Америкт амьдрахаар шийдсэн бол юуг анхаарах хэрэгтэй вэ?

Өдгөө хэлтэй, хөлтэй хүн бүхэн л гадаад орныг зорьж, юм үзэж нүд тайлахыг илүүд үзэх болсон. Иймд та бүхэндээ Америк улсад ажиллаж, амьдарч байсан зовлон нэгт гадны иргэдийн аминчлан хэлсэн үгс болон зөвлөгөөнүүдийг орчуулан хүргэе. Хэрвээ та гадны орныг зорихоор шийдсэн бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Америкт амьдрахаар шийдсэн бол юуг анхаарах хэрэгтэй вэ?
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

1

"Би Филлипин улсад өсч торнисон хүн. Манай улсад халуун усанд орно гэдэг тун ч хэцүү байсан. Энэ нь зөвхөн баян, тансаг хүмүүст л хамааралтай байлаа. Харин би Америкд ирээд их гайхсан шүү. Учир нь тэндэхийн шүршүүрт халуун ус байсан юм. "

2

"Гүүрнүүд нь надад үнэхээр дуу алдам гоё санагдсан. Анх хараад бүр өөрийн эрхгүй уулга алдсан гээд боддоо. Надад Америк улсын дэд бүтэц их таалагддаг, их боломжын шүү. Бас хүнийг хүн гэдгээр нь хүндэлдэг, бидний хөдөлмөрийг үнэлж чаддаг юм шиг санагдсан."

3

"Намайг жоохон байхад гэрийнхэн маань Америкт нүүж ирсэн. Тиймдээ ч би гэрээ, ойр хавийн дэлгүүр, үйлчилгээний газрыг олохгүй байх тохиолдлууд зөндөө учирдаг байлаа. Тиймээс та газрын зураг эсвэл гудамж, өөр анхаарал татах зүйлсийг сайтар тогтоож авах нь чухал. Мөн хүсвэл нутгийн иргэдээс зам асууж болно. Тэндэхийн хүмүүс их найрсаг шүү. Тиймээс та хэцүү үе тулгарвал, нутгийн иргэдээс тусламж хүсээрэй."

4

"Миний өсч торнисон газарт хүнсний аюулгүй байдал, том тансаг супер маркет гэдэг их ховор байлаа. Харин би Америкт ирээд нүд нээгдэх шиг л болсон. Дэлгүүрүүд нь хамгийн чанартай хүнсийг санал болгодог бөгөөд толгой эргэмээр том заалтай. Тиймээс лав энд өлсөж, хоолгүйгээс үхнэ гэж байхгүй юм."

5

"Зуны улиралд манай оронд, халуун ус хэдэн долоо хоног тасалдаг байсан. Харин Америкт бол та хэзээ ч хаана ч хүссэн хэмжээгээрээ халуун ус хэрэглэх боломжтой. Гэвч та хэрэглэсэн усны мөнгөө төлөх учир, тооцоотой зарцуулсан нь дээр юм."

6

"Зам нь үнэхээр гоё, өргөн бас цэвэрхэн юм билээ. Хотоос гарсан тохиолдолд, замын тэмдэглэгээ нь хаашаа хэрхэн хүрэхийг ойлгомжтой, сайн тайлбарласан байдаг. Тиймээс та хүссэн газраараа аялж, зугаалах боломжтой юм. Мөн аюулгүй бодоод хурд хэтрүүлэхээс болгоомжлоорой."

7

"Үнэхээр сонирхолтой юм шүү. Та тухайн хүнийг таньдаг эсэх нь огтхон ч хамаагүй. Зүгээр л өөрийнхөөрөө сайхан чөлөөтэй байж, хэн нэгэнтэй ярилцаж болно. Тэд үнэхээр нээлттэй хүмүүс. Гэвч өөрийн бодол өөртөө зөв гэдэг дээ. Нөхөрлөх хүнээ зөв сонгоорой. Учир нь зэвсэг, хар тамхины хэрэглээ маш өндөртэй юм. "

8

"Би үүнийг хэзээ ч ойлгодоггүй. Америкт гэрийн үүдэнд шуудангийн хайрцаг байдаг. Түүнд та захиандаа марк наагаад, хүргэх хаягаа бичээд л болоо. Харин тус захиа, шуудан хүрэх газраа хүрнэ. Замдаа алга болж, хоорондоо холигдож, солигдохгүйгээр шүү."

9

"Агаар нь маш цэнгэг. Над шиг утаатай аймшигт газар амьдарч байгаад ирсэн хүний хувьд диваажин мэт л..."

10

"Тэд тун ч нээлттэй хүмүүс. Би анх Америкд ирээд их л гайхдаг байсан. Харин одоо бол үүндээ дасчээ. Хэрвээ би эргээд эх орондоо очвол бүрэг ичимхий, чимээгүй, дотогшоо нэгэн болж хувирна."

11

"Миний хувьд Колумб улсад өссөн. Гэхдээ би тэргэнцэртэй нэгэн. Тухайн үед надад их хэцүү байсан. Хүмүүст дээрэлхүүлж, нийгмээс гадуурхагддаг байснаас үхэх талаар ч бодож явлаа. Харин Америкт ирээд ёстой л эрх чөлөөний орон гэдгийг ойлгосон. Одоо л чөлөөт хувь хүн гэдгээ ойлгож байна. "

12

"Цагдаа нар нь үнэхээр хатуу... Миний хувь л даа. Тэд их гярхай, чанга хүмүүс. Харин буруу хэрэг хийгээд баригдвал дууслаа л гэсэн үг. Бас хар тамхи наймаалдаг, гэмт бүлэглэлүүд маш олноор байдаг тэднээс л холуур явах хэрэгтэй юм шүү."

13

"Ууланд авирч, дугуй унах бол тэдний өдөр тутмын хийх ёстой дасгал хөдөлгөөнүүдийн нэг юм. Тиймдээ ч эрүүл чийрэг биетэй, илүү нийгмийн идэвхитэй байдаг юм шиг... "

14

"Авилгал хээл хахууль харьцангуй бага төдийгүй хүнийг ялгаварлаж, гадуурхадаггүй нь их таалагддаг шүү. Тиймээс та ямар ажил хөөцөлдөхдөө гар харах вий гэхчлэн санаа зовох зүйлгүй юм."

15

"Хэнийг ч байлаа гэсэн гаднах төрх байдлаар нь дүгнэдэггүй. Харин миний төрөлх нутагт бүх зүйл өөр байсан юм. Одоо бол би байх ёстой газраа олсон юм шиг санагддаг"

16

"Түүх соёл нь үнэхээр гайхалтай. Тиймдээ ч бахдан бишэрмээр санагддаг. Гэхдээ л эх оронг минь гүйцэх газар гэж хаана ч үгүй шүү дээ."

17

"Би 10 настайдаа Өмнөд Африкаас нүүж, Америкд ирсэн. Анх ирээд мөс болон түүний сэрүүцүүлэх чадварыг хараад алмайрч байлаа."

18

"Олон нийтийн газрууд нь ямар цэвэрхэн гээч... Угаалгын өрөө нь олон хүн үйлчлүүлдэг гэхэд их цэвэрхэн, тухтай байсан шүү. Хамгийн гол нь тэндхийн үйлчлэгч нар нь ажилсагдаа биш хүмүүс нь соёлтой, зөв боловсон гэдгийг харуулсан хэрэг."

19

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь миний төсөөлж байснаас гайхалтай үзэсгэлэнтэй байсан шүү. Та ч бас заавал үүгээр зочлоод нэг үзээрэй. Нүдийг тань нээж, сэтгэлийг тань тайтгаруулах болно."

20

"Таны хэн байх тэдэнд огт хамаагүй гээд боддоо. Үнэхээр сайхан, чөлөөтэй, эрх дураар байх боломжтой газар юм. Энд ирээд л та өөрийгөө бүрэн нээж, чухам хэн юу хүсч явдаг болохоо ойлгож авна."

21

"Дэлгүүрт нь бүх зүйлс олон төрлөөр эгнээтэй байдаг. Би анхандаа яг алийг нь авахаа мэдэхгүй бүр төөрч гүйцдэг байлаа. Харин одоо бол алзахгүй шүү"

22

"Үнэгүй угаалгын өрөө хаа сайгүй байрладаг. Тэнд агааржуулагч хүртэл бий. Миний өсч торнисон газарт бүх зүйлс үнэтэй. Хотын төвөөр явж байгаад угаалгын өрөө ороход хүртэл мөнгө авдаг байсан. Харин Америк их сайхан. Намайг яг л нутгийн хүү шигээ хүлээж аваад өргөж тэтгэж яваа юм."

23

"Маш олон төрлийн өөр өөр иргэншилтэй, өөр өөр соёлтой хүмүүсийг нэгтгэсэн газар юм. Тиймдээ ч тэнд хэн ч чамайг гадны нэгэн мэтээр харж, гадуурхдаггүй."

24

"Алхам тутамд тааралдах бэлэн мөнгөний машин нь, цаг завыг маш их хэмнэдэг. Үүгээр төлбөр төлж, шилжүүлэг хийхээс гадна мөнгөө хадгалуулж ч болно."

25

"Та ундаагаа уугаад дуусчихвал дахин үнэгүй дүүргүүлэх боломжтой гээд боддоо. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Тиймээс ямарваа кафе, зоогийн газарт орвол анхаараад аваарай"

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()