Бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг эрчүүдийн хувцаслалт

Яагаад зөвхөн бүсгүйчүүд эрчүүдэд таалагдахын тулд, тэдний хүссэн хувцсыг өмсөх ёстой гэж? Бүсгүйчүүдийн ийм ч хувцас муухай, энэ нь ч тийм гэхийн оронд залуучууд маань өөрсдийгөө нэг сонжоод үзвэл ямар вэ? Бидний танилцуулах доорх хувцсыг ихэнх бүсгүйчүүд таалдаггүй, найз залуу, нөхрөө иймэрхүү хувцас өмсөхийг хүсдэггүй байна. Ингээд доорх хувцаснуудтай хамтдаа танилцъя.

Бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг эрчүүдийн хувцаслалт
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Задгай энгэртэй цамц

Яг л рок одыг санагдуулам хэт задгай, секси загвар бүхий цамц нь эрчүүдийн хүдэр чийрэг биеийг илүү эмэгтэйлэг болгон харагдуулдаг. Тиймээс таныг ийнхүү хувцаслаад гадуур гарахад хүмүүс буруугаар ч ойлгож мэдэх юм. Учир нь манай нөхцөл, хүмүүсийн сэтгэлгээ нь энэ төрлийн хувцаслалтыг төдийлөн таашаахгүй, ойлгохгүй байх нь бий.

Задгай энгэртэй цамц

2 Брэндийн бичигтэй, дууриамал цамц

Хэрвээ үнэхээр оригинал хувцас биш л бол хэт сүржин, бусдын анхаарлыг татах лого, бичиг нь таны хувцсыг хямд, чанаргүй харагдуулна. Мөн үг үсгийн алдаатай, хоорондох байрлал солигдох зэрэг асуудлууд байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй. Үүний оронд элдэв хээ, хүний анхаарлыг татахгүй цулгуй цамцыг сонгоорой.

Брэндийн бичигтэй, дууриамал цамц

3 Зуны сандаалан дээр оймс өмсөх

Загвар тодорхойлогчид, онгорхой гутал шаахайн дээр ямар ч оймс өмсөхийг байж боломгүй алдаа хэмээн хэлдэг. Ингэх нь тухайн хүнийг ямар ч загварын мэдрэмжгүй, үнэхээр онцгүй харагдуулдаг байна. Тиймээс та зуны халуун өдөр онгорхой шаахайгаа нүцгэн хөлөн дээрээ өмсөж байгаарай. Хэрэв сэрүүдэхээр бол өөр битүү гутал өмсөж болно шүү дээ.

Зуны сандаалан дээр оймс өмсөх

4 Тод өнгийн өмд

Хэт өнгөлөг, тод өнгийн өмд хувцас нь эрчүүдэд тийм ч зохимжтой биш. Ялангуяа өдөр тутамд өмсөхөөс аль болох зайлсхийх хэрэгтнэй. Мөн нэг дор олон өнгийн алагласан хувцас өмсөх, хэт бариу, тод өнгийн өмд нь таныг үнэхээр таагүй харагдуулж, үнэлэх үнэлэмжинд сөргөөр нөлөөлнө.

Тод өнгийн өмд

5 Өмдөө хэт доошлуулж өмсөх

Элдэв моод, загвар дууриан өмдөө шувталж, дотуур өмдөө гаргах нь үнэхээр мэдрэмжгүй хүмүүсийн үйлдэл юм. Тэдгээр эрчүүдийг харсан бүсгүйчүүд зайгаа барьж, хормын төдийд л харилцаандаа цэг тавих болно. Тиймээс та өмдөө бүрэн татаж, цэгцтэй өмсөөрэй.

Өмдөө хэт доошлуулж өмсөх

6 Хар гутал, цагаан оймс

Мэдээж хар өнгийн ботинк, гутлан дээр цагаан өнгийн оймс өмсвөл, үнэхээр утгагүй, бүр байж боломгүй тэнэг харагдуулдаг. Гадаад үзэмжинд нөлөөлөхөөс гадна, бүсгүйчүүдэд таныг ямар ч мэдрэмжгүй, зөв хувцаслах тал дээр ямар ч мэдлэггүй нэгэн мэт сэтгэгдлийг төрүүлдэг байна.

Хар гутал, цагаан оймс

7 Хэт урт, бариу өмд

Эрчүүд, эмэгтэйчүүд гэлтгүй хүн бүрийн хувьд хувцаслахдаа үүнийг сайтар анхаараарай! Учир нь өмдний нугалаа ихсэх, доошоо унжиж шүргэх нь үзэмж, гадаад төрхийг ихэд гутаахаас гадна, өөрт тань ч таагүй юм. Тиймээс өмд авах, өмсөхдөө өөртөө таарсан, шулуун загвартай өмднөөс сонголтоо хийгээрэй.

Хэт урт, бариу өмд

8 Гоёл чимэглэл ихтэй, том халаастай өмд

Охид бүсгүйчүүдийн хувьд гоёл чимэглэл, тоноглол ихтэй өмд нь их загварлаг, өвөрмөц харагддаг бол эрчүүдийн хувьд, энэ нь эсрэг тэсрэг ойлголтуудын нэг юм. Учир нь иймэрхүү загварын өмд нь таныг эмэгтэйлэг харагдуулж, бусдад таагүй сэтгэгдлийг төрүүлэх болно.

Гоёл чимэглэл ихтэй, том халаастай өмд

9 Үслэг эдлэл

Амьтны эрхийг хамгаалахад ч тэр, элдэв үслэг эдлэлийн хувцас нь эрчүүдэд зохимжгүй. Эрчүүд ч гэлтгүй, охид бүсгүйчүүд маань, үслэг хувцас, эдлэл авахдаа сайн бодолцоод үзээрэй. Гэм зэмгүй амьтдын халуун амь, бүлээн цусаар бүтсэн тэдгээр үнэтэй хувцас, танд таалагдана гэж үү?

Үслэг эдлэл

10 Томдсон цамц

Эрчүүд өөртөө таарсан, хэт бариу, бас сул биш байхаар цамцаа сонгох хэрэгтэй. Энэ нь биеийг илүү цэгцтэй, цээжийг тэвхгэр сайхан харагдуулдаг. Тиймээс өөртөө костюм, захтай цамц авахдаа сайтар анхаарах нь зүйтэй. 

Томдсон цамц

11 Тод өнгийн бариу, дотуур өмд

Мэдээж дотуур хувцас ч гэсэн таныг үнэлэх үнэлэмжинд гол нөлөөг үзүүлдэг. Та хэт бариу, тод өнгийн дотуур хувцаснаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Гадуур хувцасны цаанаас илт товойж мэдэгдэхээр бариу өмд, дотоожоос зайлсхийгээрэй. Мэдээж хэн ч таны товойж, мэдэгдсэн нууц эрхтэнг харахыг хүсэхгүй шүү дээ.

Тод өнгийн бариу, дотуур өмд

12 Их гоёл чимэглэл

Их хотын загварлаг залуусын хувьд гоёл чимэглэл гэдэг тэдний зүс царай, хувцаслалын нэгээхэн хэсэг болсон. Гэвч ганган хүнд гархи нэмэр гэгчээр, хэт их унжиж сунжсан ээмэг, бөгж нь таныг маш муухай харагдуулдаг. 

Их гоёл чимэглэл

13 Спорт өмсгөлийг үргэлж өмсөх

Спортын үнэнч шүтэн бишрэгч, улаан фанатуудын хувьд, дэмждэг багийнхаа өмсгөл, хослолыг өмсөх нь нэр төрийн хэрэг юм. Энэ нь тэдэнд үнэхээр сайхан санагддаг. Мөн охид үүнд маш дуртай хэмээн эндүүрэх нь бий. Гэвч үргэлж ийнхүү уйтгартай өмсгөлөө өмссөөр байвал, бүсгүйчүүд таниас дөлнө гэдгийг санаарай.

Спорт өмсгөлийг үргэлж өмсөх

14 Дөрвөлжин хоншоортой гутал

Моод эргэдэг хэмээн ярьдаг. Гэвч моод хичнээн эргэлээ гэхэд загвар нь хуучирсан, тэг дөрвөлжин хоншоортой гутал нь таныг хуучинсаг, ямар ч мэдрэмжгүй нэгэн мэт сэтгэгдлийг үлдээдэг. Тиймээс бусдад буруу, таагүй ойлголт төрүүлэхээс болгоомжлоорой.

Дөрвөлжин хоншоортой гутал

15 Брюкэн өмдөн дээр пүүз өмсөх

Зарим залуус брюкэн өмдөн дээр кэт, пүүзийг өмсөх нь бий. Гэвч энэ нь тэднийг үнэхээр онцгүй, мэдрэмжгүй харагдуулдаг. Тиймээс залуу та ийнхүү бүдүүлэг алдааг гаргахаас аль болох сэрэмжлээрэй.

Брюкэн өмдөн дээр пүүз өмсөх

385
таалагдаж байна

54
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()