Үхлийн аюултай, хамгийн хортой 10 ургамал

Гаднаа хичнээн үзэсгэлэн төгс, сайхан харагдах хэдий ч хүрэх үнэрлэх төдийд хамаг биед сөргөөр нөлөөлөх ургамлууд гэж байна. Эдгээр нь дэлхийд таран ургадаг бөгөөд олон хүмүүсийн аминд хүрч, онцгойлон анхаарах шаарлагатай болсон юм. Ингээд та бүхэндээ үхлийн аюултай хорт ургамлуудыг танилцуулъя. 

Үхлийн аюултай, хамгийн хортой 10 ургамал
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 "Хулслаг улаан цэгцүүхэй" (Oleander)

Тус ургамал нь Зүүд Өмнөд Азийн нутгаар ургадаг бөгөөд харсан хүн халширч зугтмаар тун ч аюултай аж. Энэ нь "неросяд" гэх хорт бодисыг агуулдаг төдийгүй түүний жижиг навчыг идсэн амьтан тэр дороо үхдэг юм. Харин насанд хүрсэн хүмүүсд сульдах, толгой эргэх, хэм алдагдах, булчин чичрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Мөн үүнийг шатаахад гарах утаа нь хамгийн хортой аж. 

"Хулслаг улаан цэгцүүхэй" (Oleander)

2 "Manchineel"

Өмнөд Америкийн эргийн дагуу ургах тус модноос ургах жимс нь үхлийн хортой. Тус жимс нь өөртөө "форбол" гэх арьс цочроогч аймшигт бодис агуулдаг бөгөөд үүнийг нь "үхлийн бяцхан алим" хэмээн нэрлэх нь ч бий. Мөн Карибын уугуул иргэд үүнийг нэгэн төрлийн зэвсэг болгон ашигладаг байна. 

"Manchineel"

3 "Water Hemlock"

Энэхүү ургамал нь Грекийн нэрт Философич Сократын аминд хүрсэн гэдгээрээ тун алдартай. Тус ургамлыг хэрэглэсэн хүн тэр дороо татаж, чичрэн, улмаар мэдрэлийн системд нөлөөлдөг байна. Хэдийгээр тухайн ургамлыг хэрэглээд амьд гарсан ч мартах өвчтэй нэгэн болж хувирах аж. 

"Water Hemlock"

4 "Angel’s Trumpets"

Өмнөд Америкийн бүс нутагт ургадаг энэхүү цэцэг нь аймшигтай хор хөнөөлийг учруулдаг байна.  Энэ нь өөртөө "атропин", "алкалоид" гэх зэрэг хорт бодисыг агуулдаг бөгөөд ихээр хэрэглэснээр суулгаж, хордлого авахаас гадна цаашлаад үхэлд ч хүргэж мэднэ. 

"Angel’s Trumpets"

5 "Цагаан могой ургамал" (White Snakeroot)

Энэхүү ургамал нь Америкийн хойд зүгт түлхүү ургадаг. Домог ярианд тус ургамлын хор нь АНУ-ын ерөнхийлөгч, улс төрч Авраам Линкольн (Abraham Linkoln)-ний эх Нэнси Хэнкс Линкольн (Nancy Hanks Lincoln)-ийг үгүй хийсэн хэмээдэг. Учир нь тус ургамлын маш бага хэсэг нь л бүх биеийг мэдээ алдуулан, халуу шатааж, аажмаар ухаан балартуулдаг ажээ. Тус ургамлаас гаргаж авсан химийн хорыг “Треметом” хэмээдэг байна. Ийнхүү хордсоноор тухайн хүнд бөөлжих, хүчтэй дэмийрсээр удалгүй нас бардаг гэнэ. Ургамлын хор нь могойн хортой тун төстэй тул ийн нэрлэжээ.

"Цагаан могой ургамал" (White Snakeroot)

6 "Гувай хатан" (Deadly Nightshade)

Харагдах байдлаасаа улаан лооль, төмсний цэцэгтэй тун төстэй харагддаг. Мөн л үхлийн аюултай аймшигт ургамлын нэг бөгөөд, хүмүүс ойд явж байхдаа андууран идээд, нас барах тохиолдлууд цөөнгүй гэнэ. Ялгарах онцлог нь тус ургамлын хор нь хохирогчоо хэсэг хугацаанд шаналгаж, аажмаар амийг нь авч оддог ажээ. Ухаан санаа балартах, орж гарах, нүд сүүмийж, бүрэлзэх, зүрх дэлсэх шинжүүд илэрч, яаралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд амьсгал хураадаг байна.

"Гувай хатан" (Deadly Nightshade)

7 "Халуун цэцэг" (Aconite)

Энэхүү ургамлыг “хорт хатан”, “чөтгөрийн дуулга”, “халуун цэцэг” ч хэмээн нэрлэх нь бий. Учир нь нэг л хордосон бол эдгэрэх магадлал маш бага, үхэлтэй нуур тулгардаг байна. Илрэх шинж тэмдэгүүд нь харилцан адилгүй ч, ихэвчлэн гүн хордлогын шинжүүд илэрч, амьсгал боогдож эхэлдэг байна. Ашгин зуурын хугацаанд ч хохирогчийнхоо амийг аваад явах аймшигт хорыг шингээсэн байдаг. Ихэвчлэн дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаар ургадаг аж.

"Халуун цэцэг" (Aconite)

8 "Амиа хорлолтын мод" (Suicide Tree)

Энэхүү аймшигтай ургамал нь Энэтхэгийн Керала мужид ургадаг бөгөөд маш олон хүмүүс санаандгүй байдлаар хордож, амь насаа алдаж байжээ. Хордсон тохиолдолд зүрхний хэмнэл огцом алдагдаж, хохирогч тэр дороо амьсгал хураадаг байдаг. Тиймээс ч энэхүү ургамлыг эртнээс бусдын амыг бүрэлгэхэд ашиглаж байсан түүхтэй. Амт нь маш халуун, хэл дарвигнасан амттай бөгөөд хор нь шууд биед нэвчиж эхэлдэг аж.

"Амиа хорлолтын мод" (Suicide Tree)

9 "Цэцгэн хэлхэйт вандуй" (Rosary Pea)

Ургамлын хорт уураг болох абриныг их хэмжээгээр агуулдаг цэцгэн хэлхэйт вандуйг идэх аваас, хамаг бие сульдаж, аажмаар үхэлд ойртдог байна. Энэ нь голдуу Индонез улсад ургадаг бөгөөд тухайн нөхцөлд хорны эсрэг ерөндөг байвал амь аврагдах боломжтой билээ. 

"Цэцгэн хэлхэйт вандуй" (Rosary Pea)

10 "Castor Bean"

Үүгээр эмийн журмаар хэрэглэх тосон туулга хийдэг бөгөөд үйлчилгээ үр дүн сайн хэмээдэг. Харин байгальд ургаж буй тус ургамлын үрийг идэх төдийд бөөлжин, суулгаж, уушгинд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Цаашлаад энэ нь үхэлд ч хүргэх магадлалтай. 

"Castor Bean"

150
таалагдаж байна

25
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()