Чихээ ухахын сөрөг талууд

Бид чихээ хаа тааралдсан газраа ухаж, оролдож байдаг. Учир нь ингэснээр чих цэвэрлэгдэн, сонсгол сайжирч, гоо үзэмжинд ч мөн давхар нөлөөлнө хэмээн андуурдаг. Гэвч бидний биед хэрэгцээгүй, ямар нэгэн шаардлагагүй эд эрхтэн гэж үгүй юм. Чихний хулхи ч гэсэн өөрийн гэсэн гүйцэтгэх үүрэг, ид шидтэй ажээ. Ийнхүү бид та бүхэндээ чихээ ухахын сөрөг талууд болон, хулхины ашиг тусыг хүргэе.

Чихээ ухахын сөрөг талууд
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Чихээ хөвөнтэй модоор цэвэрлэх

Зурган дээр үзүүлснээр, чихээ ийнхүү хөвөнтэй модон саваагаар ухах нь маш аюултай юм. Учир нь ингэснээр чихний сувгууд гэмтэж, сонсох чадварт сөргөөр нөлөөлдөг. Мөн цаашлаад хэнгэрэгийг цоолох, гэмтээх өндөр эрсдэлтэй ажээ.

Чихээ хөвөнтэй модоор цэвэрлэх

2 Чихний хулхи ашигтай

Хүмүүс хулхийг сонсголд сөргөөр нөлөөлдөг, мөн гоо сайхан харагдахад саад болдог хэмээн дур мэдэж, цэвэрлэдэг. Гэвч хулхи нь чихийг гадны биетээс хамгаалж, нэг талыг "бамбай" болон өгдөг байна.

Чихний хулхи ашигтай

3

Хөдөө хээр явахдаа бид чихэндээ элдэв жижиг хорхой оруулахаас сэргийлж, хөвөнг хийж өгдөг шүү дээ. Хулхи нь хөвөнтэй ижил үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс чихээрээ хамаагүй оролдох, ухахаас аль болох зайлсхийж байгаарай.

4 Чихний мөөгөнцрөөс хамгаалдаг

Хулхины бас нэгэн гайхалтай чадвар бол, энэ нь чихний мөөгөнцрөөс таныг давхар хамгаалдаг ажээ. Тиймээс дур  мэдэн чихийг оролдож, ухахаас зайлсхийх нь чухал.

Чихний мөөгөнцрөөс хамгаалдаг

5 Чихний сувгуудыг чийгшүүлдэг

Хулхи нь чихийг элдэв гадны нөлөө, хорхой шавжаас хамгаалахаас гадна,чихний сувгуудыг чийгшүүлж, хуурайшуулахаас давхар хамгаалдаг байна.

Чихний сувгуудыг чийгшүүлдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()