Бидний өдөр бүр өөрсдөө ч мэдэлгүй хэрэглэдэг химийн бодисууд

Хамгийн чадварлаг тогооч хүртэл бүтээгдэхүүн бүрийн чанарыг нүдээрээ хараад, дүгнэж чаддаггүй. Харин гоёмсог савлагааны цаана үнэр, үзэмжийг нь далдалсан хүнсний бүтээгдэхүүнүүдийн найрлагыг нь тэр болгон мэдэх аргагүй байдаг. Тэгвэл мэргэжилтнүүд судалгаа хийж, ямар бүтээгдэхүүнийн найрлаганд, ямар халхлавчны цаана эрүүл мэндэд хортой химийн найрлага байж болохыг илрүүлжээ. Энэхүү судалгааны үр дүнтэй одоо танилцацгаая.

Бидний өдөр бүр өөрсдөө ч мэдэлгүй хэрэглэдэг химийн бодисууд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Бутан

Бутан хэмээх энэхүү зохиомол хийг зөвхөн асаагуурт хэрэглэдэггүй ажээ. Хүнсний технологичид бутаныг зохиомол антиоксидантын агууламжтайг нь илрүүлсэн тул тахианы мах, шарсан төмс зэрэгт хийдэг байна. Тиймээс дөнгөж сая л халуун тогооноос нь гаргасан юм шиг үзэмжтэй харагдаад байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдэд ихэвчлэн бутан хольсон байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ихэвчлэн хадгалах хугацаа урттай хүнсний бүтээгдэхүүнүүдээс илэрсэн байна. Жишээлбэл: Крекер, чипс, түргэн хоол зэрэг юм.

Бутан

2 Эстроген

Мах болон сүүний зориулалттай үхэр, үнээнүүдэд ихэвчлэн энэхүү гормоныг уулгадаг байна. Эстроген нь өсөлтийг түргэсгэснээр үхэрнээс гарах идэш болон саалийн хэмжээг өсгөдөг. Үүнийг эрүүл мэндэд хортой эсэхийг мэргэжилтнүүд одоо хүртэл эргэлздэг боловч эмч нарын хувьд эстрогенээр бордсон үнээний сүү болон махыг хэрэглэхийг дэмждэггүй байна.

Эстроген

3 Нунтаг шпинат

Ногоон өнгөтэй хүнсний бүтээгдэхүүнүүд дээр шпинатын нунтаг цацаж, өнгө оруулдаг байна. Нунтагласан шпинат нь үхмэл бөгөөд ямар ч тэжээллэг чанаргүй болсон байдаг тул ийм “найрлагатай” хүнсний бүтээгдэхүүнийг идэх нь тоос идэхтэй ижил нөлөөтэй ажээ.

Нунтаг шпинат

4 Пропилен гликоль буюу антифриз

Энэ бол автомашин болон сансрын хөлгийн үйлдвэрлэлд ашиглагддаг бодис юм. Геагент нь автомашины болон онгоцны шилийг хөлдөхөөс сэргийлэхээс гадна зөөлрүүлж, чийг өгөх нөлөө үзүүлдэг байна. Тиймээс хүнсэнд энэхүү бодисыг зөөлрүүлж, чийг өгөх зорилгоор ашиглах болжээ. Ийм бодис агуулдаг бүтээгдэхүүнийг дурьдвал: талх, боов, алкоголийн агууламж багатай болон алкогольгүй хийжүүлсэн ундаанууд, сэргээх үйлчилгээтэй ундаанууд, зайрмаг болон шувууны мах юм.

Пропилен гликоль буюу антифриз

5 Ванилин

Байгалийн ванилин үнэтэй байдаг боловч Дэлхийн хүнсний үйлдвэрлэлд жилдээ хэдэн мянган тонн-оороо хэрэг болдог учраас илүү боломжтой компонентуудаас синтезийн аргаар ванилиний орлуулагч гаргаж авах болсон байна. Ванилиний орлуулагчийг ихэвчлэн лингинээр хийдэг байна. Лингин нь хуванцар болон цаасны үйлдвэрт ашигладаг бодис юм. Үүнийг тараг, шарсан бүтээгдэхүүн, ундаа болон талх нарийн боовны найрлагад оруулдаг.

Ванилин

6 Доргоны төмөртэй бодис

Хүнсний амт оруулагчийг ихэвчлэн доргоны төмөрнөөс гаргаж авсан байдаг. Энэхүү бодис нь эмнэлгийн зориулалттай ашиглагддаг байжээ. Харин одоо бол үнэр, амт оруулах зорилгоор хэрэглэдэг болсон байна. Ихэвчлэн өндөр үнэтэй үнэртэй ус, чихэр, зайрмаг, жүүс зэрэгт хэрэглэдэг.

Эцэст нь, Хүнсний бүтээгдэхүүний найрлагын талаар мэдээллийн савалгаа дээр нь үргэлж бичсэн байдаг тул орчин үеийн худалдан авагч та дэлгүүрт орохдоо дээрхи химийн найрлагууд ороогүйг сонгох хэрэгтэйг анхаарах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Аливаа зүйлийг худалдан авахдаа хадгалах хугацаанаас гадна илчлэг, найрлагыг нь харж сурвал илүүдэл жингүй, эрүүл амьдрахын баталгаа гэдгийг хэлхэд илүүдэхгүй биз ээ. Хамгийн гол нь гоёмсог, тод өнгөтэй баглаатай атлаа бусдаасаа хямд үнэтэй байгаа бүтээгдэхүүнийг худалдан авахаасаа өмнө найрлагыг нь заавал унших хэрэгтэй.

Доргоны төмөртэй бодис

28
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()