөр, хараал зэрэг муу муухай бүхнээс тухайн байшинд оршин суух хүмүүсийг хамгаалдаг хэмээн үздэг юм. Энэ нь 13 -р зуунаас үүдэлтэй бөгөөд барууны орнуудад түлхүү ийн сэтгэж, ашигладаг байжээ. 

Гутал

2 Нум сумны сав

Эртний Шотландчууд нум сумны савыг ашиглан, чөтгөр, тэдний хорлол зэргээс өөрсдийгөө хамгаалдаг байсан юм. Үүнийг амар амгалан, сайн сайхны бэлэг тэмдэг хэмээн үздэг бөгөөд шулам чөтгөртэй таарсан хүмүүс нум сумны саваа гаргаж, тэднийг үлдэн хөөдөг байсан аж. Гэвч энэ нь ердөө эртний домог төдий зүйл хэмээн үздэг болсон байна. 

Нум сумны сав

3 Шулмын сав

Үүнийг шавраар хийдэг бөгөөд дотор нь үс, хумс, шээс зэргийг хийнэ. 16- 17-р зуунд Англи, Америкд шулмын хорлолоос сэргийлэх үүднээс тус савыг ашигладаг байсан аж. Тус саваа гэрийнхээ хүн ойртдоггүй газарт байрлуулж, шулам, чөтгөрийг үргээдэг байна. 

Шулмын сав

4 Шулмын суудал

Эртний байшингуудын ихэнх нь тоосго, чулуун яндантай байдаг. Энэ нь бороо, шороо зэргээс байшинг хамгаалах боловч үүнээс өөр домог, түүх ч гэсэн байдаг билээ. Чөтгөр, шулам нь баасан гарагын үдэш айлын яндангаар орж, сүр сүлд, хийморийг нь доройтуулдаг тул чулуун яндангаар тусгаарлаж, тэднийг хөөх зориулалтаар ийн хийдэг байжээ. 

Шулмын суудал

5 Бөмбөг

Тод өнгийн эдгээр бөмбөгийг шулмас, ад зэтгэрийг номхотгох зорилгоор ашигладаг байсан юм. Дундад зууны үед үүнийг гэрийнхээ үүдэнд өлгөж, гэрийн сүр сүлдээ чөтгөрөөс хамгаалдаг юм. Голдуу Англи улсад түлхүү ашигладаг байсан бөгөөд тод өнгө нь шулам, чөтгөрийг цааш хөөж, үргээдэг аж. 

Бөмбөг

6 Давс

Олон зуун жилийн турш чөтгөр, шулмаас сэргийлэх нэрийдлээр давсыг ашигладаг байжээ. Энэ нь өдгөө ч улс орон бүрт л ашиглагдаар байгаа бөгөөд хамгийн хялбар, үр дүнтэй арга гэж үздэг байна. Үүнийг ад зэтгэр рүү цацах, гэрээ тойруулж асгах зэргээр ашигладаг юм шүү. Ингэсэн тохиолдолд сүнс, чөтгөр огтоос нэвтэрч чаддаггүй бөгөөд давсаар цацуулсан чөтгөр цаашид оршин байж ч чадахаа байн, агаарт замхардаг гэнэ. 

Давс

7 Сэндэн хадир мод (Rowan Trees)

Энэхүү модыг тарьж ургуулснаар элдэв шулам, ад зэтгэрээс гэр бүл, эд хөрөнгөө хамгаалдаг хэмээн үздэг байжээ. Голдуу Англи улсад ийн тунгааж, хэрэглэдэг байсан бөгөөд тус модны үнэр нь сүнс, чөтгөрийг цааш хөөж, ойртуулдаггүй аж. 

Сэндэн хадир мод (Rowan Trees)

8 Тэмдэг

Зурагт үзүүлсэнтэй ижил хаш тэмдэгнүүд модон дээр сийлбэрлэснээр тухайн газарт сүнс хургаж, нэвтэрч орж чаддаггүй байна. Энэ нь дундад зуунд хамгийн ихээр хэрэглэгдэж байсан бөгөөд үр дүнтэй сайн арга хэмээн хүмүүс ч ам сайтай байсан аж. Үүнийг анх 17-р зуунд нээн илрүүлсэн төдийгүй нэгэн эр гэрт нь орох гэж оролдсон чөтгөрийн ийн үргээснээр олноо алдаршин, ашиглагдах болсон юм. 

Тэмдэг

9 Сахиус

Бурхны ном сахиус нь олон зуун жилийн турш ашиглагдсаар иржээ. Үүнийг гэрийнхээ хоймор хэсэгт залан, тавьсаар элдэв хий үзэгдэл, чөтгөрөөс сэргийлэх бөгөөд шулмын хорлолоос ч тухайн гэр бүлийг хамгаалж байдаг аж. Тус сахиусыг олж авахын тулд сүмийг зорьж, адислал хүртэн авчирдаг байна. Манайхаар бол гандан орж, ном уншуулаад хоймортой залдаг судартай адилтган үзэж болно. 

Сахиус

10 Чөтгөрийн чулуу

Чөтгөрийн чулуу, ариун чулуу гэхчлэн нэрлэдэг бөгөөд энэ нь дундаа нүхтэй, ховор төрлийн байгалийн бүтээл юм. Английн баруун өмнөд хэсгээр илүүтэй хэрэглэдэг байсан бөгөөд орой унтахдаа орны хажууд, хаалганыхаа үүдэнд тавин, чөтгөр орж ирэхээс сэргийлдэг байжээ. 

Чөтгөрийн чулуу

24
таалагдаж байна

29
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()