Хуурамч “Levi`s”-ийг хэрхэн таних вэ?

Өдгөө бүхий л зүйлсийг хуурамчаар үйлдвэрлэн, худалдаалах болсон. Үүний үр дүнд бид халаасаа хоослуулж, хамаг цагаа дэмий зүйлд үрэх болдог юм. Харин өнөөдөр та бүхэндээ алдарт "Levi's" брэндийн жинсэн өмдний хуурамч эсэхийг хэрхэн ялгаж, таних талаар тун хэрэгтэй мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, хэтэвч болон цаг заваа хэмнэцгээе.

Хуурамч “Levi`s”-ийг хэрхэн таних вэ?
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Нэмэлт оёдол

Оригинал өмдний тэлээ хийх бүч хэсгийг үйлдвэрээс маш чанартай болгож, хоёр талаар нь давхар оёдлыг гүйлгэж өгсөн байдаг. Харин үүнийг нь  хуурамчаар бараа үйлдвэрлэгчид тэгтлээ анзаардаггүй байна. Тиймээс үүгээр нь өөрийн худалдан авч байгаа өмдөө хуурамч эсэхийг хялбархан мэдэх боломжтой.

Нэмэлт оёдол

Харин хуурамч "Levi's"-ын өмднүүд муу оёдолтой, бүчийг давхар оёдлоор оёогүй байдаг билээ. Энэ нь хамгийн анхны ажиглаж болох шинж чанар юм. 

2 Ар хэсгийн чимэглэл

"Levi's"-ын хуучны загварын өмднүүд ардаа чимэглэл болсон төмөртэй байсан аж. Харин өдгөө үүнийг дуурайлгаж ихээр үйлдвэрлэх болсон юм. Мэдээж энэ чанарын хувьд харьцангуй муу төдийгүй буруу дуурайж оёсон байдаг билээ. 

Ар хэсгийн чимэглэл

Ингэхдээ чимэглэл төмрийг бүчний дор, өмдтэй холбож оёх байсан боловч хуурамчаар үйлдвэрлэгчид анзаарга дутуу байсны улмаас томоос том таних тэмдэг үлдээсэн байна. Мөн үүнээс гадна "Levi's" брэндийн нэрийн тэмдэг болсон улаан өнгийн логог ч хийж өгөөгүй болохыг та анзаарсан уу? Та юу ч худалдан авлаа гэсэн үргэлжийн няхуур хандаж, сайтар ажиглаж байгаарай.

3 Шошго

Хамгийн том таних тэмдэг бол өмд бүрийн ард байрлах арьсан шошго билээ. Энэ нь бор шаргал өнгөтэй байх бөгөөд эсрэг тийш харсан морь нь хамгийн гол зүйл нь аж. 

Шошго

Хэрэв та сайн ажиглаж харвал, шошгон дээрх зарим нэг үг алдаатай, үсгийн байрыг сольсон байж ч мэднэ. Хуурамчаар бараа үйлдвэрлэхдээ ихэвчлэн олон тоогоор хараа хяналтгүй хийдэг тул жижиг сажиг алдаа гарах нь элбэг. Тиймээс гол нь та үүнийг сайтар харж, ажиглах хэрэгтэй юм. 

Мөн дээр дурдсан "Levi's"-ын нэрийн тэмдэг болсон улаан өнгөтэй логог арын халаасны хажууд багтааж өгсөн эсэхийг анзаар. Мөн энэ нь халааснаас 2.5 см зайд байрлах ёстой бөгөөд үүнээс хэт ойр эсвэл хол байвал хуурамч гэдгийг илтгэнэ. 

4 Хүрэмний шошго

Зөвхөн жинсэн өмд ч бус "Levi's" брэндийн жинсэн хүрэмд ч мөн адил шошго байдаг юм. Үүнийг та өөрийн өмдтэйгээ адилтгаж сайтар ажиглаад нэг үзээрэй. Элдэв зөрүү гарах аваас эдгээрийн аль нэг нь хуурамч гэх дохио бөгөөд хоёул үг үсгийн алдаатай байвал та худалдан авахдаа дахин нэг бодоорой.

Хүрэмний шошго

5 Материалын чанар

Та тухайн өмдийг бариад үзэх төдийд хуурамч, жинхэнэ болохыг ялгаж таньж болох юм. Оригинал өмдний тухайд материал нь сайн чанарын жинсээр хийгдсэн байх бол, хуурамч өмднүүд чанар муутай даргар хатуу жинсээр үйлдвэрлэсэн байдаг аж.

Материалын чанар

6 Худалдаанд гарахад бэлэн болсон өмд

Оригинал "Levi's" өмд нь, зураг дээрхтэй адил байдаг билээ. Харин үүнээс зарим зүйлс нь дутуу байх аваас та үүнийг хуурамч хэмээн ойлгож болно. 

Худалдаанд гарахад бэлэн болсон өмд

7 Зааварчилгаа

Таны худалдан авч байгаа жинсэн өмдний дотор талд угааж арчлах, ашиглах талаар зөвлөгөө мэдээллийг оёж өгсөн байгаа. Хэрэв та хэдийн өмдөө худалдаад авчихсан бол угаагаад үзээрэй. Оригналь "Levi's" брэндийн өмднөөс будаг гарахгүй тул тус зааварчилгаатай даавуу нь яг өөрийн өнгөө хадгалж үлдсэн байвал энэ нь та зөв сонголт хийсний баталгаа болох аж.

Зааварчилгаа

Харин эсрэгээрээ угаах төдийд жинсэн өмдний будаг зааварчилгаат даавуунд нэвчин орсон байвал энэ нь хуурамч өмд гэсн үг билээ. Мөн тус зааварчилгаан дээр бичиг үсгийн алдаа байгаа эсэхийг ажиглаарай.

8 Өнгө

Өнгийг хуурамч эсэхийг танина гэдэг тун ч хэцүү. Харин та багахан ус дусааж, шалгаж болох юм шүү. Ингэхдээ та өмднөөсөө будаг гарч байгаа эсэхийг үзэж болно. Мэдээж "Levi's"-ын өмднөөс будаг гарахгүй гэдэг нь ойлгомжтой юм.

Өнгө

27
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()