Сурталчилгаа (15)
Хаах

Гэртээ ургуулах боломжтой хүнсний ногоо

Хоолондоо шинэхэн ногоо хэрэглэх нь эрүүл мэндэд тустай төдийгүй таргалалтаас сэргийлдэг. Тэгвэл бидний хэрэглэдэг хүнсний ногоонуудыг гэртээ ургуулах боломжтой учир үргэлж дэлгүүрээс үнэтэй авах шаардлагагүй болох нь ээ. Ингээд та бүхэндээ гэртээ хэрхэн хүнсний ногоо ургуулах сонирхолтой аргуудыг хүргэж байна. 

Гэртээ ургуулах боломжтой хүнсний ногоо

1 Ногоон сонгино

Ногоон сонгиныг үндсээр нь усанд хийж тависнаар дахин ургах болно. Гэхдээ ургуулах гэж буй өрөө нь сайн гэрэлтүүлэгтэй байх хэрэгтэй шүү.

Ногоон сонгино

2 Сармис

Сармис нь устай аяганд хүртэл ургадаг байна.

Сармис

3 Бок-чой (Хятад байцаа)

Сайн гэрэлтүүлэгтэй өрөөнд үндсээр нь усанд хийж тавиад 1-2 долоо хоног хүлээж дараа нь цэцгийн саванд хийгээрэй. Ингэснээр байцаа гүйцэд ургана.

Бок-чой (Хятад байцаа)

4 Лууван

Дээд талыг нь зүсээд усанд хийвэл сайн ургах бөгөөд шинэхэн салатанд хийхэд нэн тохиромжтой.

Лууван

5 Базилик

3-4 см урттай базиликийг усанд хийж нарны шууд тусгалтай газар тавих хэрэгтэй. Харин 2 дахин том болмогц нь шороотой саванд суулгаарай.

Базилик

6 Шанцай

Шанцайн үндсийг бүлээн усанд хийж нартай газар тавих хэрэгтэй. Навч дундаас нь ургаж эхлэх бөгөөд энэ үед өөр сав руу шилжүүлэн суулгаж болно.

Шанцай

7 Ромен-салат

Усанд хэд хоног тал байлгавал ургах болно. Үүний дараа дахин шинэ навч ургах бөгөөд газарт суулгах боломжтой.

Ромен-салат

8 Кориандр (кинза)

Та үүнийг ч бас усанд хангалттай, хүссэнх хэмжээгээрээ ургуулж болох ажээ.

Кориандр (кинза)

51
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()