Баячууд юу хийдэг вэ?

Хэрвээ та баян байсан бол юу хийх бол... Магадгүй бусад хүмүүсийн ижил үнэтэй машин хөлөглөн, ганган хувцас өмсөж, тансаг орд харшийг эзэмших байсан болов уу. Тэгвэл бид энэ удаагийнхаа мэдээллээр та бүхэндээ зөвхөн баян хүмүүсийн л ойлгож чадах, хийдэг зүйлсийг нь танилцуулья. Та бидэнд ч ийм азтай хувь заяа тохиох юм бил үү?

Баячууд юу хийдэг вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Сансраас ч харагдахуйц томоор нэрээ бичүүлэх

Мөнгөтэй, чинээлэг хүмүүс өөрийн гэсэн уултай болж, түүн дээрээ нэрээ асар томоор бичүүлэхийг хүсдэг. Тэрхүү бичиг нь сансраас ч  торох зүйлгүй үзэгдэнэ гээд бод доо. Хэрвээ та баян байсан бол тэдний хүсэхийг хүсэх болов уу. Зарим хүмүүс үүнийг маш утгагүй хэмээх боловч, энэ мэт нэрээ өндөрлөг газар томоор сийлүүлсэн баячууд гарын хуруунаас ч олон гэнэ. Ялангуяа Арабын баячууд, энэ мэт зүйлсэд мөнгө чинээгээ харамгүй цацдаг гэнэ шүү.

Сансраас ч харагдахуйц томоор нэрээ бичүүлэх

2 Гэртээ эмнэлгийн өрөө байгуулна

Заавал эмнэлэгт оочир дараалал үүсгэх хэрэг байгаа гэж үү? Баячуудын хувьд боломжгүй зүйлс гэж үгүй. Зарим бэл бэнчинтэй аавын хүү, ээжийн охидууд улсдаа эмнэлэг барьж, олон айлын нялхсыг эрүүл саруул болгохыг зориход, эсрэгээрээ зөвхөн ганцаараа үйлчлүүлж болох хувийн үзлэгийн өрөөг гэртээ байгуулсан байх юм. Тэд гэртээ хувийн эмнэлэг, эмч, тоног төхөөрөмж, эм бэлдмэл гээд бүхнийг цогцлоосон байдаг ажээ. Ээ дээ энэ баячууд уу?

Гэртээ эмнэлгийн өрөө байгуулна

3 Алтны хольц бүхий эмийг уух

Алтан ээмэг, бөгжийг мөрөөдөөд ч авч чадахгүй бидэнд алтыг идэж, алтан эм ууна гэдэг тэнгэрийн одыг атгахтай ижил боломжгүй зүйлсийн нэг билээ. Мэдээж гадуур худалдаалдаг алтны хольцтой гэх эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн нь цэвэр алт биш юм. Харин баячуудын хувьд тэд алтаа өмсөж зүүхээс гадна, эм бэлдмэл, идэх зүйлдээ хүртэл шингээж, тансаглах юм.

Алтны хольц бүхий эмийг уух

4 Тусгай үйлчилгээг авна

Магадгүй та мөнгөгүй байгаад хөгжлийн бэрхшээлтэй бол амьдрал яг л "там" мэт хэцүү санагдана. Харин баян хүмүүсийн хувьд энэ нь тийм ч асуудалтай биш юм. Мэдээж бие физиологи нь энгийн хүмүүстэй ижил зовлон шаналлыг мэдрэх боловч, сайн эм тариа, тоног төхөөрөмжийг хэрэглэж, эдгэрэх боломж нь илүү их гэсэн үг юм.

Тусгай үйлчилгээг авна

5 Хүссэнээрээ наргиж болно

Мөнгөтэй, баян хүмүүсийн хувьд, аль тансаг цэнгээний газар, шөнийн клубт орж, хамгийн үнэтэй архи, шар айраг, коктейль, виски зэргийг аван, хөөрхөн бүсгүйчүүдээр биеэ тойруулан сууж цэнгэнэ. Тэд хүссэн бүхнээ авч, юу л хүсэж байгаагаа хормын дотор биелүүлж чадах юм. Нэг ёсондоо гартаа шидэт дохиур барьснаас өөрцгүй билээ.

Хүссэнээрээ наргиж болно

6 Хувийн сэтгэл зүйч хөлсөлнө

Сэтгэл санаа хямрах, тогтворгүй болох үед бид дэмий л дотроо шаналж, түүнээсээ болон дуугаа хураах, бодлогогүй үйлдлийг хийж ч болдог. Харин баян, мөнгөтэй хүмүүсийн хувьд, тэд хувийн сэтгэл зүйч хөлслөн, өөрийн учир явдлыг хэлж, түүнээс хэрхэн гарах талаар зөвлөгөөг аван, эмчилгээнд хүртэл хамрагддаг байна. Тиймээс тэд биднийг бодвол аливаа зүйлийн аргыг олох, хүнд байдлаас түргэн гарах боломж сайтай аж.

Хувийн сэтгэл зүйч хөлсөлнө

7 Үнэтэй, тансаг утас барина

Мэдээж тэд тансаг гэх тодотголтой бүхий л зүйлсийг хэрэглэж, өөрийн болгохыг хүснэ. Хаана шинэ машин, утас, компьютер гээд л тэр бүгдийг өөрийн болгодог. Техник технологи, цахим хөгжил нь бидний санаснаас ч дэндүү хурдан, шинэчлэгдэж байдаг тул, баячууд тэр бүгдэд тааруулан хэрэглээгээ шинэчилж байдаг юм.

Үнэтэй, тансаг утас барина

8 Хувийн нарийн бичиг, менежер, туслахтай

Та анзаарч байсан бол, баячууд үргэлж өөрийн туслах, эсвэл нарийн бичигтэй байдаг. Эдгээр хүмүүс нь тэднийг ажил хэргээ явуулахад тус дэм болж, бүхий л зүйл дээр туслан хамтарч ажилладаг байна. Бидэн шиг бүхнийг ганцаараа хийнэ гэж үгүй шүү дээ. Гэртээ ч мөн тогооч, гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчтай байдаг нь сонин биш юм.

Хувийн нарийн бичиг, менежер, туслахтай

9 Хувийн онгоц, 1-р зэрэглэлээр зорчино

Баячууд энгийн нислэгээр, жирийн хүмүүстэй ниснэ гэж барагтай бол үгүй. Үргэлж л өөрийн тав тух, тансаг байдлаа эрхэмлэж, үнэтэй хувийн онгоц, тансаг зэрэглэлээр зорчдог. Мөн хүссэн үедээ гадаад руу зорчин, амралтаа хэзээ ч мартагдашгүй гайхалтай өнгөрүүлж чаддаг юм. Энэ нь мэдээж, жирийн биднээс үнэхээр ялгаатай шүү дээ.

Хувийн онгоц, 1-р зэрэглэлээр зорчино

10 Тансаг орд харшийг эзэмшинэ.

Хааны орд харш мэт тансаг байшин, хувийн эдлэн газар нь тэднийг тодотгоно.Тэд хүссэн газраа гайхалтай байшинг авч чадна. Мөн хүссэнээрээ тохижуулан, үлгэрийн мэт болгодог юм. Гэтэл бид энгийн нэгэн орон сууц, газар авахын тулд насаараа хөдөлмөрлөх хэрэгтэй болдог.

Тансаг орд харшийг эзэмшинэ.

88
таалагдаж байна

42
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()