Гэртээ гоёмсог лаа хийж сурцгаая

Бид энэ удаагийнхаа мэдээллээр та бүхэндээ гэрийн нөхцөлд, төрөл бүрийн гоёмсог лаа хийх хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. Дэлгүүрээс өөрийн цаг, мөнгийг үрэн байж лаа худалдан авах нь тийм сайхан санаа гэж үү? Түүний оронд энгийн нэгэн лааг хайлуулж, анхилуун үнэр шингээн, цор ганц, маш гоёмсог лааг хийх боломжтой. Нэг лаагаа дахин дахин өөрчлөн, өөр олон сайхан лаа хийж болно шүү дээ.

Гэртээ гоёмсог лаа хийж сурцгаая
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Амттанг санагдуулам лаа

Энгийн нэгэн шилэн сав байхад л, түүгээр маш гоёмсог лааг урлах боломжтой. Өөрт байгаа саа, чимэглэл ашиглан ийнхүү амттан мэт харагдах лаагаа хялбархан хийгээрэй.

Амттанг санагдуулам лаа

2 Лаванда цэцгийн лаа

Лаванда цэцгийн анхилуун үнэр, цэцгийн дэлбээг ашиглан энэхүү лааг хийх боломжой. Зардал мөнгө үрэхгүйгээр дуртай ургамлаараа лаа хийнэ гэхээр үнэхээр сайхан биш гэж үү?

Лаванда цэцгийн лаа

3 Тоглоомон лаа

Хэрэглэдэггүй тоглоом, ашиглан ийнхүү маш хөөрхөн лааны суурийг хийгээрэй. Харин дээр нь жижигхэн бялууны лааг асааж болох юм. 

Тоглоомон лаа

4 Хясаа

Далайн хясаа ашиглан, зурагт үзүүлсэний адил маш гоёмсог лаагаа урлаарай. Таныг гэрийг яг л далай тэнгис мэт, үнэхээр сайхан үзэмж нэмнэ.

Хясаа

5 Төрөл бүрийн хэлбэртэй лаа

Цаасны нугламал ашиглан, маш содон, өвөрмөц хэлбэртэй лааг урлах боломжтой. Дэлгүүрийн лаанаас илүү үзэсгэлэнтэй, бас цор ганц бүтээлийг урлаарай.

Төрөл бүрийн хэлбэртэй лаа

6 Энгийн авсаархан лаа

Жижиг, өнгө өнгийн туузуудыг ашиглан, маш хөөрхөн лааг хийж, хайртай дотны хүмүүстээ бэлэглэхэд тохиромжтой юм.

Энгийн авсаархан лаа

7 Торхон лаа

Зурагт үзүүлсэнтэй ижил, ямар нэгэн хэв гаргахаар жижиг хөөрхөн хэлбэртэй савыг ашиглаад, түүнийгээ өнгө будгаар уусган будаж, лаагаа урлаарай. 

Торхон лаа

8 Кофе

Энгийн кофе ашиглан, анхилам үнэртэй энэхүү тансаг лааг хийх боломжтой. 

Кофе

9 Саа

Үнэхээр сайхан санаа биш гэж үү? Лаагаа хийх шилэн саваа цавуу, эсвэл саатай ижил өнгийн будгаар будаж, түүнийгээ саагаар чимэглээрэй. Үдэшлэг, төрсөн өдөрт илүү тохиромжтой.

Саа

10 Зүрх

Бялуу, жигнэмэгийн суурь ашиглан, ийнхүү зүрхэн хэлбэртэй маш гоё, романтик лааг урлаарай.

Зүрх

11 Солонгон лаа

Хайлуулсан лаан дээрээ өнгийн будаг асгаж, сайтар бэхжүүлсний дараагаар өөр өнгийн будгийг асган, бэхжүүлэх маягаар урлаарай.

Солонгон лаа

12 Цайны цаг

Сэнжтэй аяган дотроо лаагаа хийж, түүнийгээ буцалж байгаа тогоотой усанд хийж, хайлуулсны дараа бэхжүүлж хөргөөрэй.

Цайны цаг

13 Өндөг

Айл бүрт л байдаг энгийн нэгэн өндөгний хайрцаг, хальс ашиглан, өнгө, өнгийн гоёмсог лаагаа урлаарай. Өндөгний хальс ашиглан, лаа хийж болдгийг санаагүй л биздээ!

Өндөг

58
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()